Арьсны үрэвслийн төрлүүд

Арьс нь биеийн хамгийн том, олон үйлдэл гүйцэтгэдэг эрхтэн юм.

Арьс нь хүний биеийн 12–14% ийг эзэлдэг, биеийг гаднын нөлөөнөөс хамгаалж, биеийн хэмийг зохицуулан, биеэс хөлсөөр илүүдэл эрдэс, усыг гадагшлуулах зэрэг олон үүрэгтэй.  

 

Арьсны үрэвсэл нь нян, вирус, мөөгөнцрийн болон хэд хэдэн шалтгаантай байдаг. 

Бактерийн шалтгаант арьсны үрэвсэл 

Бактерийн халдвар нь арьсан дээрх зүсэлт, шалбархай, маажсан шарх зэргээр биед орж үржсэнээр арьс улайсаж, тухайн хэсэг халж, өвдөж заримдаа идээт голомт үүсгэдэг. Ихэвчлэн стафилококк, стрептококк зэрэг нянгаар үүсгэгддэг. Нянгийн үрэвслийг гэрийн нөхцөлд дур мэдэн антибиотик уух, идээт хэсгийг шахах зэрэг халдварыг улам гүнзгийрүүлж болзошгүй тул шарх улайж талбай томорч, өвдөлт нэмэгдсэн бол заавал эмчид хандаарай. Хэрэв арьсны үрэвсэл дахин дахин гарч байвал дархлаа дэмжих зорилгоор Септилин эмийг уугаарай.

 

Мөөгөнцрийн шалтгаант арьсны үрэвсэл  

Мөөгөнцөр нь дулаан, чийглэг орчинд нэмэгддэг тул суга, цавь, хөхний доор, хурууны завсар, бэлэг эрхтэн орчимд илүү их үрэвсдэг. Арьсны нийтлэг мөөгөнцрийн халдварууд нь дугуй хэлбэртэй, ирмэг нь тод улайсан, гол нь хуурайшиж төвийсөн, тууралт гарсан газар ихэвчлэн загатнадаг. Мөөгөнцрийн арьсны үрэвслийн үед мөөгөнцрийн тос болон бусад эмчилгээг нэмэлтээр хийлгэдэг. Дархлаа сул үед болон чихрийн шижин, удаан хугацаанд гормон эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс мөөгөнцрийн халдвар тусах эрсдэл өндөр байдаг.

 

Вирусийн шалтгаант арьсны үрэвсэл  

Вирус нь биед нэвтрэн эсэд үржиж тууралт, товруу, цэврүү цэргийг арьсны давхаргад үүсгэдэг. Хомхой долоох буюу Херпес вирус нь уруул, хамар орчим, заримдаа бэлэг эрхтэн дээр жижиг цэврүүт өвдөлттэй тууралт бүлэглэн гардаг. Вирусийн гаралтай тууралтад антибиотик эмчилгээ шаарддаггүй, өөрөө эдгэрдэг ч нүд, бэлэг эрхтэн болон том талбай хамарч байгаа бол заавал мэргэжлийн эмчид хандах ёстой.

 

Шимэгчийн шалтгаант арьсны үрэвсэл  

Бөөс арьсанд шимэгчилж, цус сорж амьдардаг жижиг шавж бөгөөд үс хуйханд “хаг” шиг харагдах хуурс наалдсан байдлаар илэрдэг. Арьсанд жижиг хатгуулсан шархлаа үүсэж загатнадаг.

 

Хамуу нь хачгаар үүсгэгддэг, арьсан дор шимэгчилдэг амархан халдварладаг өвчин. Хурууны салаа, бугуй, суга, цээж, цавь, өгзөг, хөх орчимд жижиг гүвдрүүт, заримдаа жижиг цэврүүт үрэвсэл гарна, оройн цагаар илүү хүчтэй загатнана.

 

Харшлын тууралт (аллергийн дерматит)  

Эм, гоо сайхны бүтээгдэхүүн, металл, угаалгын нунтаг, хүнс зэрэг харшил хөдөлгөх бодисын нөлөөнд арьс улайж, тууралт гарч, загатнана. Тууралт ихэвчлэн тухайн харшил өдөөгч бодистой шууд хүрэх (гар, хүзүү, чих, бүсэлхийн орчим) үед , хүрсэн хэсэгт жижиг гүвдрүүт, шүүдэст тууралт гарна.

Зарим үед харшлын хүчтэй урвал буюу чөнөн хөрвөс туурдаг. Чөнөн хөрвөсийн үед том гүвдрүүт тууралт биеийн аль нэг хэсэгт гарч, удалгүй арилдаг.

 

Үрэвслийн хариу урвал

 Экзем нь ихэвчлэн удамшлын, дархлааны хэт идэвхжил, арьсны давхаргын алдагдлын шалтгаантайгаар үүсдэг. Бага насанд гардаг атопик дерматит нь хуйх, нүүрний арьс улайж шүүдэст тууралт гарч, загатнадаг. Томрох тусам тохой, өвдөгний нугалаас, хүзүү, шагай, бугуй орчимд туурдаг. Экземийн үед арьс зузаарч, хээ нь тодрон, ширүүсэн, хагарч, байнга загатнадаг.

 

Хайрст үлд / Псориаз 

Хайрст үлд нь дархлаа тогтолцоо өөрийн арьсны эсийг буруу таньж “довтолсноос” болж, эсүүд хэт хурдан хуваагдахад хүргэдэг архаг үрэвсэлт өвчин. Ихэвчлэн тохой, өвдөг, шилбэ, толгой, нурууны хэсэгт улаан суурьтай, дээр нь цагаан зузаан хайрс үүсэж товруу болсон байдаг.

 

Дархлаа дэмжихээр Септилин

                    

Олон төрлийн арьсны үрэвслийн үед антибиотик болон вирусын эмээс гадна дархлааг дэмжиж, үрэвслийг намдаахаар Септилинийг уугаарай. Септилин эм нь дархлаа дэмжих үйлдлээс гадна бактерийн тэсвэржилтээс сэргийлдэг тул хатги дахиж гарахаас сэргийлэн, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлж, эдгэрэлтийг түргэсгэнэ.