card

ХҮНИЙ НӨӨЦ

“Цахиур төмөр” ХХК компани нь гадаад болон дотоодын анагаах ухааны их, дээд сургуулиудыг төгссөн мэргэжлийн, чадварлаг хамт олныг бий болгосон. Хүний эрүүл мэнд, гоо сайханы төлөө мэдлэг, ур чадвараа зориулахаар нэгдсэн ажилчидаараа бид бахархдаг. Манай компани нь ажилтнууддаа ажиллах таатай орчин, сурч хөгжих боломж, нийгмийн халамж үзүүлэх болон бусад олон төрлийн хөнгөлөлт урамшуулал, хангамж олгон ажиллаж байна.

Нуугдсан товч

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Компанийн борлуулалтанд зайлшгүй шаардлагатай өөрийн импортолдоггүй бараа бүтээгдэхүүний худалдан авалт, үнийн бодлогыг тодорхойлох, өгөөж үр ашгийг тооцох, тэдгээрийн тогтвортой нийлүүлэлтийг хангаж ажиллах, бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудтай харилцах харилцааг өргөтгөх, өөрийн импортын барааг солилцооны журмаар түгээх, брэндийн нэр хүндийг өргөх, борлуулалтыг өсгөх, өртөг бууруулахыг зорилго болгон ажиллах
  • Бараа материалын нэр төрөл, нөөцийн болон хугацааны хяналт, үнийн бодлого
  • Бэлтгэн нийлүүлэгч, харилцагчид, өрсөлдөгчийн судалгаа
  • Шинэ эм, бараа бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа, үнэ тогтоох, өртөг бууруулах

Тавигдах шаардлага

  • Нягтлан бодогч, эдийн засагчийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Эм зүйч, эм найруулагч мэргэжилтэй бол давуу тал болно.
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан.
  • Англи хэлний дунд шатны мэдлэгтэй, ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.
  • Компьютерийн өргөн хэрэглээний программ болон санхүүгийн программ дээр  сайн ажиллах чадвартай байх
  • Харилцааны ур чадвар эзэмшсэн, өндөр соёлтой байх

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компаний анхан шатны нэгж дээр санхүүгийн бүртгэл тооцооны ажлыг нягт нямбай, алдаа мадаггүй зөв хөтлөх, санхүүгийн мэдээ тайланг стандартын дагуу гаргаж, бизнес нэгжүүдийн үйл ажиллагаанд шаардагдах мэдээллийг боловсруулах, харилцагч нарын тооцоог цаг тухайд нь өр авлага үүсгэхгүйгээр байхаар нарийн хөтлөх, борлуулагч түгээгч нарын үйл ажиллагаанд санхүүгийн хяналтыг цаг алдалгүй тавьж илэрсэн зөрчлийг дор бүр арилгуулж байх
  • Бараа материалын борлуулалтын явцын бүртгэлийг нягтлан бодох мэргэжлийн шаардлагын дагуу хөтлөх бүртгэх
  • Тайлант хугацаандаа холбогдох журналын тайлан мэдээ боловсруулж тайлагнах
  • Харилцагч нарын тооцоог нарийн хөтөлж, НӨАТ-ын тооцоо, тайланг хугацаанд нь гаргах, өглөг авлагыг барагдуулах
  • Баримтын эмх цэгц хангаж үзэж архивлах
  • Цаг ашиглалт, үүрэг даалгаврын биелэлт хангах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • Компьютерийн өргөн хэрэглээний программ болон санхүүгийн программ дээр  сайн ажиллах чадвартай байх
  • Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан
  • Англи хэлний дунд шатны мэдлэгтэй, ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Захиалгын дагуу бараа бэлтгэл хийх
  • Агуулахын барааны эмх цэгц
  • Борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэхэд оролцох

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эм зүйч болон эм найруулагч их дээд сургуулт төгссөн
  • Эм бараа бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй байх
  • Ажлын ачаалал даах чадвар
  • Нягт нямбай, хянамгай байдал

МАНАЙД АЖИЛЛАСНААР

Сургалт хөгжил

Ажилтнуудын ажил мэргэжлийн ур чадварыг сайжруулах  болон хувь хүний хөгжлийг дэмжих сургалт зохион байгуулдаг. Тухайлбал:  

  • Менежерүүдэд мэргэжлийн  сургалт зохион байгуулах
  • Эм зүйч, эм найруулагч, жор баригч нарт мэргэжлийн сургалт зохион байгуулах
  • Нийт ажилтнуудад зориулсан ажил мэргэжлийн болон идэвхжүүлэх сургалт зохион байгуулах
  • Шинэ ажилтанд чиглүүлэх сургалт зохион байгуулах

Ажилтнуудад чиглэсэн олон нийтийн арга хэмжээ болон идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа

Ажилтнуудыг ажилдаа бүрэн сэтгэл ханамжтай байлгах,  зорилгынхоо төлөө нэгэн баг болж ажиллах, хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилгоор:

  • Аливаа баяр ёслолын үйл ажиллагаанд бүх ажилтнуудыг хамруулах, идэвхитэй оролцуулах
  • ЭХНБайгууллагын ойн баярыг тохиолдуулан баярын арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулах
  • Шинэ жилийн баярын үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй болон сонирхолтой хийж, амжилтыг тодорхойлох, оны шилдгүүдийг 6 номинацаар шалгаруулах
  • “Цасны баяр”-ыг жил бүр зохион байгуулах
  • “Зуны зугаатай аялал”-ыг нийт ажилтнуудыг хамруулж, жил бүр зохион байгуулах
  • Жил бүр нийт Эм хангамжийн байгууллагуудын дунд “Эм холбоо”-ноос зохион байгуулдаг урлаг, спортын арга хэмжээнд идэвхтэй оролцох
  • Хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтануудаа идэвхжүүлэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. 

Ажилтнуудад зориулсан тусламж дэмжлэг

  • Буцалтгүй тусламж / Ажилтны ар гэрийн гачигдал тулгарах /
  • Ажилтан гэрлэх ёслолоо хийх
  • Ажилтан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх
  • Мэргэжлээ дээшлүүлэх сургалтанд хамрагдах 
  • Ажилтандаа  албан ажилд ашиглах унааг холбогдох журмын дагуу олгох.
  • Ажилтнуудад стандартын дагуу ажлын хувцасаар хангах. 
  • Санал гомдлыг цаг тухайд нь хүлээн авч шийдвэрлэх

ДАДЛАГЫН ОЮУТАН

Анагаахын болон санхүү, бизнес, маркетингийн чиглэлээр боловсрол мэргэжил эзэмшиж буй оюутнуудад өөрийн компанийн Бизнес хөгжил- маркетингийн алба, борлуулалтын алба, санхүүгийн алба, Агар сүлжээ эмийн сангууд,  ложистик агуулахууддаа дадлагажих боломжийг олгодог. Дадлагын удирдагчийг  5-аас дээш жил  уг мэргэжлээрээ ажилласан дадлага туршлагатай ажилтныг  томилон  дадлагын хугацаанд цалин олгоно.   Дадлага хийсэн тайланд  нь ач холбогдол өгч, бодит судалгаа дүгнэлтээр баяжуулахад нь тусалж дэмждэг.