Стрессээс шалтгаалсан нойргүйдэл нь зүгээр л нэг "олон зүйл бодсоноос унтаж чадахгүй байх" төдий зүйл биш юм. Үүний цаана хүний төв мэдрэлийн систем болон дааврын тогтолцооны маш нарийн биохимийн хариу үйлдэл явагдаж байдаг.
Энэхүү үйл явцыг дараах үндсэн механизмоор тайлбарладаг.
- HPA (Гипоталамус-Гипофиз-Бөөрний дээд булчирхайн тэнхлэг) хэт идэвхжих
HPA Axis буюу Гипоталамус–Гипофиз–Бөөрний дээд булчирхайн тэнхлэг нь стрессийн үед ажилладаг биеийн хамгаалах систем юм.
Стресс үүсэхэд тархины Амигдала гэдэг хэсэг “аюул байна” гэсэн дохио өгнө. Үүний дараа HPA тэнхлэг идэвхжиж, бөөрний дээд булчирхайнаас кортизол, адреналин, норадреналин зэрэг стрессийн дааврууд ялгардаг.
Адреналин ихсэх үед:
- зүрх хурдан цохилно,
- булчин чангарна,
- амьсгал түргэснэ,
- бие “тэмцэх эсвэл зугтах” горимд орно.
Энэ горим нь аюултай үед хэрэгтэй. Гэхдээ шөнө унтах үед идэвхтэй хэвээр байвал бие тайвширч чаддаггүй.
Ер нь кортизол өглөө өндөр байдаг. Учир нь биднийг сэрээж, өдрийн идэвхтэй байдалд оруулдаг. Харин шөнө бага байх ёстой. Гэвч архаг стрессийн үед кортизол шөнө ч өндөр байдаг. Тэгэхээр тархи “одоо унтах цаг биш, сэрэмжтэй байх хэрэгтэй” гэж ойлгоод нойрыг саатуулдаг.
- Симпатик мэдрэлийн систем давамгайлах
Симпатик мэдрэлийн систем — биеийг идэвхжүүлдэг.
Парасимпатик мэдрэлийн систем — биеийг амрааж, тайвшруулдаг.
Эрүүл үед унтах дөхөхөд парасимпатик систем давамгайлна. Ингэснээр:
- зүрхний цохилт удааширна,
- амьсгал тайвширна,
- цусны даралт буурна,
- биеийн дулаан бага зэрэг буурна,
- тархи унтахад бэлдэнэ.
Харин стресс ихтэй үед симпатик систем шөнө ч идэвхтэй хэвээр байдаг.
Ийм үед хүн орондоо орсон ч бие нь дотроо “сэрүүн горим”-д үлддэг. Тиймээс зүрх дэлсэх, бие халах, булчин чангарах, бодол тасрахгүй байх зэрэг шинж гарч, унтахад хэцүү болдог.
- Тархины химийн бодисуудын тэнцвэр алдагдах
Нойр болон сэрүүн байдлыг тархины олон төрлийн химийн бодис зохицуулдаг. Стресс эдгээр бодисын тэнцвэрийг алдагдуулж болно.
Жишээ нь, GABA бол тархийг тайвшруулдаг гол бодисуудын нэг. GABA сайн ажиллаж байвал тархи тйвширч, нойр хүрэхэд тусалдаг. Харин стресс их үед GABA-ийн тайвшруулах нөлөө багасна.
Серотонин нь сэтгэл санааг тогтвортой байлгахад оролцдог. Мөн нойрны даавар болох мелатонин үүсэхэд ч холбоотой. Стресс удаан үргэлжилбэл серотонины тэнцвэр алдагдаж, тайван унтахад саад болдог.
Ингэснээр хүн унтахыг хүссэн ч тархи нь унтрахгүй, бодол ихсэж, нойр хулждаг.
- Мелатонины нийлэгжилт саатах
Нойрны гол даавар болох мелатонин нь харанхуй үед ялгарч хүнийг гүн нойронд автуулдаг. Харин стрессээс үүдэлтэй өндөр кортизол даавар нь мелатонины ялгарлыг шууд дарангуйлдаг. Өөрөөр хэлбэл, өрөө хичнээн харанхуй байсан ч дотоод стрессээс болоод тархи мелатониныг "үйлдвэрлэж" чадахгүй болдог гэсэн үг юм.
Стресс бууруулж, нойр сайжруулахад эмийн ургамлын ач тус?
Бамбай өвс (Valeriana), Ханборгоцойн цэцэг (Passiflora), болон Долоогоно (Hawthorn) нь тус бүрдээ өвөрмөц эмчилгээний чанартай бөгөөд уламжлалт болон орчин үеийн анагаах ухаанд хамгийн түгээмэл хэрэглэгддэг шилдэг эмийн ургамлууд юм.
1. Valeriana (Бамбай өвс) – Байгалийн нойрсуулагч ба тайвшруулагч
Бамбай өвсний үндсийг мэдрэлийн системийг тайвшруулах, нойрны чанарыг сайжруулахад олон зууны турш ашиглаж ирсэн.
- Нойргүйдлийг эмчилнэ: Тархины GABA хэмээх тайвшруулах үйлчилгээтэй бодисын хэмжээг нэмэгдүүлснээр унтах хугацааг түргэсгэж, гүн нойрсох хугацааг уртасгана. Химийн гаралтай нойрны эмийг бодвол өглөө нь толгой өвдөх, нозоорох гаж нөлөөгүй.
- Сэтгэл түгшилт, стрессийг бууруулна: Архаг стресс, айдас, сэтгэл зовнилыг намжааж, мэдрэлийн системийг амралтын байдалд шилжүүлдэг.
- Булчин сулруулна: Стрессээс үүдэлтэй булчингийн чангарал, шөрмөс татах болон эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдаах үйлчилгээтэй.
2. Passiflora (Ханборгоцойн цэцэг / Хүслэн цэцэг) – Тархины хэт хөөрлийг дарагч
Пассифлора нь сэтгэл санааг тогтворжуулах, дотоод айдсыг дарах өндөр үйлчилгээтэй ургамал юм.
- Гүнзгий тайвшруулах үйлчилгээ: Valeriana-тай адил тархины GABA түвшнийг дэмждэг боловч илүүтэйгээр "сэтгэл санааны тогтворгүй байдал" болон "олон зүйл бодож шаналах"-ыг зогсооход тусалдаг.
- Сэтгэл түгшилтийг намжаана: Хагалгаанд орохын өмнөх сандрал эсвэл олон нийтийн өмнө гарахаас айх айдас (сошиал түгшүүр)-ыг бууруулахад тустай нь судалгаагаар тогтоогдсон.
3. Hawthorn (Долоогоно) – Зүрх судасны хамгаалагч
Өмнөх хоёр ургамлыг бодвол Долоогоно нь мэдрэлээс илүү зүрх судасны системд гайхалтай ач тустай.
- Зүрхний булчинг дэмжих: Зүрхний титэм судсыг өргөсгөж, зүрх рүү очих цусан хангамж болон хүчилтөрөгчийг нэмэгдүүлнэ.
- Цусны даралт тогтворжуулах: Судасны ханыг уян хатан болгож, цусны эргэлтийг сайжруулснаар даралтыг бууруулахад тусалдаг.
- Антиоксидантаар баялаг: Найрлагадаа флавоноид ихээр агуулдаг тул судас хатуурах, үрэвсэл үүсэхээс сэргийлж, цусан дахь холестериныг бууруулна.

Болгар улсын №1 нойрны чанар сайжруулах тайвшруулах бүтээгдэхүүн
Найрлага:
- Valeriana, Passiflora, Hawthorn зэрэг тайвшруулах, нойр сайжруулах эмийн ургамлуудыг агуулсан тул химийн гаралтай нойрны эмийг бодвол өглөө нь толгой өвдөх, нозоорох зэрэг гаж нөлөөгүй.
- Мелатонин агуулсан тул богино хугацаанд нойрыг гүн болгоно.
- Витамин В6 агуулсан тул тархи мэдрэлийн үйл ажиллагааг дэмжинэ.
Хэрэглэх заалт:
- Нойргүйдлийн үед хэрэглэнэ. Бие махбодыг тайвшруулж, шөнийн нойрыг гүн болгож тайвшруулна
Хэрэглэх арга:
- 1 капсулаар хоногт 1 удаа унтахаас 30 минутын өмнө ууж хэрэглэнэ

