Өглөө сэрэхэд ам хатаж, хоолой хуурайшин, хүчтэй ханиалгахад шар, ногоон эсвэл цайвар наалдамхай цэр гардаг бол тоохгүй орхих нь хамгийн том алдаа юм.
Ханиалга нь амьсгалын замд хуримтлагдсан тоос, нян, вирус хорт бодисыг гадагшлуулах үүрэгтэй хамгаалах рефлекс. Гэхдээ энэ рефлекс өдөр өдөртөө давтагдаж, сарын, жилээр үргэлжилж байвал хамгаалалт гэхээсээ илүү, амьсгалын тогтолцоо байнга цочирч, үрэвсэлтэй явааг илэрхийлэх дохио юм.
Яагаад тамхи татдаг хүмүүс ханиалгадаг вэ?
Амьсгалын замын дагуу эдүүдийг намираа (сормууслаг) эд гэж нэрлэдэг. Энэ намираа эдүүд нь намирах мэт хөдөлгөөнөөр амьсгалын замд орсон бохирдлуудыг гадагшлуулах үүрэгтэй байдаг. Хэрвээ бидний амьсгалын замд тоос шороо, бохирдол, нян вирус орж ирэхэд энэхүү намираа эд нь гадагш гарган амьсгалын замыг цэвэрлэдэг.
.png)
Намираа эд дээр их хэмжээний бохирдолтой байвал дан ганц намирах хөдөлгөөнөөр бохирдлыг гадагшлуулж чадахгүй тул ханиалгаж бохирдлыг гаргадаг байна. Мөн удаан хугацаанд тамхи татах нь намираа эсийн хөдөлгөөнийг удаашруулж, богиносгодог тул бохирдлоо бүрэн гаргаж чадахаа больдог. Ингэснээр бохирдлыг гаргахын тулд тогтмол ханиалгаж, амьсгалын замыг цэвэрлэх хэрэгтэй болдог.
.png)
Тамхи татах үед:
⛔Амьсгалын замын намираа хучуур эсүүд гэмтэж
⛔Салст ихээр ялгарна
⛔Уушги бохирдол, утааг цэвэрлэх чадвар буурснаар гэмтэхэд хүрдэг.
Хэрэв цэртэй ханиалгах нь 3 сараас дээш үргэлжилж байгаа бол та заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж Архаг бронхиттой эсэхээ оношлуулаарай. Архаг бронхит удаан хугацаанд үргэлжлэхэд гуурсан хоолойн үрэвсэл, уушгины архаг бөглөрөлт өвчин (COPD) болж хүндрэх эрсдэл өндөр байдаг.
Уушги цэвэрлэх багц
Хималай брэндийн Кофлет болон Диакоф сироп нь ургамлын охиор цэрийг шингэлж ховхлон, уушгийг цэвэрлэх үүлдэлтэй.

Зөгийн балтай Кофлет сироп нь
- Уушгины эдийг хамгаална
- Цэр шингэлж, ховхлох, ханиалгыг зөөлрүүлнэ
- Үрэвслийн эсрэг үйлдэлтэй
- 2 наснаас дээш хэрэглэнэ.
Сахаргүй Диакоф сироп нь
- Диакоф нь амьсгалын замын салст бүрхүүлийг цэвэрлэж, цэр шингэлж ховхолно.
- Сахаргүй тул цусан дах глюкозыг ихэсгэхгүй.
- Үрэвслийн эсрэг үйлдэлтэй.
- 6 сараас дээш насны хүүхдэд хэрэглэнэ
Дархлаа дэмжих Септилин нь
- Дархлааг дэмжиж, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ,
- Дахин уушги үрэвсэхээс сэргийлнэ.
- Өвдсөн үед эдгэрэлтийг түргэсгэнэ
Та Агар фарм болон бусад эмийн сангаас эмчийн зааврын дагуу хэрэглээрэй.

