Нойргүйдэл удаан үргэлжлэх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

Бид нойрыг ихэвчлэн “амрах цаг” гэж боддог. Гэвч шинжлэх ухааны судалгаануудын харуулж байгаагаар унтаж байх үед хүний тархи, дархлаа, сэтгэл хөдлөл, зүрх судасны систем бүгд өөрийгөө сэргээх чухал үйл явцад ордог.

Өөрөөр хэлбэл, нойр бол зүгээр нэг амралт биш. Энэ бол хүний бие шөнийн цагаар өөрийгөө засаж, цэвэрлэж, тэнцвэржүүлдэг биологийн үндсэн хэрэгцээ юм.

1. Дутуу нойр нь Алцгеймер өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг

University of Rochester-ийн доктор Maiken Nedergaard тэргүүтэй судлаачид тархинд “глимфатик систем” буюу тархи өөрийгөө цэвэрлэх систем байдгийг судалсан. Энэ систем нь ялангуяа гүн нойрны үед илүү идэвхтэй ажилладаг гэж үздэг.

Судалгаагаар унтаж байх үед тархины эсүүдийн хоорондох зай тэлж, тархи нугасны шингэн тархины эдүүдийн завсраар илүү сайн урсах боломжтой болдог. Ингэснээр тархинд өдөржин хуримтлагдсан бодисын солилцооны хаягдлуудыг гадагшлуулахад тусалдаг.

Үүнийг хотын гудамжийг шөнө угааж цэвэрлэдэгтэй зүйрлэж болно. Өдөр нь хот хөл хөдөлгөөн их байж хог хаягдал нэмэгддэг бол шөнө нам гүм болоход цэвэрлэгээ эхэлдэг. Үүнтэй адил биднийг унтаж байх үед тархи өөрийн “цэвэрлэгээний горим”-д ордог.

Хэрэв тархи зарим уургуудыг цэвэрлэж чадахгүй байвал Альцгеймерийн өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс хангалтгүй унтах нь эдгээр уургуудын хуримлалыг үүсгэж өвчлөлүүдийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.

2. Дутуу нойр дархлааны хамгаалалтыг сулруулдаг

University of California-ийн доктор Michael Irwin болон хамтран судлаачид нойр дутуу байх нь дархлааны системд хэрхэн нөлөөлдгийг судалсан.

Туршилтад оролцсон эрүүл хүмүүсийг нэг шөнө ердөө 4 цаг унтуулж, дараа нь цусны шинжилгээ авчээ. Судлаачид хүний биед байдаг дархлааны эсүүдийн идэвхийг ажигласан байна.

Судалгааны үр дүнд нэг шөнийн дутуу нойрны дараа эдгээр дархлааны эсийн идэвх 72%-иар буурсан нь ажиглагдсан.

Өөрөөр хэлбэл, ганц шөнө дутуу унтахад л биеийн хамгаалалтын системд өөрчлөлт орж халдварт өвчинд өртөмтгий болох эрсдэл нэмэгддэг.

3. Нойр дутуу үед сэтгэл хөдлөлөө хянах чадвар сулардаг

Берклийн Их Сургуулийн нойр судлаач Matthew Walker-ийн баг нойр дутуу байх нь хүний сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлдгийг судалсан.

Туршилтад оролцогчдыг хоёр бүлэгт хуваажээ. Нэг бүлэг нь хэвийн унтсан бол нөгөө бүлэг нь шөнөжин нойргүй хоносон. Дараа нь тэдэнд таагүй, айдас төрүүлэм, уур хүргэм зургууд үзүүлж, тархины үйл ажиллагааг fMRI аппаратаар ажигласан байна.

Үр дүнд нь нойргүй хоносон хүмүүсийн тархины амигдала хэсэг буюу айдас, уур, стрессийн хариу үйлдэлтэй холбоотой тархины хэсэг илүү хүчтэй идэвхжсэн байна.

Хэвийн үед тархины урд хэсэг нь амигдалаг хянаж, сэтгэл хөдлөлийг тэнцвэржүүлэхэд тусалдаг. Харин нойр дутуу үед энэ хяналтын холбоо сулардаг гэж үздэг. Тиймээс нойр муутай үед хүн өчүүхэн зүйлд амархан уурлах, гомдох, бухимдах, түгших, сэтгэлээр унах нь зүгээр нэг “муухай ааш” биш байж болно. Энэ нь тархи сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвараа түр хугацаанд алдсантай холбоотой.

Өөрөөр хэлбэл, сайн унтах нь зөвхөн биеийг амраадаггүй. Мөн сэтгэл зүйн тогтвортой байдлыг хамгаалдаг.

4. Дутуу нойр авах нь Зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг

Олон судалгааны нэгдсэн дүнгээс харахад тогтмол бага унтах нь зүрх судасны өвчний эрсдэлийг үүсгэдэг

Хүн чанартай унтаж байх үед зүрхний цохилт удааширч, цусны даралт буурдаг. Энэ нь зүрх судасны систем шөнийн цагаар амарч, ачааллаа багасгаж буй байгалийн үйл явц юм.

Гэтэл хүн байнга 6 цагаас бага унтдаг бол зүрх судасны систем бүрэн амарч чаддаггүй. Цусны даралт шөнөдөө хангалттай буурахгүй байх, стрессийн даавар нэмэгдэх, судасны ачаалал ихсэх зэрэг хүчин зүйлүүд урт хугацаандаа зүрх судасны эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Судалгаануудад богино нойр нь титэм судасны өвчин, харвалт зэрэг эрсдэлтэй холбоотой гарсан байдаг. Гэхдээ үүнийг “нэг шөнө дутуу унтвал шууд зүрхний шигдээс болно” гэж ойлгож болохгүй. Харин удаан хугацаанд нойроо үл тоох нь зүрхэнд ачаалал өгдөг гэж ойлгох нь зөв.

Үүнээс үзвэл нойр бол бүх зүйлийн суурь юм.

Хэрэв танд нойргүйдэх шинж тэмдэг илэрч байвал гурван төрлийн ургамлын ханд агуулсан нойр дэмжих багцыг санал болгож байна.

✅ Тайвшруулах, нойрны чанар сайжруулах 3н төрлийн эмийн ургамлын ханд агуулсан тул зөөлөн аргаар нойрыг дэмжинэ

✅ Нойр дэмжигч мелатониныг зохистой тунгаар агуулсан тул дасал үүсгэхгүй

✅ Эрдэс амин дэм агуулсан тул тархины үйл ажиллагааг хамтад нь дэмжинэ.

Агар фарм эмийн сангийн салбаруудаар худалдаалагдаж байна

Эмчийн зөвөлгөө авах утас: 80808385