Витамин Д3 нь хэрхэн дархлаа дэмждэг вэ?

Орчин үед бид эрүүл мэнддээ анхаарч, олон төрлийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг болсон. Тэгвэл тэдгээр дундаас хамгийн чухал хэрнээ хүмүүсийн тэр бүр бүрэн гүйцэд үнэлдэггүй нэгэн "нууц зэвсэг" бол Витамин Д3 юм.

Уламжлалт ойлголтоор витамин Д-г зөвхөн ясны эрүүл мэнд, кальцийн шимэгдэлтэд оролцдог гэж үздэг байсан бол орчин үеийн анагаах ухааны судалгаанууд үүнээс хавьгүй илүү чухал үүргийг нь батлан харуулсаар байна. Энэ бол түүний дархлааны системийг зохицуулах гоц чадвар юм.

1. Витамин Д3 ба Дархлааны систем: Тэр хэрхэн ажилладаг вэ?

Витамин Д3 нь биед орсон цагаасаа эхлэн зүгээр нэг витамины үүрэг гүйцэтгэдэггүй, харин төрөл бүрийн эд эрхтэн, эсүүдийг удирдах чадвартай даавар (гормон) шиг ажиллаж эхэлдэг. Бидний дархлааны системийн гол цэргүүд болох Т эс, В эс, макрофаг, нэг цөмт эсүүд болон дендрит зэрэг олон төрлийн эсүүдийн гадаргуу дээр Витамин Д3-г хүлээн авагч (VDR - Vitamin D Receptor) байрладаг. Энэхүү хүлээн авагч нь идэвхжсэн Д3 витаминтай нэгдсэнээр дархлааны эсийн ДНХ-д шууд нөлөөлж, 200 гаруй генийн үйл ажиллагааг зохицуулж эхэлдэг байна. 

Витамин Д3 нь дархлааны системийг тэрээр хоёр үндсэн чиглэлээр зохицуулдаг.

  • Төрөлхийн дархлааг  "зэвсэглэх нь": Халдвар авахад хамгийн түрүүнд хариу үйлдэл үзүүлдэг төрөлхийн дархлааны эсүүдийг Д3 витамин бэлэн байдалд оруулдаг. Тодруулбал, макрофаг эсүүдийг идэвхжүүлж, бие махбодийг вирус, бактериас хамгаалдаг байгалийн хүчтэй антибиотик болох кателицидин (cathelicidin) болон дефенсин (defensins) хэмээх нянгийн эсрэг уургуудын нийлэгжлийг огцом нэмэгдүүлдэг. Энэ механизм нь амьсгалын замын цочмог халдвар, томуу, уушгины үрэвсэл үүсгэгч нянгуудыг уушгинд үржихээс өмнө шууд устгах үндсэн зэвсэг болдог.
  • Олдмол дархлааг "номхотгох нь": Хэрэв төрөлхийн дархлаа нь гадны биетийг устгахын тулд хэт их улайрвал биед маш хүчтэй үрэвсэл үүсдэг. Витамин Д3 нь үрэвсэл үүсгэгч цитокин (TNF-alpha, IL-6 гэх мэт) уургуудын ялгаралтыг дарангуйлж, үрэвслийн эсрэг цитокины (IL-10) ялгарлыг дэмждэг. Ингэснээр дархлааны систем багтарч, өөрийн биеийг гэмтээхээс (анагаах ухаанд үүнийг цитокины шуурга гэдэг) сэргийлж, ухаалаг тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг байна.

2. Аутоиммуны өвчний эрсдэлийг бууруулах нь

Аутоиммуны өвчин гэдэг нь дархлааны систем төөрөлдөж, гадны биет (вирус, бактери)-ийг биш, харин өөрийн биеийн эрүүл эс, эд эрхтэнийг "дайсан" хэмээн андуурч дайрахыг хэлдэг. Жишээ нь:

  • Нойр булчирхайн эсүүд рүү дайрвал Хэв шинж 1 чихрийн шижин,
  • Үе мөчний мөгөөрс рүү дайрвал Ревматойд артрит,
  • Мэдрэлийн ширхэгийн бүрхүүл рүү дайрвал Олон ургальч хатуурал (Multiple Sclerosis),
  • Бамбай булчирхай руу дайрвал Хашимотогийн үрэвсэл үүсдэг.

Витамин Д3 энд ямар "ид шид" үзүүлдэг вэ?

  • Бидний биед дархлааны эсүүдийг хэт догширч, өөрийн эд эрхтэн рүү дайрахаас сэргийлдэг "цагдаа эс" буюу Т-регулятор (T-reg) гэж бий. Витамин Д3 нь яг л энэ "цагдаа эсүүдийг" олшруулж, үйл ажиллагааг нь дэмждэг гол түлш нь юм.
  • Хэрэв биед Д3 витамин хангалттай байвал тэрээр дайралтад бэлдэж буй түрэмгий Т эсүүдийг (Th1, Th17) номхотгож, дархлааны системийг өөрийн эд эсийг таньж, хамгаалах "зааварчилгааг" зөв өгдөг.
  •  Урт хугацааны судалгаануудаар (жишээ нь, АНУ-д хийгдсэн алдартай VITAL судалгаа) Витамин Д3-ийг тогтмол тунгаар хэрэглэсэн хүмүүсийн дунд аутоиммуны өвчнөөр өвчлөх эрсдэл 22%-иар буурсан нь тогтоогдсон. Энэ нь витамин Д3 нь зөвхөн дутагдлаас сэргийлэх биш, дархлааны гажуудлаас хамгаалах стратегийн ач холбогдолтой болохыг баталж байна. 

3. Байгалын гаралтай витамин Д3 хэрэглэх нь: 

  • Витамин Д-г синтетик (химийн аргаар гаргаж авсан) болон байгалийн гаралтай гэж хоёр ангилдаг. Дархлаагаа тогтмол дэмжиж, элэг бөөрөндөө ямар нэгэн ачаалал өгөхгүйгээр шингээхийг хүсвэл байгалийн гаралтай Д3 (Холекальциферол)-ийг сонгох нь хамгийн ухаалаг алхам юм.

Байгалын Д3 витамины давуу талууд:

  • Шингэц сайтай (Шимэгдэлт өндөр): Байгалийн гаралтай Д3 нь хүний бие нарнаас нийлэгжүүлдэг Д3 витаминтай молекулын бүтцийн хувьд яг ижил байдаг. Тиймээс элэг, бөөрөнд очиж идэвхжих үйл явц нь маш сайн бөгөөд синтетик витаминыг бодвол цусны сийвэн дэх Д витамины хэмжээг илүү хурдан, тогтвортой нэмэгдүүлдэг.
  • Элэг, бөөрний ачааллыг бууруулна: Химийн аргаар гаргаж авсан нэгдлүүдийг боловсруулахад хүний дотоод эрхтнүүд илүү их ачаалал авдаг бол байгалийн гаралтай нь биед ямар нэгэн хорт үлдэгдэл үлдээлгүй бүрэн шимэгддэг.

Байгалийн гаралтай Д3-ийн гол эх үүсвэрүүд:

  • Нарны гэрэл: Хамгийн цэвэр, байгалийн эх үүсвэр. Зуны улиралд хамгийн өндөр идэвхтэй байдаг ч манай орны нөхцөлд жилийн ихэнх хугацаанд нарнаас хангалттай тунг авч чаддаггүй.
  • Хүнсний эх үүсвэр: Тослог загас (ялангуяа зэрлэг салмон, макрель), сарлаг болон үхрийн цөцгийн тос, өндөгний шар зэрэгт байгалийн Д3 агуулагддаг.  Бидний өдөр тутамд өргөн хэрэглэж болох өндгөний шард 40-50IU Д3 агуулагддаг бөгөөд өдөр тутам хоол хүнснээс 1000IU Д3 авна гэвэл 20-25 өндөг өдөр бүр идэх шаардлагатай болдог. Гэтэл өндөг ингэж их хэмжээгээр идэх нь эргээд бидний биед сөрөг нөлөөтэй. Тиймээс л бид байгалын гаралтай нэмэлт бүтээгдэхүүнээс Д3 витаминыг хангалттай авч байх нь чухал. 
  • Хөвд (Lichen) болон Ланлин (Хонины ноосны тос): Орчин үед байгалийн гаралтай Д3 нэмэлт бүтээгдэхүүнийг хонины ноосны тос (ланолин) эсвэл веганчуудад зориулан тусгай хөвднөөс гарган авч байна.
  • Англи улсын "Nature's aid" брэндийн Д3 витамин нь хонины ноосны тосноос гарган авдаг 100% органик бүтээгдэхүүн учир шимэгдэлт өндөр, элэг бөөрөнд ачаалал өгдөггүйгээрээ давуу талтай.