Жирэмслэлт бол амьдралын хамгийн гайхалтай, бас нарийн тэнцвэр шаардсан үе шат билээ. Энэ хугацаанд ээж болон урагт тохиолдох аливаа өөрчлөлт, эрсдэлүүдийг эртнээс мэдэж, зөв хандлагаар хянах нь маш чухал. Тэдгээрийн нэг нь ургийн жин хэт нэмэгдэх юм.
Ургийн жин ихсэх гэж юу вэ?
Ургийн төрөх үеийн жин 2500–4000 граммын хооронд байвал хэвийн гэж үздэг. Харин 4000 граммаас дээш жинтэй байвал ургийн жин хэт ихсэх буюу "макросоми" гэнэ. Энэ нь жирэмсний явцад болон төрөх үед хүндрэл учруулах эрсдэлтэй.
Ургийн жин ихсэх шалтгаанууд
- Эхийн чихрийн шижин (ялангуяа жирэмсний үеийн)
- Хэт их тэжээллэг хоол идэх, хяналтгүй жин нэмэх
- Урьд нь том жинтэй хүүхэд төрүүлж байсан түүхтэй байх
- Жирэмслэлтийн хугацаа уртсах (41 долоо хоногоос дээш)
- Ургийн жин нэмэгдүүлэх витамин удаан хугацаанд уух
2. Кесар хагалгаа хийлгэх эрсдэл нэмэгдэх
- Жин ихтэй ураг нь төрөлтийн үед бүтэлт үүсгэх, байгалийн жамаар төрөхөд хүндрэл учрах эрсдэлтэй тул кесар хагалгаа хийх заалт нэмэгддэг.
3. Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэл нэмэгдэх
- Мэдрэл, амьсгалын хүндрэлтэй төрөх боломж
Ургийн жин нэмэгдсэнээр үүсэх аюул
1. Төрөх үеийн хүндрэл
- Ургийн жин ихсэхэд төрөлт хүндрэх магадлал өндөр байдаг. Эхийн төрөлтийн замаар хүүхэд гарахад хүндрэл үүсч, эмэгтэйд урагдаж гэмтэх, хүүхдийн мөр тээглэх (shoulder dystocia) зэрэг ноцтой нөхцөл байдал үүсэж болзошгүй.
- той. Том жинтэй ураг төрөх үед эхийн төрөх замд гацах, улмаар хүчилтөрөгчийн дутагдал үүсэх эрсдэлтэй.
- Хожуу үед таргалалт, чихрийн шижин тусах магадлал өндөр. Макросомитой төрсөн нярай хүүхдүүд насанд хүрэхдээ бодисын солилцооны эмгэг, илүүдэл жинтэй байх хандлагатай байдаг.
- Жин ихтэй ураг төрснөөс хойш чихрийн шижин, бодисын солилцооны эмгэг, таргалалт, зүрх судасны өвчинд өртөх эрсдэлтэй байдаг.
4. Эхийн эрүүл мэндэд нөлөөлөх
- Ургийн жин нэмэгдэх нь ээжийн жингийн хэт нэмэгдэлтэй холбоотой байх магадлалтай. Энэ нь жирэмсний дараах нөхөн сэргээлт удаашрах, даралт ихсэх, чихрийн шижинтэй болох эрсдэл нэмэгдүүлдэг.
Ургийн жинг хэрхэн хянах вэ?
- Тогтмол хяналтандаа үзүүлэх - Жирэмсний явцад тогтмол үзлэгтээ бүрэн хамрагдах
- Эрүүл, тэнцвэртэй хооллох – Илчлэг, сахартай хүнсийг багасгах
- Тохирсон дасгал хөдөлгөөн хийх – Жирэмсэн эмэгтэйд зориулсан хөнгөн дасгал хийх
- Цусан дахь сахарын түвшинг хянах - шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар шинжилгээ өгөх
- Жирэмсэн эх өөрийн жингээ хянах – Эхийн жин нэмэгдэл зөв хэмжээнд буюу жирэмсний үед 11-12 кг-с хэтрэхгүй байх.
- Эх болон ургын жинг нэмэгдүүлдэггүй жирэмсний витамин хэрэглэх - Английн алдарт Nature's Aid брэндийн жирэмсний витамин ПРЕГНАНСИ-г хэрэглэх
ПРЕГНАНСИ жирэмсний витамин – таны зөв сонголт!
✦ Эх ургийн хоногт авах эрдэс витамины хэрэгцээг бүрэн хангана.
✦ Эхийн болон ургийн жинг нэмэхгүй.
✦ Эхийн ядаргааг багасгаж, стресс бууруулна.
✦ Ургийн хөгжлийг дэмжинэ.
Эмчийн зөвлөгөө авах утас: 80805328
Агар фарм болон хүргэлтээр авах боломжтой.