Дэлгэцийн хэрэглээд өдөрт хэдэн минут байлгахыг зөвлөдөг вэ?
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 4 нас хүртэлх хүүхдэд сууж, хөдөлгөөнгүй үзэх дэлгэцийн хэрэглээ өдөрт нийт 1 цаг хүртэл байлгахыг зөвлөдөг.
- Монгол улсад мэргэжлийн байгууллагаас 2–5 настайд өдөрт 30 минут орчим дэлгэц хэрэглэхийг онцлон зөвлөж, 2-с доош насанд дэлгэц хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.
- Америкийн хүүхдийн анагаах ухааны академи 18 сар хүртэлх хүүхдэд (зөвхөн видео чат хийх үеэс бусад үед дэлгэц огт хэрэглэхгүй, 2–5 настайд 1 цаг хүртэлх хүүхдийн насанд тохирсон контент асран хамгаалагчтай хамт үзэхийг санал болгодог.
Энэ бүх зөвлөмжийн огтлолцол дээр “өдөрт 30 минут” гэдэг нь 3 хүртэлх насанд хамгийн аюул багатай, хэрэгжүүлэхэд тохиромжтой хугацаанд тооцогддог байна.
3 хүртэлх насанд дэлгэцийн хэрэглээ их үед гарах эрсдэлүүд
- Хэл ярианы хөгжил удаашрах
0–2 насанд дэлгэцийн хэрэглээ их байх нь харилцан яриа, үг хэллэг сурах боломжийг бууруулж, хэл ярианы хоцрогдол, аутизм төст шинжүүд илрэх эрсдэл нэмэгдүүлдэг. 1 насандаа өдөрт 1+ цаг, 3–4 цаг зурагт/дэлгэц үздэг хүүхдүүдийн 2–4 насанд харилцаа, асуудал шийдэх, танин мэдэх чадварын оноо доогуур гарсан судалгаа бий.
- Анхаарал төвлөрөл, зан араншин өөрчлөгдөх
2–3 цагийн дэлгэцтэй бага насны хүүхдүүдэд анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй, хэт хөдөлгөөнтэй, түрэмгий дураараа зан илрэх магадлал өндөр байдаг.

- Сэтгэл зүйд нөлөөлөх
Дэлгэцийн хэрэглээ өндөр хүүхэд сөрөг мэдрэмжийг (уйлах, гуниглах, уйдах, уурлах) өөрөө зохицуулахын оронд дэлгэцийн хэрэглээгээр дардаг тул стресст өртөмтгий, тэвчээр багатай, сэтгэлзүйн дархлаа сул болж өсөх эрсдэл байдаг.
- Нүд, мэдрэлийн ачаалал
Удаан ширтэх, ойр зайнаас утас харах нь нүд хуурайших, ойрын хараа муудах, толгой өвдөх зэрэгт хүргэдэг.
Хэрхэн сэргийлж, дэлгэцийн хэрэглээг бууруулах вэ?
- 30 минутаа хуваах
30 минутыг нэг дор биш, 10–10 минутаар 2–3 хэсэгт хувааж дэлгэц үзүүлээрэй.
- Зайлшгүй үед л асаах
Хоол идүүлэх, уйлахыг зогсоох шидэт хэрэгслийн оронд ашиглалгүй, зориуд цаг товлож үзүүлээрэй.
- Хамтдаа дэлгэцийн цагтай болох
Хүүхдийн насанд тохирсон контентыг хамтдаа үзэж ээж, аав нь тайлбарлаж, асуулт асууж, дүрд орж тоглох нь харилцан суралцах орчинг бий болгоно.
- Сургалтын агуулгатай видео
Үсэг, тоо, амьтан зэрэг өдөр тутамд ашиглах боломжтой агуулгатай контентыг үзэх нь хүүхдийн тархинд эерэгээр нөлөөлнө.
Тархи дэмжигч Ментат
- Тархины үйл ажиллагааг дэмжих
- Гүн нойрыг дэмжсэнээр хүүхдийн нойрыг сайжруулна
- Анхаарал төвлөрлийг сайжруулах
- Тайвшруулах үйлдэлтэй тул зан араншны өөрчлөлттэй, хэт түрэмгий хүүхдэд тайвшруулдаг.

- Та бага насны хүүхдэд эмчийн заавраар уулгаарай.


