Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхдээ орц найрлагыг заавал судалж байж хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа парабен, формальдегид, синтетик үнэр оруулагч бодисууд нь богино хугацаанд хэрэглэхэд аюулгүй байдаг ч удаан
хугацаанд тогтмол хэрэглэхэд арьс, харшил болон бусад сөрөг нөлөөг үзүүлдэг байна.
Парабен нь гоо сайхны бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгддэг, бактери, мөөгөнцөр үржихээс сэргийлэх үйлдэлтэй хугацаа уртасгагч бодис юм. Гэвч удаан хугацаанд хэрэглэсний дараа доорх шинж тэмдгүүд ажиглагдаж болзошгүй:
- Арьс амархан цочрох, улайх
- Батга нэмэгдэх, арьсны тослогжилт өөрчлөгдөх
- Дааврын тэнцвэр алдагдсантай холбоотойгоор сарын тэмдгийн хямрал үүсэх
- Хөхний эмзэглэх, хөндүүрлэх мэдрэмж нэмэгдэх
Формальдегид болон түүнийг ялгаруулагч бодисууд нь илүү хүчтэй харшлын шинж үзүүлдэг. Үүнд:
- Арьс хорсох, загатнах, улайж хавдах
- Нүд хорсох, нулимс гоожих
- Амьсгал давчдах, хоолой сэрвэгнэх
- Харшлын дерматит
- Удаан хугацаанд өртөхөд архаг цочрол, мэдрэгшил үүснэ.
Үнэр оруулагч бодисууд нь хамгийн түгээмэл харшил үүсгэгчдийн нэг. Илрэх шинж тэмдгүүдэд:
- Хүрсэн газар нь загатнах, тууралт гарах
- Арьс улайж халуу оргих мэдрэмж
- Толгой өвдөх, дотор муухайрах (зарим хүмүүст)
- Амьсгалын замын мэдрэгшил (найтаах, хамар битүүрэх)
- Нүд загатнах, улайх шинж илэрнэ.
Парабен, формальдегид, үнэр оруулагчийн эрсдэлээс сэргийлэхийн тулд яах хэрэгтэй вэ?
- Орц найрлага унших дадал
Шошгон дээрх бүрэлдэхүүнд parabens (methylparaben, propylparaben гэх мэт) гэдэг нэр байгаа эсэхийг заавал шалгаарай.
- Бүтээгдэхүүн сонголтын стратеги
“Paraben-free”, “Formaldehyde-free”, “Fragrance-free” буюу үнэргүй, эсвэл маш зөөлөн үнэртэй гэсэн тэмдэглэлтэй бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.
- Дархлаа дэмжих хэрэглэх
.jpg)
Септилин нь хүний өөрийн дархлааны эсүүдийг идэвхижүүлж, дархлааны эсүүдээс нян, вирүсийг устгах интерферон гэх биологийн идэвхит бодисыг ялгаралтыг нэмэгдүүлэх, биеийн эдгэрэлтийг түргэсгэх үйлдэлтэй. Септилины найрлаганд чихэр өвс, гүгэл, лидэр, жүр үр , зүрхэн ягаандай, эрдэс ихээр агуулсан хясааны нунтаг орсон байдаг цэвэр эмийн ургамлын бэлдмэл юм. Та онлайнаар худалдан авах бол энд, энд дарж авах боломжтой

