Таны хүүхэд өдөрт хэдэн төрлийн витамин авах хэрэгтэй вэ?

Хүүхдийн бие насанд хүрсэн хүнийхээс ялгаатай нь тасралтгүй өсөж, хөгжиж байдаг. Яс ургаж, тархи хөгжиж, дархлаа тогтож, булчин болон дотоод эрхтнүүд боловсорч байдаг тул олон төрлийн амин дэм, эрдэс бодис тогтмол шаарддаг. 

Жишээлбэл:

☑️ В бүлгийн витаминууд, иод нь мэдрэлийн тогтолцоо болон тархины хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. В бүлгийн витаминууд нь мэдрэлийн эсүүд хооронд мэдээлэл дамжуулахад оролцдог нейротрансмиттерүүдийн нийлэгжилтэд шаардлагатай байдаг.

  • Мөн мэдрэлийн ширхгийг бүрхэж хамгаалдаг миелин бүрхүүлийн хэвийн бүтцийг хадгалахад оролцдог бол иод нь бамбай булчирхайн даавар үүсэхэд шаардлагатай эрдэс бөгөөд энэхүү даавар нь ургийн үеэс эхлэн хүүхдийн тархины хөгжил, мэдрэлийн эсийн өсөлт, хоорондын холбоос үүсэх үйл явцыг зохицуулдаг.
  • Хэрэв В бүлгийн витамин болон иод дутагдвал суралцах чадвар, анхаарал төвлөрөл, ой тогтоолтод сөргөөр нөлөөлж болзошгүйг олон судалгаанд дурдсан байдаг. 

 

☑️Витамин D болон кальци нь яс, шүдний хэвийн өсөлт хөгжилд зайлшгүй хэрэгтэй. Хүүхдийн ясны масс насанд хүрэхээс өмнө хуримтлагддаг тул өсөлтийн насанд хангалттай хэмжээгээр авах нь чухал байдаг.

  • Учир нь Витамин D3, кальци нь яс, шүдний хэвийн өсөлт хөгжилд шаардлагатай. Хүүхдийн яс уртсах үйл явц нь ясны үзүүр хэсэгт байрлах өсөлтийн бүс (growth plate буюу өсөлтийн zone)-д явагддаг. Энэ бүсэд шинэ ясны эд үүсч, эрдэсжихийн тулд кальци шаардлагатай байдаг бол витамин D3 нь кальцийг гэдэснээс шимэгдүүлж, ясанд хуримтлагдахад тусалдаг.
  • Тиймээс хүүхдийн өсөлтийн идэвхтэй үед витамин D3 болон кальцийг хангалттай хэмжээгээр авах нь өсөлтийн бүсийн хэвийн үйл ажиллагаа болон ясны эрүүл хөгжилд чухал ач холбогдолтой байдаг. 

☑️Витамин С, витамин D, цайр нь дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд оролцдог.

  • Хүүхэд өдөр бүр сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай зэрэг орчинд олон төрлийн нян, вирус болон хүрээлэн буй орчны бусад хүчин зүйлтэй харьцдаг. Ийм үед дархлааны эсүүд гаднын нөлөөг таних, хариу үйлдэл үзүүлэх, бие махбодыг хамгаалах үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд тодорхой шим тэжээлүүд шаардлагатай байдаг.
  • Витамин С нь дархлааны эсүүдийн үйл ажиллагаанд оролцохоос гадна хүчтэй антиоксидант үйлчилгээ үзүүлж, эсүүдийг исэлдэлтийн стрессээс хамгаалахад тусалдаг.
  • Витамин D нь зөвхөн ясны эрүүл мэндэд төдийгүй дархлааны тогтолцооны зохицуулгад оролцдог. Дархлааны эсүүдийн гадаргуу дээр витамин D-г таних рецепторууд байдаг нь түүний дархлаатай нягт холбоотойг харуулдаг.
  • Цайр нь дархлааны эсүүд үүсэх, өсөж үржих болон хоорондоо мэдээлэл дамжуулах үйл явцад оролцдог. Цайрын дутагдал нь дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг. 
  • 100% Ургамал, жимс ногооноос гарган авсан хүүхдийн мультивитамин. Хүүхдийн өсөлт хөгжилд нэн шаардлагатай. Эдгээр бүх витамин эрдэсийг нэг дор агуулсан. Нэмэлт химийн гаралтай амт, үнэр, өнгө оруулагч, тогтворжуулагч нэгдэл агуулаагүй, нэмэлт сахаргүй.