Түрүү булчирхай нь эрэгтэй хүний давсагны доор байрлах, хушганы хэмжээтэй жижиг булчирхай юм. Энэ булчирхай шээсний сувгийг тойрон байрладаг тул нас ахихын хэрээр томорч шээсний урсгалд саад учруулдаг.
Түрүү булчирхай нь давсагны доор байрлаж, шээсний сүвийг хүрээлэн оршдог жижиг булчирхай юм.
Түүний үндсэн үүрэг нь үрийн шингэний найрлагад оролцох бөгөөд эрэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцооны нэг хэсэг юм
Түрүү булчирхайн томролын шалтгаан
Түрүү булчирхайн томрол үүсэхэд нөлөөлөх хамгийн түгээмэл хүчин зүйлс:
- Нас ахих - Ихэвчлэн 40 наснаас хойш дааврын тэнцвэр өөрчлөгдөж эхэлдэг.
- Удамшлын нөлөө
- Илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал
- Чихрийн шижин, бодисын солилцооны эмгэг
Түрүү булчирхайн томролын шинж тэмдэг
- Шээс ойр ойрхон хүрэх, шөнө олон дахин шээх
- Шээс тасалдах, Дүлүүлж шээх
- Дутуу шээсэн мэт мэдрэмж төрөх зэрэг шинжүүд нийтлэг илэрдэг.
Эмчилгээний арга ба шийдэл
1. Хөнгөн хэлбэрийн томрол:
- Амьдралын хэв маяг өөрчлөх (шөнө шингэн бага уух, архи, кофе, тамхийг хязгаарлах, идэвхтэй хөдөлгөөн хийх)
2. Дунд зэргийн томрол:
- Альфа-1 хориглогч эмүүд: Шээсний сувгийн булчинг сулруулж, шээсний урсгалыг сайжруулна.
- 5-альфа-редуктаз дарангуйлагч: Түрүү булчирхайн хэмжээ нэмэгдэхээс сэргийлнэ.
- Хосолсон эмчилгээ: Хоёр төрлийн эмийг хавсруулснаар илүү сайн үр дүн өгч, хүндрэлээс сэргийлэх боломжтой.
3. Хүнд хэлбэрийн томрол:
- Дурангийн хагалгаа, лазер эмчилгээ зэрэг орчин үеийн мэс заслын аргуудыг хэрэглэнэ.
.jpg)

