Чихрийн шижин гэхээр ихэнх хүн хоолны дэглэм, инсулин, хөлийн шарх зэрэгтэй холбож боддог. Гэвч цусан дахь сахарын хэмжээ удаан хугацаанд өндөр байх нь нүдний болор болон торлог бүрхэвчид нөлөөлж, хараа бүрэлзэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Чихрийн шижинтэй хүмүүс нүдний болор цайх буюу катаракт өвчинд эрүүл хүмүүстэй харьцуулахад ойролцоогоор 2–5 дахин илүү өртөх эрсдэлтэй байдаг. Мөн катаракт нь чихрийн шижинтэй хүмүүст наснаас эрт илрэх хандлагатай.
Чихрийн шижин нүдний болор цайхад хэрхэн нөлөөлдөг вэ?
Нүдний болор нь гэрлийг нэвтрүүлж, дүрсийг торлог бүрхэвч дээр төвлөрүүлэх үүрэгтэй тунгалаг бүтэц юм. Болорын тунгалаг байдлыг уураг, усны нарийн тэнцвэр хадгалж байдаг. Харин чихрийн шижинтэй хүмүүст энэ процесс дараах байдлаар алдагддаг:
1рт цусан дахь сахар удаан хугацаанд өндөр байх нь илүүдэл сахар нүдний болорт хуримтлагдах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
2рт Нүдний болорт хуримтлагдсан сахар нь ферментийн нөлөөгөөр сорбитол хэмээх бодис болон хувирч болор дотор хадгалагдана
3рт Сорбитол гэх бодис нь өөртөө усыг татаж нүдний болорын эсийг хавагнуулж болор дотор маш олон хортой чөлөөт радикалуудыг үүсгэнэ.
4рт Сорбитол болон хортой чөлөөт радикалуудын нөлөөгөөр нүдний болорын тунгалаг байдлыг хадгалдаг уургийн бүтэц өөрчлөгдөж болор булингартан хараа манантах буюу болор цайх эмгэг үүсдэг.
Чихрийн шижинтэй хүн дараах өөрчлөлтийг анзаарвал нүдний эмчид үзүүлэх нь зүйтэй.
- Юмс манан татсан, цантсан шилний цаанаас харж байгаа мэт бүрэлзэх
- Шөнийн цагаар гэрэл гялбах, машины гэрэл болон гэрэлний эргэн тойронд цагираг үүсэх
- Өнгө бүдгэрч, шаргалтаж харагдах
- Унших, жолоо барих, гэрэл багатай орчинд харахад хүндрэлтэй болох
Тэгвэл чихрийн шижинтэй хүмүүс болор цайхаас хэрхэн сэргийлэх вэ?
1. Цусан дахь сахараа тогтвортой хянах
2. Нүдний үзлэгт тогтмол хамрагдах
3. Цусны даралт, холестерин болон амьдралын хэв маягаа анхаарах: Тамхинаас татгалзах, тэнцвэртэй хооллох, тогтмол хөдөлгөөн хийх, эмчийн зааврын дагуу эмчилгээгээ мөрдөх нь нүдний эрүүл мэндэд ч дэмжлэг болно.
4. Лютейн болон зеаксантин уух
"Лютеин болон зеаксантин нь нүдний болорт тусгайлан байршдаг маш хүчтэй антиоксидантууд юм. Тэд сорбитол гэх бодисын нөлөөгөөр үүсэж буй хортой чөлөөт радикалуудыг (исэлдэлтийг) саармагжуулж, эсийн гэмтлийг зогсоодог. Мөн болорын тунгалаг байдлыг үүсгэдэг уургуудын эргэн тойронд хамгаалалтын бамбай (хуяг) болон байрлаж уургуудыг хэлбэрээ алдан цайхаас хамгаалдаг. Ингэснээр чихрийн шижингийн шалтгаант болор цайх процессыг хойшлуулж, удаашруулдаг байна."
Гэхдээ лютейн болон зеаксантин нь хүний биед нийлэгждэггүй заавал гаднаас хоол хүнсээр болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнээр авдаг.
Лютейн ямар хүнсэнд их агуулагддаг вэ?
- Гүн ногоон өнгийн ургамлууд буюу: Бууцай, брокколи, цэцэгт байцаа
- Өндөгний шар
- Шар болон улбар шар өнгийн хүнснүүд: Амтат эрдэнэ шиш, шар улаан амтат чинжүү, хулуу
- Бусад: Авокадо, аспарагус
гэхдээ эдгээр хүнсийг өдөр тутамдаа байнгын хэрэглэх нь төвөгтэй тул эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн байдлаар хэрэглэх нь болор цайх эмгэгээс урьчдилан сэргийлж чадна.

Болгар улсын Eye care нүдний витамин нь:
- Лютейн 30мг
- Витамин Е 5мг
- β каротин 1,5мг
- Зеаксантин 1мг
- Астаксантин 1мг-ийг тус тус агуулна
Маш хүчтэй антиоксидант үйлдэл үзүүлдэг тул нүдний эсийг гэмтлээс хамгаалж чихрийн шижингийн шалтгаант болор цайх эмгэгээс урьдчилан сэргийлнэ.
Агар фарм эмийн сангийн бүх салбаруудаар худалдаалагдаж байна.
Эмчийн зөвөлгөө авах утас: 80808385

