Хөхний сүүний гарцыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Ээж бүрд зориулсан зөвлөмжүүд

Эхийн сүү бол шинээр төрсөн нярай хүүхдийн өсөлт хөгжил болон дархлаанд маш чухал юм. Гэвч зарим ээжүүдийн хувьд сүүний гарц хангалтгүй байх тохиолдолд байдаг. Хэрэв та ч бас хөхний сүүний гарцыг нэмэгдүүлэхийг хүсэж байвал дараах аргуудыг туршаад үзээрэй.

1. Хүүхдээ тогтмол, зөв хөхүүлэх

Сүүний үйлдвэрлэл нь "хэрэглээ-нийлүүлэлтийн зарчим"-аар явагддаг. Өөрөөр хэлбэл хүүхдээ их хөхүүлэх тусам таны бие илүү их сүү үйлдвэрлэдэг. 

  • Хүүхдээ 2-3 цаг тутамд тогтмол хөхүүлж байх
  • Хөхүүлэх үед хүүхдийн ам, толгой, биеийн байрлал зөв байгаа эсэхийг хөхүүлэх бүрдээ анхаарах

2. Хөхийг бүрэн суллаж, гүйцэт хөхүүлэх

Хөхний сүүг бүрэн шавхахгүй орхивол дараагийн удаа сүүний үйлдвэрлэл удааширдаг. 

  • Хүүхдээ хөхүүлсний дараа 10-15 минут орчим хөхөө саах
  • Шаардлагатай тохиолдолд хөхний саалтуур ашиглах

3. Хангалттай хэмжээний шингэн уух

Сүү үйлдвэрлэхэд маш их ус шаардлагатай байдаг учир хангалттай хэмжээний шингэн уух нь чухал.

  • Өдөрт дунджаар 2.5–3 литр шингэн уух
  • Шингэнээ уухдаа нэг дор хэт их биш, харин тогтмол тэнцвэртэй уух хэрэгтэй

4. Тэжээллэг, уурагтай хоол хүнс хэрэглэх

Мөн уураг ихтэй, амин дэмээр баялаг хүнс хэрэглэх хэрэгтэй.

  • Самар, сүү, өндөг, ногоон хүнс, бүхэл үртэй хүнс, овьёос зэргийг нэмэгдүүлэх
  • Сүүний гарц нэмэгдүүлдэг хүнснүүд:  амтат базилик, жигнэсэн лууван, арвай, будааны шөл зэрэг ордог.

5. Хангалттай сайн амрах, стрессээс сэргийлэх

Стресс, ядаргаа нь сүүний гарцыг бууруулах хамгийн том шалтгаануудын нэг.

  • Хангалттай унтаж амрах нь сүүний гарцад шууд нөлөөлдөг учир амрах боломжтой үедээ нойр авч, тайвширч байх хэрэгтэй.
  • Стресстэй байвал дааврын түвшин өөрчлөгдөж, сүү багасдаг.

6. Чанартай хөхүүл ээжийн нэмэлт витамин хэрэглэх

Ингэхэд хөхүүл ээжүүдэд зориулсан чанартай, үр дүнтэй витамин уух нь зөвхөн ээжийн эрүүл мэндийг дэмжээд зогсохгүй, хөхний сүүний чанар, гарцад ч нөлөөлдөг.

NATURE’S AID брэндийн Pregnancy & Calcium, Magnesium, D3 – Хөхүүл эхчүүдэд зориулсан төгс хослол!

✦ Хөхүүл ээжийн ядралтыг багасгана. 
✧ Хөхний сүүний гарцыг нэмэгдүүлж чанаржуулна.
✦ Төрсний дараах үс уналт багасгана.
✧ Эхийн сэтгэл зүйг тогтворжуулж, стресс багасгана.

 

Эмчийн зөвлөгөө авах утас: 80808385  

Агар фарм болон бусад бүр эмийн сангаас худалдан авах боломжтой.