Арьс яагаад наснаасаа түрүүлж хөгширдөг вэ?

Толинд харахад арьс тань наснаасаа ахимаг харагдаж байна уу? Нарийн үрчлээ эрт үүсэх, арьс хуурайших, өнгөө алдах, уян хатан чанараа алдах зэрэг өөрчлөлтүүд зөвхөн нас ахиснаас болдоггүй. Судалгаагаар арьсны харагдах хөгшрөлтийн ихээхэн хэсэг нь бидний өдөр тутмын амьдралын хэв маяг болон хүрээлэн буй орчны хүчин зүйлстэй холбоотой байдаг.

Арьсны залуу, толигор төрхийг хадгалахад коллаген болон эластин гэх уургууд чухал үүрэгтэй. Коллаген нь арьсны бат бөх байдлыг хангадаг бол эластин нь суналт, агшилтын дараа арьсыг эргээд хэвийн байдалд нь оруулахад тусалдаг. Харин эдгээр уургийг гэмтээдэг гол хүчин зүйл нь исэлдлийн стресс буюу чөлөөт радикалууд юм. Эдгээр чөлөөт радикалуудыг үүсгэгч гол хүчин зүйлд дараах 5 хүчин зүйл багтана. 

1.  Нарны хэт ягаан туяа

  • Арьсны эрт хөгшрөлтийн хамгийн том шалтгаануудын нэг бол нарны хэт ягаан туяа (UV) юм. UV туяа нь арьсны гүн давхаргад нэвтэрч коллаген задлах ферментүүдийг идэвхжүүлдэг. Үүний улмаас арьсны уян хатан чанар буурч, үрчлээ, сэвх, нөсөө толбо үүсэх эрсдэл нэмэгддэг.
  • Зарим судлаачид арьсны хөгшрөлтийн ихэнх хувийг олон жилийн турш нарны хэт ягаан туяанд давтан өртсөний улмаас үүссэн гэмтэлтэй холбоотой гэж үздэг. Иймээс нарны хамгаалалт тогтмол хэрэглэх нь арьсаа залуу харагдуулах хамгийн чухал дадлуудын нэг юм.

2. Тамхи татах

  • Тамхины утаанд агуулагдах химийн бодисууд нь арьсны судсыг агшааж, цусан хангамжийг бууруулдаг. Ингэснээр арьсны эсүүдэд хүрэх хүчилтөрөгч болон шим тэжээлийн хэмжээ багасна.
  • Мөн тамхи нь коллаген, эластины бүтцийг гэмтээж, арьсыг хуурай, өнгөгүй, амархан үрчлээтдэг болгодог. Тамхи татдаг хүмүүсийн нүүрэнд уруул орчмын болон нүдний эргэн тойрны үрчлээ эрт үүсэх нь элбэг байдаг.

3. Сахарын хэт их хэрэглээ

  • Чихэрлэг хүнсийг хэтрүүлэн хэрэглэх нь арьсны хөгшрөлтөд нөлөөлдөг. Цусан дахь сахарын хэмжээ өндөр байх үед сахар нь коллагентай холбогдон AGEs (Advanced Glycation End Products) хэмээх нэгдлүүдийг үүсгэдэг.
  • Эдгээр нэгдлүүд нь коллагены бүтцийг өөрчилж, арьсыг хатуу, уян хатан чанар багатай болгодог. Үүний улмаас үрчлээ илүү амархан үүсч, арьс залуу төрхөө алдах эрсдэлтэй.

4. Нойр дутуу байх

  • Унтаж байх үед бие махбодь, тэр дундаа арьс өөрийгөө нөхөн сэргээдэг. Харин байнга нойр дутуу явах нь нөхөн төлжилтийн үйл явцыг сааруулдаг. Үүний үр дүнд арьс хуурайшиж, өнгөө алдах, нүдний доорх бараан хүрээ тодрох, нарийн үрчлээ нэмэгдэх зэрэг өөрчлөлтүүд ажиглагдаж болно. Чанартай нойр нь арьсны эрүүл мэндийн салшгүй хэсэг юм.

5. Архаг стресс

  • Стрессийн үед ялгардаг кортизол даавар удаан хугацаанд өндөр хэвээр байх нь арьсны хөгшрөлтийг түргэсгэхэд нөлөөлдөг. Кортизол нь коллагены задралыг нэмэгдүүлж, арьсны хамгаалах чадварыг бууруулдаг. Мөн архаг стресс нь үрэвсэл, батга, улайлт зэрэг арьсны асуудлыг нэмэгдүүлж, арьсыг ядарсан, өнгөгүй харагдуулах шалтгаан болдог.

Витамин С яагаад чухал вэ?

  • Коллаген нь бие махбодод өөрөө үүсдэг ч энэ үйл явцад витамин С зайлшгүй шаардлагатай. Витамин С нь коллагены нийлэгжилтийн хэд хэдэн шатанд оролцож, коллагены ширхэгүүдийг бат бөх бүтэцтэй болоход дэмжлэг үзүүлдэг.
  • Мөн витамин С нь хүчтэй антиоксидант учраас чөлөөт радикалуудын нөлөөг сааруулж, исэлдлийн стрессээс хамгаалахад тусалдаг. Ингэснээр жижиг хялгасан үрчлээ багасч, цаашид үрчлээ нэмж үүсэхээс сэргийлдэг. Үүнээс гадна арьсны өнгө жигд харагдах, гэрэлтсэн төрхийг хадгалахад чухал үүрэгтэй.

Nature's aid брэндийн цэвэр ургамал, жимсний найрлагатай витамин С

  • Nature's aid брэндийн витамин С нь цэвэр байгалын гаралтай бөгөөд химийн гаралтай витамин С-тэй харьцуулахад биохүртэхүй өндөр буюу шингэц сайтай.
  • Найрлага дахь нохойн хошуу, интоор, жүржид агуулагдах био идэвхт нэгдлүүд нь Витамин С-ын үйлдлийг дэмжиж, шингээлтийг сайжруулдагаараа давуу талтай.
  • Мөн Витамин С-ын буфержүүлсэн хэлбэр буюу байгалийн гаралтай хэлбэрээр агуулагддаг тул та ходоод өвддөг байсан ч хэрэглэж болно.