Үтрээний үрэвслийн үеийн эмчилгээ

Үтрээний үрэвсэл нь үтрээний хэвийн орчин өөрчлөгдөж, салст үрэвсэн өнгөтэй, үнэртэй шүүрэл гарах, загатнах зэрэг шинжээр илэрдэг өвчин юм. Энэ нь аль ч насны эмэгтэйд тохиолдож болох бөгөөд эрт илрүүлж, тохирох эмчилгээ хийх нь хүндрэлээс сэргийлдэг.

Яагаад үтрээний үрэвсэл үүсдэг вэ?

  • Нянгийн халдвар
  • Мөөгөнцөр
  • Бэлгийн замын халдвар
  • Үтрээний хэвийн орчин алдагдах /антибиотик удаан хугацаанд хэрэглэх, цэвэршилтийн дараа эстроген дааврын хэмжээ багасах гэх мэт /
  • Зарим эмэгтэйчүүдийн саван, анхилуун үнэртэн зэрэг химийн нөлөөтэй бүтээгдэхүүн ихээр хэрэглэх гэх мэт олон шалтгааны улмаас үүсэж болно.

Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

  • Үтрээний шүүрлийн өнгө өөрчлөгдөх, эвгүй үнэртэй хэвийн бус ялгадас гарах
  • Үтрээ болон гадна бэлэг эрхтний орчимд тасралтгүй загатнах, хорсох 
  • Үтрээ, гадна бэлэг эрхтэн хавдаж, улайж өвдөх 
  • Бэлгийн харьцааны үед өвдөлт мэдрэгдэх 
  • Бага зэрэг цусархаг ялгадас сарын тэмдгийн бус үед гарах

Үтрээний үрэвслийн үеийн эмчилгээ

1. Шалтгааны эсрэг эмчилгээ

  • Үтрээний үрэвслийн үед хамгийн чухал алхам нь шалтгааныг зөв тодорхойлж, түүнд тохирсон эмчилгээ хийх юм.
  • Нянгийн гаралтай бол антибиотик хэрэглэнэ.
  • Мөөгөнцрийн шалтгаантай бол үед мөөгөнцрийн эсрэг эм хэрэглэнэ.
  • Бэлгийн замын халдварын шалтгаантай тохиолдолд тухайн халдвар үүсгэгчийн эсрэг эмчилгээ хийнэ.

2. Шинж тэмдгийг намдаах эмчилгээ

  • Үүнд загатнах, хорсох, өвдөхийг намдаах, үрэвссэн хэсгийг тайвшруулах зорилготой тос, лаа, зарим үед уух эм хэрэглэнэ.

3. Дахилтаас сэргийлэх эмчилгээ

  • Өвчин дахихаас сэргийлэхийн тулд эмчилгээг бүрэн дуусгах нь маш чухал.
  • Үүнтэй зэрэгцэн үтрээний хэвийн орчныг дэмжих ургамлын найрлагатай “Лукол + В гель” -Эмэгтэйчүүдийн багцыг хэрэглэснээр үтрээний бичил орчны тэнцвэрийг хадгална.

"Лукол + В-гель" Эмэгтэйчүүдийн багц

- Эмгэг цагаан юмны ялгарал багасгана

- Үрэвсэл намдаана

- Бактери, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй

- Дахилтат халдвараас сэргийлнэ

- Загатнах, хорсох, хуурайших зэрэг таагүй мэдрэмжийг багасгана

Үнэ: 73,300₮

 

Эмчийн зөвлөгөө авах утас: 8080-8385

Агар фарм болон бусад эмийн сангуудаас худалдан авах боломжтой