Тонгойж утсаа оролдох нь тархины цусан хангамжид хэрхэн нөлөөлдөг вэ?
Text neck, tech neck буюу толгойг урагш тонгойлгож, хүзүү 30–аас 60 градус хүртэл нугарч, утсаа цээж
эсвэл бүсэлхий орчимд барьж байгаа үеийн байрлалыг нэрлэдэг.

- Удаан хугацаанд тонгойх нь хүзүүнд ирэх ачаалал хэвийн үеийнхээс хэд дахин нэмэгдүүлдэг. Хэвийн үед толгой 4-5 кг жинтэй байдаг бол, урагш тонгойх үед хүзүүнд ирэх ачаалал хэд дахин өсөж 20-30 кг болж хүндэрдэг байна.
Энэ нь зөвхөн яс, булчинд биш, хүзүүгээр дамжин өнгөрдөг гол судас, мэдрэл, тэдний сүлжээ зэрэг бүх бүтцэд даралт үзүүлдэг.
- Мөн тархийг хүчилтөрөгчөөр хангадаг гол судсанд ирэх даралт өөрчлөгдөж, цусны урсгалын хурд буурах шинжүүд ажиглагддаг. Тархины даралт бага зэрэг ихсэх тул манарах, толгой эргэх, нүд бүрэлзэх, харанхуйлах зэрэг зовуурь илэрдэг байна.
- Урагш тонгойсон хэвээр удаан хугацаанд байх үед хүзүүний булчин чангарах, симпатик мэдрэлийн цочрол нэмэгдэж, зүрхний
цохилт түргэсэх, цусны даралт хэлбэлзэх, гар хөл чичрэх зэрэг шинж тэмдэг илрэх тохиолдол бас байдаг.
- Гар утасны хэрэглээ нь их байх тусам мөрний хөдөлгөөн буурч, мөр хүзүү хөшингө нэмэгддэг. Хүзүүгээр чилэх, чангарах, дагз, шилэн хүзүү орчмоор өвдөх шинж илэрнэ.
Үүнээс харахад тонгойж утсаа үзэх нь шууд тархины цусан хангамжид нөлөөлөхгүй ч урт хугацаандаа сөрөг нөлөөтэй болох нь харагдаж байна.
Хэрхэн сэргийлэх вэ?
Тархи руу очих цусны урсгалыг дэмжих, буруу зуршлаас сэргийлэхийн тулд доорх аргуудыг зөвлөж байна.
- Утсаа нүдний түвшин рүү ойртуулж хэрэглэх- Ингэснээр тонгойж хүзүүнд ирэх ачааллыг бууруулна
- 20–30 минут тутам босож, хүзүү, мөр, нуруугаа зөөлөн сунгах, эргүүлэх дасгал хийх
- Ажлын ширээ, сандлаа тохируулж, дэлгэцийг аль болох нүдний шугамд байрлуулах

- Унтахын өмнөх 1 цагт утасны хэрэглээг багасгах
- Тархины үйл ажиллагааг дэмжиж, ой тогтоолт, анхаарал төвлөрөл сайжруулах, нойрны чанарыг нэмэгдүүлэх ургамлын найрлагатай Ментатийг уухыг зөвлөж байна.
.jpg)
Ментат нь:
- Тархины үйл ажиллагааг дэмжих
- Анхаарал төвлөрлийг сайжруулах
- Нойрны чанарыг сайжруулах
- Сэтгэлийн тогтвортой байдлыг дэмжих зэрэг үйлдэл үзүүлдэг.

