Бөөрний өвчнийг эхо шинжилгээгээр оношлох нь

Эхо буюу хэт авиан шинжилгээгээр бөөрний хэмжээ, хэлбэр, бүтэц, доторх шингэн ба чулуужилт зэрэг олон төрлийн өөрчлөлтийг харж оношлох боломжтой. Энэ нь өвчнийг эрт илрүүлэх, хүндрэлээс сэргийлэхэд чухал үүрэгтэй байда

Эрүүл бөөр эход яаж харагддаг вэ?

  • Хоёр талдаа бараг ижил хэмжээтэй, шош шиг хэлбэртэй байдаг.
  • Элэг, нойр булчирхайтай харьцуулахад дундаж нягттай, жигд бүтэцтэй харагддаг.
  • Доторх аяганцар, тэвшинцэр хэсэг нарийн, бага зэрэг сийрэг хардуу өнгөөр харагдана байдлаар ялгарна, хэт тэлэгдсэн, “ус шиг” харагдах ёсгүй.

Бөөрний өвчний үед гардаг түгээмэл өөрчлөлтүүд:

1. Үрэвсэл (пиелонефритийн үед)

  • Бөөрний хэмжээ томорч, гадаргуу нь бага зэрэг жигд бус болно.
  • Аяганцар, тэвшинцэр хэсэг өргөсөж, “сийрэгжсэн” буюу илүү цайвар, зайтай болж харагддаг.
  • Архаг үрэвсэл үүссэн бол бөөрний хэмжээ аажмаар жижгэрч, хатингар шиг харагдана. Доторх эд нь нягтарч, сорвижсон хэсэгтэй, гадаргуу нь барзгар болно.

2. Бөөр усжих (гидронефроз)

  • Шээсний зам хаагдах, чулуу тээглэх, хавдар, төрөлхийн нарийсал зэргээс шээс гадагшилж чадахгүй удах үед бөөрний төв хэсэгт байдаг тэвшинцэр, аяганцарууд тэлэгдэж “ус дүүрсэн хүүдий” шиг томорсон харагдана.
  • Эхо дээр дотор нь том хардуу (шингэн) хөндий гарч, эрүүл үед харагдахгүй байсан зайнууд тод болж ирдэг. Энэ өөрчлөлт нь шээсний урсгал хаагдсаны дохио тул цаг алдалгүй эмчид үзүүлэх хэрэгтэй.

4. Чулуу, элс, шохойжилт

  • Бөөр, аяганцар, тэвшинцэрт чулуу, хатуурал үүсвэл эхо дээр маш цайвар цэг, бөөгнөрөл хэлбэрээр харагдаж, ардаа “сүүдэр” үүсгэдэг.
  • Бага хэмжээний “элс” шиг жижиг талстууд заримдаа бүрэн ялгарахгүй байж болдог тул шинж тэмдэг, шээсний шинжилгээг харгалзан оношилно.
  • Ийм үед нуруугаар өвдөх, шээхэд хорсох, шээсэнд цус үзэгдэх зэрэг шинж илрэх нь элбэг.

5. Уйланхай, хавдар, бусад үүсгэвэр

  • Уйланхай үүсвэл дотроо шингэнтэй, дугуй, гөлгөр хана бүхий “уут” шиг харагдана.
  • Хавдар, зангилаа бол ихэвчлэн хатуу бүтэцтэй, эргэн тойрон эдээсээ нягт нь өөр, хэлбэр жигд бус, заримдаа усжилттай байж болно.
  • Ийм үүсгэврийг ялгаж оношлоход заримдаа зөвхөн эхо хангалтгүй, нэмэлт шинжилгээ шаарддаг.

6. Архаг бөөрний өвчний үед

  • Бөөрний үйл ажиллагаа удаан хугацаанд муудсан үед хоёр бөөр хоёулаа хэмжээний хувьд жижгэрэн, гадаргуу нь барзгар, “чавга” шиг хумигдсан мэт харагдаж болдог.
  • Доторх эд жигд биш, зарим хэсэг нь илүү нягтарсан, сорвижсон байдалтай байна.
  • Энэ нь аль хэдийн удаан явсан, эргэшгүй гэмтэлтэй болохыг илтгэх тул эмчилгээний зорилго өвчний явцыг удаашруулах, хүндрэлээс сэргийлэхэд чиглэнэ.

Эхо шинжилгээгээр “бөөр сийрэгжсэн” гэж гарсан бол дараах зүйлд анхаарах хэрэгтэй. 

  • Иргэдэд хамгийн ойлгомжгүй байдаг нэг хариу бол “бөөрний аяганцар, тэвшинцэр сийрэгжсэн” гэх онош юм.
  • Энэ нь бөөрнөөс үүссэн шээсийг цуглуулж дамжуулдаг аяганцар, тэвшинцрийн хана үрэвсэж, бүтцийн өөрчлөлтөд орсноор нягтрал нь өөрчлөгдөн харагдаж байгааг илэрхийлдэг.

Хэрэв энэ үед эмчилгээг бүрэн, зөв хийлгүй орхивол бөөрний эд аажимдаа эргэшгүй гэмтэлд шилжих эрсдэлтэй. Иймээс эмчилгээний гол зорилго нь өвчний явцыг удаашруулах, цаашдын хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэдэг.

“Цистон” & “Риналка” - Бөөр хамгаалах шалгарсан шийдэл

- БШЗ-ын халдварын эсрэг үйлчилгээтэй, үрэвслийг намдаана

- Халдвар дахихаас сэргийлнэ

- Бөөр хамгаална

- Халуу оргих, хорсох, өвдөх зовуурийг хурдан намдаана.

- Булчингийн агчил тавиулж, тайвшруулна

- Шээсний pH-г хэвийн түвшинд барина

 

Агар Фарм болон бүх эмийн сангуудаас худалдан авах боломжтой

Эмчийн зөвлөгөө авах утас: 8080-8385