card

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Манай цахим хуудсанд зочилсонд талархал илэрхийлье.

“Цахиур Төмөр” ХХКомпани нь 2001 онд байгуулагдсан цагаасаа Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд одоо бизнесийн бусад салбарт ч үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байгаа болно.

Бид Монгол улсдаа анх удаа импортын уламжлалт эм бэлдмэлийг эмчилгээний практикт нэвтрүүлээд зогсохгүй, анх удаа монгол хэл дээр шошго, тайлбартай эмийн бэлдмэл импортолсоноороо бахархдаг.

Манай компанийн амжилт ололт бүхэн эрч хүч, авъяас чадвартай ажилтан, ажилчдын маань нөр их хөдөлмөр зүтгэл төдийгүй, хэрэглэгч, харилцагч нэг бүрийн маань итгэл, сэтгэлийн хүч юм.

“Цахиур Төмөр” ХХК-н ерөнхий захирал С.Нарантуяа

МАНАЙ КОМПАНИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО БОЛ

Хэрэглэгч, харилцагч та бүхэндээ бидэнд итгэл хүлээлгэн өдийг хүртэл хамт хөгжин дэвжиж байгаад талархал илэрхийлэхийн сацуу аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, ажлын өндөр амжилт хүсье.

ТҮҮХЭН ЗАМНАЛ, ОЛОЛТ АМЖИЛТ

Гималай Драг (Энэтхэг Улс) компаний албан ёсны борлуулагч Official Distributor of Himalaya Drug Company

Эм ханган нийлүүлэх байгууллага

Вин-Медикер(Энэтхэг улс) компаний албан ёсны борлуулагч Official Distributor of Win-Medicare

Official Distributor of Modi Mundipharma (Энэтхэг Улс)

Анхны импортын уламжлалт эмийг МУ-н эмийн бүртгэлд бүртгүүлсэн

Гималай Драг Компанитай хамтран “Дорнын анагаах ухааны орчин үеийн эмийн хөгжил” сэдэвт Монгол – Энэтхэгийн хамтарсан Эрдэм Шинжилгээний Бага Хурал зохиосон

“Аюурведын эмүүд Монголд” Үзэсгэлэн-Худалдаа

Эмийн сангийн сүлжээ байгуулсан

“Эрүүл мэнд-2008” үзэсгэлэнгээс Лив.52 /№100/ шахмал эм нь “Импортын шилдэг бүтээгдэхүүн” өргөмжлөл хүртсэн.

“Эрүүл мэнд-2009” үзэсгэлэнгээс “Шилдэг эм, эмийн бүтээгдэхүүн импортлогч” өргөмжлөл хүртсэн

“Нийгэмд стандарт хэвшүүлэх” ТББ-аас “Монголд танигдсан стандарт хэвшүүлэгч тэргүүний байгууллага”-аар өргөмжлөгдсөн.

“Цахиур Төмөр” нэрийн эмийн сангууд нь брэнд нэрээ өөрчлөн “Агар Фарм” сүлжээ эмийн сан болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.