Бөөр бол биеийн хамгийн чухал эрхтэн юм. Өдөр бүр 150–180 литр цусыг шүүж, хортой бодисыг шээсээр гадагшлуулдаг бөөр ямар нэгэн шинж тэмдэггүйгээр өвдөж эхэлсэн байдаг. Тиймд бөөрний өвчлөлийн эрт илэрдэг шинж тэмдгүүдийг мэдэж байх нь та болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд хамгийн чухал алхам болно.
Бөөр өвдөж байгааг илтгэх 8 шинж тэмдэг
1. Шээсний өнгө өөрчлөгдөх
- Бөөр өвдөж эхлэхэд хамгийн түрүүнд шээсний өнгөнд өөрчлөлт гардаг. Шээс тод шар, бараан, эсвэл улаавтар өнгөтэй болж, хурц үнэртэй болдог.
2. Шээсний гарц өөрчлөгдөх
- Шээсний гарц багасах, ойр ойрхон шээх, шээхэд өвдөх зэрэг нь бөөр болон шээсний замын асуудлын тод дохио юм. Шээс огт гарахгүй байх нь маш аюултай учир яаралтай эмчид хандаарай.
3. Нуруу, бүсэлхий хэсгийн өвдөлт
- Бөөрний өвдөлт нь нурууны арын хэсэгт, хавирганы доор баруун эсвэл зүүн талд мэдрэгдэх бөгөөд нэг газар тогтворжиж, чинэрч, халуу оргидог. Нурууны өвдөлттэй холих нь нийтлэг гаргадаг алдаа юм. Нурууны өвдөлт цавь, гуя луу дамждаг бол бөөрний өвдөлт нэг цэгт төвлөрсөн байдаг.
4. Нүүр, хөл хавагнах
- Бөөр илүүдэл шингэнийг цаг тухайд нь ялгаруулж чадахгүй бол хөл, нүүр, нүдний доор хавагнах шинж илэрдэг. Ялангуяа өглөө сэрсний дараа нүдний доогуур хавагнах нь бөөр өвдөж байгааг илтгэх дохио болж өгдөг.
5. Ядарч сульдах
- Бөөр гэмтэхэд цусанд хортой бодис хуримтлагдаж, эритропоэтин даавар багасдаг. Энэ нь цус багадалтад хүргэж улмаар ихээхэн ядардаг. Архаг ядаргаа бөөрний өвчний эхний анхааруулга байж магадгүй юм.
6. Арьс загатнах, хуурайших
- Бөөрний шүүх чадвар буурахад цусанд фосфор болон хортой бодис хуримтлагдаж, арьс загатнах, хуурайших шинж дагалддаг. Энэхүү шинж тэмдэг нь ихэвчлэн бөөрний өвчний дунд болон хожуу үе шатанд илэрдэг тул ноцтойгоор авч үзэх хэрэгтэй.
7. Халуурах, бөөлжих, хоолонд дургүй болох
- Бөөрний үрэвсэл буюу пиелонефрит үүсэхэд биеийн халуун огцом өгсөж, дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдгүүд цуг илэрдэг. Эмчид хандан шинжилгээ өгөөрэй.
8. Цусны даралт тогтмол ихсэх
- Бөөр нь ренин дааврын тусламжтайгаар цусны даралтыг зохицуулдаг. Бөөрний үйл ажиллагаа алдагдахад даралт нэмэгдэж, эргээд бөөрийг улам гэмтээдэг. Шалтгаан тодорхойгүй даралт ихсэж байвал бөөрний шинжилгээ заавал өгөх хэрэгтэй.
Өдөр Тутмын Бөөр Хамгаалах Зөвлөмж
- Өдөрт 2–2.5 литр ус, шингэн хэрэглэх
- Давсны хэрэглээг 5 грамм хэтрүүлэхгүй байх
- Жин хэвийн хэмжээнд хадгалж, тогтмол хөдөлгөөн хий
- Жилд нэг удаа шээсний ерөнхий шинжилгээ өгөх
- Ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр бөөрний эрүүл мэндээ хамгаалах: Бөөрний үрэвсэлт өвчнийг бүрэн эмчлэх, дахилтаас сэргийлэх - ЦИСТОН + РИНАЛКА бүтээгдэхүүн хэрэглэх
(5).jpg)

