Уушгины архаг бөглөрөлт өвчин (УАБӨ) нь ихэвчлэн тамхидалт, утаа, тоосонд олон жил өртсөний үр дүнд амьсгалын зам, уушгины цулцан гэмтэж, амьсгал гарах урсгал хязгаарлагддаг архаг үрэвсэлт өвчин юм.
.jpg)
УАБӨ нь амьсгалын замын архаг үрэвслийн улмаас гуурсан хоолой нарийсаж, цэр салст ихсэж, цулцан хэт тэлснээс шалтгаалж агаар гадагш гарах зам түгжигддэг өвчин юм.
Эрсдэлт хүчин зүйл
- Тамхидалт
- Агаарын бохирдол, үйлдвэр, уурхай, барилга, мал аж ахуйн орчин дахь органик/химийн тоос, утаатай орчинд удаан хугацаанд байх
- Удамшил
- Харшил
- Бага насны хүүхэд, өндөр настан, эмэгтэй хүйс гэх мэт хүчин зүйлүүд өвчинд өртөмтгий болгодог.
Үндсэн шинж тэмдэг
- Амьсгал давчдах: эхэн үед шатаар гарах, алхах зэрэг хөнгөн ачааллын үед амьсгаадна. Хожуу үед тайван суухад ч амьсгаадах мэдрэмж төрнө.
- Архаг ханиалга: удаан хугацаанд ханиалгана, ихэвчлэн өглөө сэрэх үед нэмэгдэнэ.
- Цайвар эсвэл өнгөгүй цэр гарна. Цэр нь шар, ногоон өнгөтэй болбол уушгинд үрэвсэл эхэлж байгаагийн шинж юм.
- Цээж давчдах, шуугих, хэржигнүүртэй амьсгалах, ханиад томуу ойр ойрхон хүрч, хүндрэх
- Хүнд үед булчин суларч турж, шагайгаар хавагнах, уруул, хумс хөхөрч цианоз илрэх, зүрх дэлсэх, ядарч сульдах, сэтгэл түгших зэрэг илэрнэ.
Оношилгоо
- Спирометр
.png)
- Цээжний рентген, зарим тохиолдолд уушгины компьютер томограф
- Цусны шинжилгээ, хийн солилцооны үзүүлэлт зэргийг зарим тохиолдолд хийж, хүндийн зэрэг, биеийн байдлыг үнэлнэ.
Эмчилгээ
УАБӨ бүрэн эдгэрдэггүй ч зөв эмчилгээ, амьдралын хэв маягийн өөрчлөлтөөр явцыг удаашруулж, амьдралын чанарыг сайжруулж болдог.
- Тамхинаас бүр мөсөн гарах
- Амьсгалын зам тэлэгч эм : эмчийн заавраар хэрэглэнэ
- Вакцин: улирлын томуугийн болон пневмококкийн вакцин хийлгэснээр уушгины халдвар, хурцадмал үеийн зовууриас сэргийлэх ач холбогдолтой.
- Сэргээн засах эмчилгээ: дасгал хөдөлгөөн, амьсгалын дасгал, сэтгэлзүйн дэмжлэгийг хослуулах
Кофлет сироп
Зөгийн бал агуулсан Кофлет сироп нь цэрийг шингэлүүлж, ховхолсноор уушгийг цэвэрлэнэ. Найрлагад агуулагдах 26 төрлийн эмийн ургамал нь ханиалга дарах, цэрийг шингэлж ховхлох нөлөө үзүүлэхээс гадна уушгины эдийн нөхөн төлжилтийг дэмждэг.
.jpg)

