Кофе толгойн өвдөлтийг бууруулдаг

 

Кофейн нь төв мэдрэлийн системийг өдөөж, сэргэг, идэвхтэй байлгадаг ургамлын үр юм. Насанд хүрэгсдийн хувьд өдөрт авах дундаж аюулгүй хэмжээ нь 200–300 мг байдаг. Нэг американо ойролцоогоор 60–80 мг орчим кофейн агуулдаг. Кофейн нь судас агшаах, шээс хөөх, зүрхний цохилт, амьсгалын хэмийг нэмэгдүүлэх зэрэг нөлөөгөөр дамжуулан толгойн өвдөлтөд шууд болон шууд бус нөлөөг үзүүлдэг.

 

Яагаад кофе толгойн өвдөлтийг намдаадаг вэ?

  • Толгойн өвдөлтийн үед тархины судас тэлж, цусны урсгал нэмэгдэн, мэдрэлийн төгсгөлүүд дарагдаж өвдөлтийн сигнал үүсэхэд нөлөөлдөг.
  • Кофейн судсыг агшааж, аденозины рецепторыг хориглосноор өвдөлтийн мэдээлэл дамжих үйлдлийг дарж хэдхэн минутын дотор толгойн өвдөлтийг бууруулдаг.
  • Өвчин намдаах эмтэй хамт кофе уухад өвчин намдаах эмийн шимэгдэлт, өвдөлт намдаах үйлдлийг нэмэгдүүлдэг талаар олон судалгаа байдаг.

 

                   

 

Церидол эм нь найрлагатаа 2 төрлийн өвчин намдаах эм болон Кофейн агуулдаг.

Пропифеназон нь түргэн хугацаанд өвдөлт намдаадаг бол Парацетамол нь удаан хугацаанд өвдөлт намдаах үйлдлээ хадгалдаг. Кофейн нь өвчин намдаах эмийн үйлдлийг түргэсгэдэг нөлөөтэй тул бусад найрлагат байгаа эмийн үйлдлийг дэмжин, түргэн хугацаанд өвдөлт намдаах нөлөөтэй байдаг. 

 

 

 

Гэвч зарим тохиолдолд кофейн толгойн өвдөлтийг өдөөх тохиолдол бий. Үүний гол шалтгаанд:

  • Хэт их кофеин: мигрень ба толгойн хүчдэлийн өвдөлтийн судалгаанд өдөрт 400 мг‑аас дээш кофейн хэрэглэдэг хүмүүст хүчтэй толгойн өвдөлтийн тархалт 42%‑иар өндөр байсан гэж мэдээлсэн байна. Учир нь кофейн нь нойрны хэмийг алдагдуулж, нойргүйдэл, стресс, цочромтгой байдал үүсгэснээр хүчдэлийн толгойн өвдөлт, мигренийг давхар өдөөдөг.
  • Шингэн алдалт: Кофейн шээс хөөх нөлөөтэй тул олон аяга кофе уугаад ус бага уувал шингэн алдалт үүсч, энэ нь өөрөө толгойн өвдөлт үүсэхэд нөлөөлдөг. 
  • Нойр дутуу байдал: Оройн цагаар кофе уух нь нойрны хэмийг алдагдуулж, нойр дутуу байдал, архаг толгойн өвдөлт үүсгэх хүчин зүйл болдог.