Хаврын синдром буюу “хаваршилт” гэдэг нь улирал солигдох үеэр нарны гэрэл, цаг агаар, амьдралын хэмнэл өөрчлөгдөхөд бие, даавар, сэтгэл зүй, дархлаанд зэрэг гарч буй өөрчлөлтийг хэлдэг. Энэ үед ихэнх хүмүүст сульдаж, зан араншин тогтворгүй болдог нь хэвийн үзэгдэл юм.
Бие махбодод илрэх өөрчлөлт:
- Ядарч сульдах, “хүчгүй” болох:
Өглөөнөөс эхлээд л нойрмог байж өдрийн дунд хэсэгт ядрах мэдрэмж нэмэгддэг.
- Толгой манарах, өвдөх:
Цусны даралт, хариу урвалтай холбоотойгоор улирал солигдох үед даралт хэлбэлзэж, зарим хүнд толгой жингүйдэж байгаа мэт мэдрэмж төрдөг.
- Нойрны хэмнэл алдагдах:
Орой унтах хэцүү, өглөө сэрэхэд бүр ч хэцүү байх, шөнө дунд сэрэх зэрэг шинж тэмдэг ажиглагддаг.
- Зүрх дэлсэх:
Гэнэт шалтгаангүйгээр айх, тавгүйрхэх, зүрхний цохилт түргэсэн шинж илэрнэ.
- Дархлаа суларсан шинжүүд:
Ханиад амархан хүрэх, хамар битүүрэх, хоолой амархан өвдөх, харшлах, хууч өвчин сэдрэх зэргээр дархлаа суларсан шинж илэрнэ.
- Сэтгэл санаа тогтворгүй болох:
Урам зоригтой, сэтгэл санаа тогтуун байснаа гэнэт л ууртай,бухимдуу болох гэх мэт зан араншин хэлбэлзэнэ.
- Анхаарал төвлөрөл муудах:
Ажилдаа төвлөрөх, ном унших, бичиг баримт боловсруулахад төвлөрөх нь хэцүү болж алдаа гаргах нь ихэснэ.
- Хэт их кофе, энергийн ундаа хэрэглэж эхлэх:
Ядаргаагаа багасгахаар кофе давхарлаж уух нь нойрыг улам муутгаж, хэмнэлийг илүү алдагдуулна.
Хэрхэн хаваршилтыг давах вэ?
- Нойрны цагийг тогтворжуулах:
Тогтмол цагт унтаж, сэрэхээс гадна унтахын өмнө дэлгэцийн хэрэглээг багасгаж, 15:00 цагаас өмнө кофе, энергийн ундаа, кафеин агуулсан цайг уух хэрэгтэй.
2. Нарны гэрэлд алхах:
Өдөр бүр дор хаяж 20–30 минут гадаа алхах нь биеийн дотоод циклийг тохируулж, сэтгэл санаа, эрч хүчийг нэмэгдүүлдэг.
3. Хооллолт, ус
Өдөрт 1.5–2 литр орчим ус уух, өөх тостой хүнд хоолноос татгалзаж илүү шим тэжээлтэй шингэц сайтай жимс, ногоо цагаан идээ, бүхэл үр давамгай хоол руу шилжих хэрэгтэй.
4. Хөдөлгөөн
Долоо хоногт 3–5 удаа 20–30 минут алхаа, сунгалт, хөнгөн дасгал хийхэд эндорфин даавар ялгарч, сэтгэл санаа, нойр, дархлаа зэрэг олон зүйлд эерэг нөлөө үзүүлдэг.
5. Дархлаа дэмжих Септилин
Септилин нь дархлааны эсүүдийг идэвхжүүлж халдварт өртөхөөс сэргийлдэг. Мөн ханиад томуу туссан үед үрэвслийн эсрэг үйлдэлтэй тул, өвчний хүндрэлээс сэргийлж, эдгэрэлтийг түргэсгэдэг.
.png)
Эмийн ургамлыг шахмал болон сироп хэлбэрт оруулсан тул нярай үеэс эхлэн уух боломжтой. Агар фарм болон бусад эмийн сангаас худалдан авах боломжтой.

