Хуванцар харшил үүсгэдэг үү? 

Сүүлийн жилүүдэд бичил хуванцар нь зөвхөн байгаль орчны ч биш, хувь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйлийн нэг болох нь судалгаагаар нотлогдож байна.

5 мм-ээс жижиг хэмжээтэй хуванцар нь агаар, ус, хоол хүнсээр дамжин хүний биед нэвтэрдэг. Ургамлын тоосонцор шиг биед оронгуут шууд харшлын хариу үйлдэл үзүүлдэггүй. Гэсэн хэдий ч энэ нь харшлахгүй гэсэн үг биш юм. Харин ч эсрэгээрээ дархлааны тогтолцоонд бага багаар, архаг үрэвслийг өдөөх замаар нөлөөлдөг. Сүүлийн үеийн судалгаануудад бичил хуванцар нь дархлааны эсүүд, ялангуяа макрофаг, нейтрофилтэй харилцан үйлчилж, үрэвслийн медиаторуудын ялгарлыг нэмэгдүүлдэг байна.

Үүний үр дүнд биед:

  • Архаг бага зэргийн үрэвсэл
  • Исэлдэлтийн стресс
  • Дархлааны тэнцвэрт байдал алдагдах
  • Эсийн гэмтэл үүсгэх боломжтой.

 

Ялангуяа амьсгалын замаар орж ирсэн бичил хуванцар нь эдэд хуримтлагдаж, урт хугацааны үрэвслийг үүсгэдэг. Үр дүнд нь астма, УАБӨ зэрэг өвчний явцыг хүндрүүлэх хүчин зүйл болдог.

Бичил хуванцар нь өөрөө шууд харшил үүсгэхгүй ч харшилтай хүмүүсийн харшлын шинж тэмдгийг хүндрүүлэх боломжтой байдаг. Учир нь бичил хуванцарын гадаргууд:

  • Ургамлын тоосонцор
  • Хүнд металл
  • Агаарын бохирдуулагч бодис
  • Нян, мөөгөнцөр наалдан зөөгдөж биед орох боломжтой байдаг.

Ингэснээр амьсгалын замын үрэвсэл нэмэгдэж, харшлын шинж тэмдэг сэдрэх эрсдэлтэй.

 

Хэрхэн сэргийлэх вэ?

✅ Гэрийн тоосжилтыг бууруулах

  • HEPA шүүлтүүртэй тоос сорогчийг ашиглах
  • Нойтон цэвэрлэгээг тогтмол хийх
  • Хивс, хөшиг зэрэг тоос их хуримтлуулдаг эд зүйлсийг цэвэрлэх

 

✅ Агаарын чанартаа анхаарах

  • Ургамлын тоосжилт ихтэй үед цонхоо удаан хугацаанд онгойлгохгүй байх, мөн өглөө эрт, оройд буюу ургамал тоосоо гөвөх үеэр нээхгүй байх
  • Агаар цэвэршүүлэгч хэрэглэх
  • Шаардлагатай үед амны хаалт зүүх

 

✅ Хуванцар хэрэглээг багасгах

  • Халуун хоолыг хуванцар саванд хадгалахгүй байх
  • Нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг багасгаж, шилэн болон зэвэрдэггүй ган саваар солих хэрэгтэй.

 

✅ Дархлаагаа дэмжих

  • Ногоо, жимсээр баялаг шим тэжээлтэй хооллох
  • Чанартай нойр авах
  • Тогтмол хөдөлгөөн хийх

 

✅ Харшлын шинж тэмдэг илэрвэл эрт арга хэмжээ авах

  • Харшил үүсгэгчээ тодорхойлуулж, сэргийлэх Харшлын эсрэг багцыг хэрэглээрэй.

Харшлын эсрэг багцад:

  • Септилин нь дархлааны системийг дэмжин, харшлын эсрэг биеийн хариу урвалыг тэнцвэржүүлнэ.
  • Брезол нь харшлын үед ялгардаг гистаминий ялгарлыг бууруулж, харшлын шинж тэмдгийг бууруулах нөлөөтэй.

Хослуулан хэрэглэснээр :

  • Харшлын давтамж, шинж тэмдгийг бууруулна.
  • Дархлааг тогтолцоог дэмжинэ
  • Харшлын шинж тэмдэг илрэхээс урьтаж хэрэглэвэл харшлын шинж тэмдэг илрэхээс сэргийлнэ.

                     

Зөвлөмж: Брезолыг сиропыг өглөө, орой 10 мл-ээр, Септилиныг 2 шахмалаар өглөө, оройд ууна. Зуны улиралд 1-3 сар хэрэглэснээр харшлаас сэргийлж, хүндрэлийг багасгана.

Монос фармын салбараас онлайнаар захиалж авах бол энэ, энэ линкээс авах боломжтой. 

Агар фармын салбараас захиалах бол энэ, энэ линк руу орж аваарай. 

 

 

А.Халиун- Хүний их эмч