Бөөр нь цусыг байнга шүүж, хорт бодис, илүүдэл давс, шингэнийг шээсээр гадагшлуулдаг амин чухал эрхтэн юм. Гэвч бид өдөр тутмын зуршлуудаа анзааралгүйгээр бөөрний ачааллыг нэмэгдүүлж, аажмаар гэмтээдэг. Ийм байдал удаан үргэлжилбэл бөөрний үйл ажиллагаа суларч, хүнд хэлбэрийн гэмтэлд хүргэж болзошгүй. Доорх нийтлэг зуршлууд таны бөөрийг аажмаар гэмтээх эрсдэлтэй байдаг:
1. Ус бага уух
Бөөр нь таны хэрэглэж байгаа шингэний хэмжээнээс шууд хамааралтай эрхтэн юм. Ус дутвал шээс өтгөрч, оксалат, уратын давс хуримтлагдан бөөрний чулуу үүсэх эрсдэл нэмэгддэг. Мөн шингэний дутагдалд орсноор цусан дахь хорт бодисын хэмжээ өсөж, бөөрний шүүлтүүрийн хурд удааширдаг.
Зөвлөмж: Өдөрт дунджаар 1.5–2 литр ус уухыг хичээгээрэй
2. Давс ихтэй хоол идэх
Натрийн илүүдэл нь цусны даралтыг нэмэгдүүлж, бөөрний судасны даралтыг өсгөснөөр нефронуудыг гэмтээдэг. Бөөр нь илүүдэл натрийг гадагшлуулахдаа илүү их шингэн шүүнэ, ингэснээр ачаалал нэмэгддэг. Удаан хугацаанд нь энэ байдал давтагдвал бөөрний судасны ханын хатуурал, цусны даралт ихсэх, улмаар бөөрний шүүлтүүрийн чадвар буурдаг.
Зөвлөмж: Хоолны давсыг хянаж, боловсруулсан хүнс, түргэн хоол, чипс, хиам зэрэг боловсруулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй.
3. Эмийн зохисгүй хэрэглээ
Өвдөлт намдаах болон зарим төрлийн антибиотик эмийг хяналтгүй, удаан хэрэглэх нь бөөрөнд маш хортой байдаг. Ялангуяа өвчин намдаах бүлгийн эмүүд болох ибупрофен, диклофенак зэрэг эмүүд нь бөөрний цусны урсгалыг бууруулж, цусан хангамжийг муутгадаг.
Зөвлөмж: Эмийг эмчийн заавраар, шаардлагатай тохиолдолд богино хугацаанд хэрэглэх хэрэгтэй
4. Шээсээ удаан барих
Шээсээ удаан барих нь бага аарцгийн даралтыг нэмэгдүүлж, шээсний замын халдвар, цаашлаад пиелонефрит (бөөрний үрэвсэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Олон удаагийн халдвар нь бөөрний эдийг гэмтээж, сорвижилт үүсгэдэг.
Зөвлөмж: Шээс хүрэх бүрд бие засах дадалтай болох нь бөөрийг хамгаалахад тустай.
6. Цусны даралт ба цусан дахь сахрын хэмжээг хянахгүй байх
Архаг бөөрний өвчний 70 гаруй хувь нь артерийн даралт ихсэлт болон чихрийн шижинтэй холбоотой байдаг. Цусны даралт ихсэхэд бөөрний бичил судас гэмтэж, шүүлтүүрийн даралт нэмэгддэг. Харин цусан дахь сахар их байх нь бөөрний гломерулд илүү даралт өгснөөр “диабетийн нефропати” хэмээх гэмтэл үүсгэдэг.
Зөвлөмж: Даралтаа тогтмол хянах, жилд 1–2 удаа креатинин, шээсний шинжилгээ өгч байх.
.jpg)

