Төмрийн бэлдмэл уугаад байхад цус багадалт тань сайжрахгүй байна уу? Магадгүй асуудал нь зөвхөн төмөр биш байж болно.Төмрийн бэлдмэлээ тогтмол уугаад байхад ядрах, толгой эргэх, амьсгаадах, ажил хийхэд амархан сульдах зэрэг зовиур тань төдийлөн өөрчлөгдөхгүй байна уу?
Ихэнх хүмүүс ийм үед "Төмөр нь таарахгүй байна", эсвэл "Илүү өндөр тун хэрэгтэй юм болов уу?" гэж боддог.
Гэвч үнэндээ асуудал нь биед төмөр дутагдаж байгаадаа биш, авсан төмрөө бүрэн шимэгдүүлж чадахгүй байгаатай холбоотой.
Төмөр уух нь хангалтгүй, хамгийн чухал нь шимэгдэлт
Төмрийн бэлдмэл уусны дараа цусруу шууд ордоггүй. Эхлээд нарийн гэдсэнд шимэгдэж, дараа нь бие махбодод ашиглагдах ёстой.
Хэрэв энэ шатанд шимэгдэлт хангалтгүй байвал төмөр хангалттай авч байгаа мэт боловч бие түүнийг бүрэн ашиглаж чадахгүй байх боломжтой.
Төмрийн шимэгдэлтээ дэмжихийн тулд Витамин С нэмэлтээр заавал уух ёстой.
Яагаад витамин C чухал вэ?
Витамин C нь төмрийг гэдэснээс илүү сайн шимэгдэх хэлбэрт хувиргахад тусалдаг. Өөрөөр хэлбэл, төмрийн шимэгдэлтийг дэмжихэд чухал үүрэгтэй аминдэм юм.Тиймээс төмрийн бэлдмэлийг эмч, эм зүйчийн зөвлөсөн зааврын дагуу, витамин C-тэй хамт хэрэглэх нь илүү тохиромжтой.
Дүгнэлт:
Өдөр тутмын витамин C-ийн хэрэгцээгээ зөв нөхөх нь дархлаанаас гадна төмрийн шимэгдэлт зэрэг биеийн олон чухал үйл ажиллагааг дэмжих ач холбогдолтой. Natures Aid Vitamin C нь байгалийн гаралтай нохойн хошууны хандтай, чанарын өндөр стандартын дагуу үйлдвэрлэгддэг тул өдөр тутмын витамин C-ийн хэрэгцээг нөхөхөд тохиромжтой сонголт юм.

