Магнийн цитратыг зөвхөн стресс, нойр, булчинд тустай гэж боддог уу?
Магнийн цитратыг ихэнх хүн булчин суллах, стрессийн үеийн мэдрэлийн хэт сэрлийг багасгах, тайвшруулах болон нойрны чанарыг дэмжих зорилгоор хэрэглэдэг. Магни нь мэдрэл-булчингийн хэвийн үйл ажиллагаанд оролцож, булчин агшсаны дараа сулрах үйл явцыг дэмждэг учраас булчин чангарах, татах, тайван бус байх зэрэг зовиурын үед ач холбогдолтой эрдэс юм.
Гэхдээ магнийн цитратын давуу тал үүгээр хязгаарлагдахгүй. Түүний нэг онцлог нь гэдэсний хөндийд ус татаж, хатуу өтгөнийг зөөлрүүлэх осмосын нөлөө юм. Өтгөн зөөлөрч, эзлэхүүн нь нэмэгдэхэд гэдэсний байгалийн гүрвэлзэх хөдөлгөөн өдөөгдөн, бие засахад хялбар болдог.
Өөрөөр хэлбэл, магнийн цитрат нь:
Мэдрэл-булчингийн хэвийн үйл ажиллагааг дэмжих + тайвшруулах + нойрны чанарыг дэмжих + өтгөн хаталтыг бууруулах гэсэн олон талын ач холбогдолтой.
Өтгөн хаталт ихэнхдээ хэд хэдэн хүчин зүйл давхацсанаас үүсдэг. Тухайлбал:
- Ус, шингэн хангалтгүй уух
- Эслэг багатай хооллолт
- Хөдөлгөөний дутагдал
- Бие засах мэдрэмжийг удаан тэвчих
- Өдөр тутмын амьдралын хэмнэл өөрчлөгдөх
- Жирэмслэлт болон насжилт
- Төмөр, кальци, зарим өвдөлт намдаах эмийн хэрэглээ
- Бамбай булчирхайн үйл ажиллагаа буурах, чихрийн шижин зэрэг суурь өвчин
- Гэдэсний хөдөлгөөн удаашрах
- Аарцгийн ёроолын булчингийн зохицуулга алдагдах
Өтгөн бүдүүн гэдсэнд удаан байх тусам гэдэс түүнд агуулагдах усыг шимж авдаг. Ингэснээр өтгөн улам хатуу, хуурай болж, гадагшлуулахад хэцүү болдог.
Магнийн цитрат хэрхэн үйлчилдэг вэ?
Өтгөн хатах үед хүмүүс ихэвчлэн хурдан үйлчлэх туулгах эм сонгодог. Гэхдээ туулгах эм бүр ижил механизмаар үйлчилдэггүй. Зарим төрлийн туулгах эм бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг шууд идэвхжүүлдэг бол магнийн цитрат нь гэдэсний хөндийд усыг татаж, өтгөнийг зөөлрүүлэх замаар өтгөн хаталтад нөлөөлдөг.
Магнийн цитрат → гэдэсний хөндийд ус нэмэгдэнэ → өтгөн зөөлөрнө → өтгөний эзлэхүүн нэмэгдэнэ → гэдэсний байгалийн гүрвэлзэх хөдөлгөөн өдөөгдөнө → бие засахад хялбар болно.
Энэ нь гэдэсний булчинг шууд хүчээр агшаах бус, өтгөнийг чийглэж зөөлрүүлэх замаар гадагшлах нөхцөлийг бүрдүүлдэг гэсэн үг.
Магнийн цитрат дасал үүсгэдэг үү?
Магнийн цитрат нь мансууруулах бодисын адил донтолт үүсгэдэггүй бөгөөд гэдэсний мэдрэлийг шууд хүчтэй өдөөх зарчмаар ажилладаггүй тул уухаа больсны дараа өтгөн хаталт дахин үүснэ гэж санаа зоволтгүй.
Гэсэн ч магнийн цитрат ууж байж л бие засдаг болсон бол үүнийг шууд “дасал” гэж ойлгохгүй. Харин өтгөн хаталтын үндсэн шалтгаан хэвээр байна гэсэн үг. Үүнд:
- Ус, эслэгийн дутагдал
- Хөдөлгөөний хомсдол
- Бие засах мэдрэмжээ тэвчих
- Тогтмол хэрэглэдэг эмийн нөлөө
- Бамбай булчирхайн эмгэг
- Гэдэсний хөдөлгөөн удаашрах
- Аарцгийн ёроолын булчингийн зохицуулга алдагдах
Магнийн цитрат хэрэглэхээ больсны дараа осмосын нөлөө нь зогсоно. Тиймээс амьдралын хэв маяг болон үндсэн шалтгааныг өөрчлөөгүй бол өтгөн хаталт дахин илэрч болно. Тиймээс магнийн цитратыг хэрэглэж байх үедээ ус болон эслэгийн хэмжээг нэмэгдүүлэх, мэргэжлийн эмчид хандан өтгөн хаталтын учир шалтгааныг тодруулах нь чухал юм.
Нийтлэл бичсэн: Хүний их эмч Ч. Оюундарь
.jpg)
Магнийн цитрат 815мг
- Стресс бууруулна
- Булчин суллана
- Шөрмөс татлтыг бууруулна
- Нойрны чанарыг сайжруулна
- Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ
- Өтгөн хаталтыг бууруулна
Нэг бүтээгдэхүүнээр биеийнхээ олон хэрэгцээг цогцоор нь дэмжээрэй
Агар фарм эмийн сангийн бүх салбаруудаар худалдаалагдаж байна
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол: 80808385

