Зуны халуунд хоолой яагаад өвддөг вэ?
Зуны улиралд хоолой сэрвэгнэх, сөөнгөдөх, хуурай ханиалгах, залгихад эвгүй болох зэрэг зовиур гарах нь бий. Зарим хүн үүнийг шууд ханиад хүрсэнтэй холбодог ч дан ганц халдвар бус, өдөр тутмын орчин болон дадал зуршил ч нөлөөлөх боломжтой.
Тухайлбал, халуун орчноос шууд сэрүүн өрөөнд орох, агааржуулагчтай машинд удаан зорчих, шөнө агааржуулагч асаалттай унтах, ус бага уух, хамар битүүрснээс амаар амьсгалах зэрэг нь хоолойд тавгүй мэдрэмж үүсгэдэг. Ялангуяа агаарын чийг багасах үед хоолойн салст хуурайшиж, торох, хорсох мэдрэмж илүү тод илэрдэг.
Эйр кондишн хоолой өвтгөдөг үү?
Эйр кондишн өөрөө ханиад, хоолойн халдвар үүсгэдэггүй. Харин агаар нь хэт сэрүүн эсвэл хуурай байвал амьсгалын замын салстыг цочроох нөхцөл үүсдэг. Ийм үед хоолой загатнах, хуурай ханиалгах, дуу сөөнгөдөх, залгихад тавгүй санагдах, халдварт өртөмтгий болох зэрэг шинж илэрдэг.
Өөрөөр хэлбэл, агааржуулагч нь өвчний шууд шалтгаан гэхээсээ илүү хоолойн хамгаалалтын давхаргыг цочроох нэг хүчин зүйл юм. Ялангуяа өдөржин агааржуулагчтай оффист суух, машинд шууд үлээлттэй явах, эсвэл шөнөжин сэрүүн агаарт унтах үед хоолой илүү мэдрэмтгий болдог.
Мөн усны хэрэглээ багассан үед ам, хоолой хуурайшиж, агааржуулагчийн нөлөө илүү хүчтэй мэдрэгдэж болно.
Хоолойн салст чийгээ алдахад юу болдог вэ?
Хоолой, хамар, дууны хөвчийг бүрхсэн салст нь амьсгалын замыг чийгтэй байлгах үүрэгтэй. Энэ чийглэг давхарга нь тоосонцор, хуурай агаар болон бусад цочроогчийн нөлөөг багасгахад тусалдаг.
Харин агаар хуурай байх үед салстын гадаргуу чийгээ алдаж, хоолой хамгаалалтгүй мэт эмзэг мэдрэгдэж эхэлдэг. Ингэснээр хоолой торох, загатнах, хорсох, байнга хоолой засах хүсэл төрөх нь бий. Зарим хүнд дуу нь сөөнгөдөж, ярихад хоолой амархан ядардаг.
Олон цаг ярьдаг, дуудлагаар ажилладаг, сургалт ордог, илтгэл тавьдаг эсвэл дуулдаг хүмүүсийн хувьд энэ асуудал илүү мэдрэгдэх магадлалтай. Хоолой аль хэдийн ачаалалтай байгаа үед хуурай агаар нэмэгдэн нөлөөлөхөд дууны өнгө өөрчлөгдөх, хоолой сөөнгөдөх, ярих бүрд тавгүй санагдах зэрэг шинж илэрч болно.
Хоолойгоо хуурайшиж, сэрвэгнэхээс хэрхэн хамгаалах вэ?
- Шингэнээ тогтмол нөхөх.
Өдөрт нэг дор их ус уухаас илүүтэйгээр бага багаар тогтмол уух нь ам, хоолойн хуурайшилтыг багасгахад тохиромжтой. Ялангуяа агааржуулагчтай оффис, машин, унтлагын өрөөнд удаан байх үед ус уухаа мартахгүй байх хэрэгтэй.
- Агаарын урсгалыг биедээ шууд чиглүүлэхгүй байх.
Нүүр, хүзүү, цээж рүүгээ шууд үлээлгэхийн оронд агааржуулагчийн чиглэлийг дээш эсвэл хажуу тийш тохируулж, өрөөг жигд сэрүүцүүлэх нь илүү тохиромжтой.
- Өрөөг хэт хүйтэн болгохгүй байх.
Агааржуулагчийг хамгийн бага хэм дээр ажиллуулах шаардлагагүй. Гол нь гаднах орчноос эрс ялгаатай биш, бие тав тухтай мэдрэх сэрүүн түвшинд тохируулах нь чухал.
- Хамраараа амьсгалахыг хичээх.
Хамар нь агаарыг шүүж, чийглэж, бүлээсгэсний дараа амьсгалын зам руу оруулдаг. Харин амаар амьсгалах үед сэрүүн, хуурай агаар хоолой руу шууд ордог учраас хоолой илүү хурдан хатдаг.
- Хоолойгоо байнгын чийгшүүлж хоолойн хүлхмэл хүлхэх
Хоолойн хүлхмэл нь хоолойн салстыг чийгшүүлэх, тайвшруулах, хоолой өвдөхөөс урьдчилан сэргийлэх, халдвараас урьдчилан срэгийлэх зэрэг олон давуу талтай тул их ярьдаг, дуулдаг, эйр кондишны хажууд удаан суудаг, аян замд машиндаа эйр кондишноо асааж явж байгаа хүмүүс ойр ойрхон хүлхэх нь хоолойн хөндүүрлэж өдвөхөөс урьдчилан сэргийлнэ
Хэзээ эмчид хандах вэ?
Хоолой хуурайших, сэрвэгнэх нь ихэвчлэн түр зуурын цочрол байдаг. Гэхдээ өндөр халуурах, амьсгалахад хүндрэлтэй болох, хоол хүнс эсвэл шингэн залгиж чадахгүй болох, хоолой маш хүчтэй өвдөх, цустай цэр гарах, эсвэл шинж тэмдэг хэд хоногийн дараа сайжрахгүй улам дордвол эмчид хандах хэрэгтэй.
.jpg)
Хэрэглэх арга: Өдөрт 3-4 ширхэгийг хүлхэж хэрэглэнэ
Бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байна.
Эмчийн зөвөлгөө авах утас: 80808385

