Зун цагт үе мөчөө хамгаалах 5 энгийн дадал
Зуны халуунд хөдөө явах, наадам үзэх, зусландаа ажиллах гээд өдөр тутмын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Мөн халуунд өдрүүдэд шингэн алдах, машинд олон цаг суух, тэгш бус газраар удаан алхах, хүнд хоол хэтрүүлэх зэрэг нь өвдөг, нуруу, ташааны зовиурыг сэдрээж болдог. Өвдөгний өвдөлтөөр бус, дурсамж дүүрэн зуныг өнгөрүүлэхийн тулд дараах жижиг дадлуудыг хэвшүүлээрэй.
1. Шингэнээ тогтмол нөхөж байгаарай
Зуны халуунд бид өөрөө анзааралгүй хөлөрч, биеийн шингэнээ алддаг. Шингэн дутагдахад бие амархан сульдах, булчин татах, толгой эргэх, үе мөч хөшиж тавгүйрхэх мэдрэмж нэмэгдэж болно. Тиймээс цангахыг хүлээлгүй, цаг тутамд хэдэн балга ус ууж хэвшээрэй. Бүлээн эсвэл өрөөний хэмтэй ус тохиромжтой бөгөөд хярам ууж болох ч өдөр тутмын үндсэн шингэнээ цэвэр усаар нөхөх нь илүү зөв сонголт юм.
Ус сайн ууснаар биеийн шингэний тэнцвэр хадгалагдаж, халуунд удаан алхах, хөдөө замд явах, наадам хэсэх үед ядрах нь багасна. Орой нь “бие сульдаад, хөл янгинаад байна” гэх мэдрэмжээс сэргийлэхэд ч тусална. Харин зүрх, бөөрний өвчний улмаас шингэний хэрэглээгээ хянах заавартай хүмүүс өдөрт уух хэмжээгээ эмчийн зөвлөгөөнд нийцүүлээрэй.
2. Сэрүүцүүлэгчийн агаарыг өвдөг рүүгээ шууд бүү тусгаарай
Гадаа халуун байхад машин доторх сэрүүцүүлэгчийн хүйтэн агаар өвдөг, нуруу руу удаан хугацаанд шууд үлээхэд зарим хүний булчин чангарч, үе мөч хөшиж тавгүйрхдэг. Ялангуяа өмнө нь өвдөг өвддөг, нуруу хөшдөг хүмүүс холын замд явахдаа үүнийг анзаарах нь зүйтэй.
Машины сэрүүцүүлэгчийг өвдөг рүүгээ бус, тааз эсвэл хажуу тийш чиглүүлээрэй. Өвдөг амархан даарч, хөшдөг бол нимгэн даавуун бүрхүүл эсвэл бариу биш хамгаалалт хэрэглэж болно. Ингэснээр машинаас буух үед “хөл тэнийхгүй, нуруу хөшөөд байна” гэх тавгүй мэдрэмж багасч, илүү хөнгөхөн алхахад дэмжлэг болно.
3. Холын замд түр зогсож алхах, зусландаа сандал ашиглах
Машинд олон цаг өвдгөө нугалж суухад өвдөг, ташаа, нуруу хөшиж чилэх нь түгээмэл. Иймээс холын замд 1–2 цаг тутамд боломжтой газраа түр зогсож, 3–5 минут тайван алхаарай. Машинаас буух боломжгүй үед ч шагайгаа эргүүлэх, өлмийг дээш доош хөдөлгөх, өвдгөө аажмаар нугалж тэнийлгэх, гуяны булчингаа чангалж суллах зэрэг хялбар хөдөлгөөн хийж болно.
Зуслан, хашаандаа ногоо зулгаах, цэцэрлэг арчлахдаа газарт удаан суух эсвэл удаан бөгтийх нь өвдөг, ууц нуруунд ачаалал өгдөг. Боломжтой бол намхан сандал, өвдөгний дэвсгэр, эсвэл түшлэгтэй сандал ашиглаж ажиллаарай. Ингэснээр орой нь нуруу тасрах гэж байгаа мэт хөшиж, өвдөг чинэрч өвдөх нь багасч, ажлаа хийснийхээ дараа ч тухтай амарч чадна.
4. Хоолоо хөнгөлж, тулайтай бол махан хоол болон айрагтаа анхаараарай
Зун хөдөө явахад хорхог, шорлог, өөхтэй мах, өтгөн шөл, дотор мах зэрэг хүнд хоол их идэх нь элбэг. Ийм хоолыг ойр ойрхон, их хэмжээгээр хэрэглэхэд бие тавгүйрхэхээс гадна шээсний хүчил ихсэх хандлагатай, тулайтай хүмүүст үе мөч улайж хавдах, гэнэт хүчтэй өвдөх эрсдэл нэмэгддэг.
Мах идэхдээ хэмжээг нь тохируулж, аль болох чанасан, жигнэсэн, шөлтэй хоол сонгоорой. Хоолныхоо хажууд ногоо, салат, жимс нэмж, ус сайн уух нь илүү тохиромжтой. Сүүн бүтээгдэхүүн, цагаан идээг өөрт тохирсон хэмжээгээр хэрэглэх нь уураг, кальцийн эх үүсвэр болно. Харин тулайтай, шээсний хүчил өндөртэй хүмүүст айраг, архи, дотор мах, өтгөн шөл, их хэмжээний улаан махыг хэтрүүлэхгүй байх нь чухал.
Цагаан гаа, сармисыг хоолондоо амтлагч болгон бага хэмжээгээр ашиглаж болно. Гэхдээ эдгээр нь үе мөчний үрэвслийн эмчилгээ, эмчийн зааварчилсан эмийг орлохгүй гэдгийг санаарай. Хоолоо тохируулснаар ходоод хүнд оргих, бие хавагнах, үе мөч тавгүйрхэх мэдрэмж багасч, зуны аялал, баяр наадмаа илүү хөнгөн, тухтай өнгөрүүлэхэд тустай.
5. Үений тэжээл уух
Зуны улиралд үе мөчөө хамгаалахад өдөр тутмын дэмжлэг үзүүлэх бүтээгдэхүүн ч чухал байдаг. Vitamix Joint Care нь глюкозамин, босвеллиа серрата, цагаан гаа, турмерик болон манган агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд үе мөчний бүтэц, хөдөлгөөний тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилготой.
Глюкоамин нь: мөгөөрс, холбогч эд, үе холбоос, шөрмөс, үений шингэний бүтцэд оролцдог маш чухал молекул юм. Глюкозамин сульфатыг өвдөлт намдаах, хөдөлгөөнийг сэргээх, үений шингэн үүсэлтийг дэмжих болон ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг.
Босвелиа серрата: Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг энэхүү ургамал нь үрэвслийн 5 липоксигеназа ферментийг дарангуйлж үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Үрэвссэн үений хаван болон хөшилтийг багасгах, өвдөлт намдаахад тусална.
Манган: яс болон холбогч эдийн хэвийн төлжилтөд оролцдог
Цагаан гаа: Судлаачдын үзэж буйгаар цагаан гаа нь эсийн түвшинд үрэвсэл бууруулахад тусалдаг. мөн остеоартрит өвчний үед өдвөлт намдааж, үений хөшингийг бууруулдаг.
Турмерик: Турмерикт агуулагдах Curcumin хэмээх идэвхит бодис нь NFkB үрэвслийн факторын үйлдлийг дарангуйлснаар циклоксигеназа-2 ферментийн үйлдлийг бууруулж, нитрик оксид синтетаза ферментийг идэвхжүүлснээр үе мөчний үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ
Бэлтгэсэн Хүний их эмч Ч. Оюундарь
Зөвөлгөө авах утас: 80808385


