Гэрийн нөхцөлд тонзилын чулууг хэрхэн арилгах вэ?

Гүйлсэн булчирхайн чулуу гэж юу вэ?

Гүйлсэн булчирхайн сүвэнд үүсдэг цагаан эсвэл шаргал өнгийн, эвгүй үнэртэй жижиг бөөгнөрлийг анагаах ухаанд гүйлсэн булчирхайн чулуу гэж нэрлэдэг.

Энэ нь гүйлсэн булчирхайн хонхор, гүн сүвнүүдэд хоолны жижиг үлдэгдэл, үхэжсэн эс, шүлс, нян бактер болон эрдэс бодис хуримтлагдан хатуурснаар үүсдэг. Ихэнх тохиолдолд аюултай биш боловч амнаас эвгүй үнэр гарах, хоолойд юм тээглэсэн мэт санагдах, хоолой өвдөх, ханиалгах эсвэл залгихад тухгүй болох зовуурь өгч болно.

⚠️ Гүйлсэн булчирхай дээрх бүх цагаан толбо чулуу байдаггүй. Идээт үрэвсэл болон бусад эмгэгтэй төстэй харагдаж болох тул эргэлзээтэй тохиолдолд эмчид үзүүлэх хэрэгтэй.

Гэрийн нөхцөлд юу хийж болох вэ?

1. Давстай бүлээн усаар зайлах

Нэг стакан буюу ойролцоогоор 200–250 мл бүлээн усанд ½ цайны халбага давс уусган, 30 орчим секунд хоолойгоо зайлаад нулимна. Өдөрт 1–2 удаа болон хоол идсэний дараа зайлах нь жижиг чулууг сулрахад тусална.

2. Амны хөндийн ариун цэврийг сайтар сахих

Өдөрт хоёр удаа шүдээ угааж, хэлээ цэвэрлэн, өдөр бүр шүдний утас хэрэглээрэй. Хоол идсэний дараа амаа цэвэр усаар зайлах нь амны хөндийд үлдэх хоолны үлдэгдэл болон нян бактерийн хэмжээг бууруулахад тустай.

3. Ус сайн уух

Амны хөндий хуурайших үед эвгүй үнэр болон бактерийн хуримтлал нэмэгддэг. Иймээс өдрийн турш хангалттай ус ууж, амны хөндийг чийглэг байлгаарай.

4. Маш зөөлөн даралттай ус ашиглах

Өнгөц байрласан жижиг чулууг зүүгүй шприцэд ус соруулж эсвэл хамгийн бага даралтын тохиргоотой усан цэвэрлэгчээр зөөлөн угааж болно. Өвдөх, хорсох эсвэл цус гарах үед нэн даруй зогсооно. Ердийн өндөр даралттай усан цэвэрлэгч нь гүйлсэн булчирхайн эдийг гэмтээх эрсдэлтэй.

Юу хийж болохгүй вэ?

❌ Шүдний чигчлүүр, зүү, хайч, хумс болон бусад хурц зүйлээр ухах
❌ Чулууг хүчээр шахаж, гүн рүү нь түлхэх
❌ Өндөр даралттай усаар шүрших
❌ Цус гарч байхад дахин оролдох

Гүйлсэн булчирхай нь судасжилт ихтэй, эмзэг эд учраас буруу оролдлого хийх нь шархлуулах, цус алдуулах болон үрэвсэл үүсгэх эрсдэлтэй.

Эмнэлгийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

Чулуу том, гүн байрласан, байнга дахидаг эсвэл гэрийн аргаар арилахгүй байвал чих, хамар, хоолойн эмчид хандаарай.

Эмч шаардлагатай тохиолдолд:

  • Тусгай ариун багажаар чулууг авах
  • Сүвийг эмнэлгийн зориулалтын төхөөрөмжөөр цэвэрлэх
  • Маш олон давтагдаж, өдөр тутмын амьдралд мэдэгдэхүйц нөлөөлж байгаа үед гүйлсэн булчирхай авах мэс заслын талаар зөвлөх боломжтой

Гүйлсэн булчирхай авах мэс засал нь жижиг чулууны эхний сонголт биш бөгөөд ихэнх тохиолдолд мэс заслын бус аргаар ажиглаж, арчилдаг. 

Нэгэнт үүссэн хонхорхойд дахин дахин чулуу үүсэх хандлагатай байдаг тул дахин үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?

✅ Шүд, хэлээ тогтмол цэвэрлэх
✅ Өдөр бүр шүдний утас хэрэглэх
✅ Хоол идсэний дараа амаа болон хоолойгоо зайлах
✅ Ус хангалттай уух
✅ Тамхи татахгүй байх
✅ Хамар, дайвар хөндийн харшил болон архаг үрэвсэлтэй бол эмчлүүлэх
✅ Амны хөндийг халдваргүйжүүлэн нян бактер үржин тонзилын чулуу үүсэхээс нь урьдчилан сэргийлж хоолойн хүлхмэл хүлхэх

Эмчид яаралтай хэзээ хандах вэ?

Дараах шинж илэрвэл өөрөө арилгах гэж оролдохгүйгээр эмчид үзүүлээрэй:

  • Амьсгалах эсвэл залгихад хүндрэлтэй болох
  • Шүлсээ ч залгиж чадахгүй болох
  • Халуурах, хоолой хүчтэй өвдөх
  • Нэг талын гүйлсэн булчирхай мэдэгдэхүйц хавдах
  • Хүзүүний тунгалагийн булчирхай томрох
  • Чулуу авах гэж оролдсоны дараа цус тогтохгүй байх
  • Цагаан бөөгнөрөл удаан хугацаанд арилахгүй, хэлбэр хэмжээ нь өөрчлөгдөх

Жижиг, зовуурь багатай чулууг хүчээр ухаж авахын оронд давстай бүлээн усаар тогтмол зайлан, аяндаа сулрахыг нь хүлээх нь хамгийн аюулгүй арга юм. Зовуурь арилахгүй эсвэл ойр ойрхон давтагдвал чих, хамар, хоолойн эмчид үзүүлж, оношоо баталгаажуулаарай.

Энэхүү мэдээлэл нь ерөнхий эрүүл мэндийн зөвлөгөө бөгөөд эмчийн үзлэг, оношилгоог орлохгүй.

Нийтлэл бичсэн: Хүний их эмч Ч. Оюундарь

✅ Амны хөндий болон хоолойн салстын гадаргуу дээрх нянгийн хэмжээг бууруулахад тусална.

✅ Ингэснээр нян, салст болон хоолны үлдэгдэл гүйлсэн булчирхайн хонхорт дахин хуримтлагдах нөхцөл багасч, амны эвгүй үнэр болон хоолойн сэрвэгнэх, тавгүй мэдрэмжийг бууруулна.

Тонзилын чулуу дахин үүсэхээс сэргийлэн өдөрт 3-4 ширхэгийг хүлхэж хэрэглэнэ

Бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байна

Эмчийн зөвөгөө авах утас: 80808385