Дунд чихний үрэвсэл: Шинж тэмдэг, шалтгаан, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

Дунд чихний үрэвсэл (otitis media) нь ихэвчлэн ханиад, амьсгалын замын халдварын дараа хүүхдэд маш түгээмэл тохиолддог чихний үрэвсэл юм. Эмчилгээ хийлгүй удаавал сонсгол буурах, архаг үрэвсэл болох зэрэг ноцтой хүндрэл дагуулдаг.

 

Дунд чихний үрэвсэл гэж юу вэ?

Дунд чихний үрэвсэл гэдэг нь хэнгэргэн хальсны ард байрлах дунд чихний хөндийд шингэн хуримтлагдаж, нян эсвэл вирусийн халдвар орж үрэвсэхийг хэлнэ. Халдвар ихэвчлэн хамар, хамрын дайвар хөндий, залгиурт үүсээд сонсголын гуурсаар дамжин дунд чихэнд халдварладаг.

 

Илрэх шинж тэмдгүүд

  • Чих өвдөх: Дунд чихний хурц үрэвслийн үед гэнэт, хүчтэй чихээр хатгуулж өвдөнө. 
  • Халуурах, сульдах: Бага насны хүүхэд халуурах, уйламтгай болох, шөнө унтахгүй уйлах шинж илэрнэ.
  • Сонсгол буурах: Чихэнд шингэн хуримтлагдаж, хэнгэрэг хөшүүн болсон тул  сонсгол түр хугацаанд мэдэгдэхүйц буурна. 
  • Чихнээс булаг гоожих: Хурц идээт үрэвслийн үед хэнгэрэг цоорч, чихнээс идээ, булаг гарах нь өвдөлтийг түр хугацаанд намжаадаг ч үрэвсэл архагшиж буйн дохио болдог. 
  • Хүүхдэд чихээ байнга оролдох, шөнө тайван бус болох, хоолонд дургүй болох зэрэг шууд бус шинж тэмдэг илэрдэг. 

 

Чих хамар хоолойн эмчид үзүүлж эмчилгээ, оношлогоог хийлгэнэ. 

 

Урьдчилан сэргийлэх зөвлөмж

  • Ханиад, томууг цаг тухайд нь бүрэн эмчилгээ хийлгэж дуусгах: Ханиад, томууны дараа зовуурь намдах үед эмчилгээг орхих эсвэл өөрөө эдгэрнэ гээд орхих нь цаашдын олон хүндрэлийг үүсгэдэг тул заавал эмчилгээг бүрэн хийлгэх хэрэгтэй.

  • Усанд сэлэх үед чих рүү ус орохоос сэргийлж чихээ хамгаалаарай. Чихэнд ус орох нь нян үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг. 

 

  • Дам тамхидалтаас сэргийлэх: Утаатай орчинд амьсгалын замын халдвар ихэсдэг тул дунд чихний халдвараар өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг.
  • Дархлаа дэмжих: Шим тэжээлтэй хоол, чанартай нойр авахаас гадна дархлаа дэмжих үйлдэлтэй нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээрэй. 

 

 

           

Септилин нь дархлаа дэмжих үйлчилгээтэй хэд хэдэн төрлийн эмийн ургамлын ханд агуулдаг. Үүнд:

  • Антиоксидант үйлчилгээ: Септилин нь антиоксидант агуулдаг тул эсүүдийг чөлөөт радикалаас хамгаалж, эсийн гэмтлийг бууруулдаг. Энэ нь дархлааны эсүүдийн эрүүл байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
  • Үрэвслийн эсрэг үйлчилгээ: Септилин нь биеийн үрэвслийг бууруулахад тусалдаг. Энэ нь дархлааны системийг зохицуулж, биеийн өөрийн дархлааны хариу урвалыг сайжруулахад дэмжлэг болдог.
  • Цитокиний ялгаралтыг тэнцвэржүүлэх: Цитокин нь биед үрэвсэл үүссэн үед дархлааны эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулдаг химийн бодис юм. 

Та Септилин эмийг Агар фарм, Монос, Азифарм болон бусад эмийн сангаас авах боломжтой