Түрүү булчирхай нь эрэгтэй хүний давсагны доор байрлах, хушганы хэмжээтэй жижиг булчирхай юм. Энэ булчирхай шээсний сувгийг тойрон байрладаг тул нас ахихын хэрээр томорч шээсний урсгалд саад учруулдаг.
Түрүү булчирхайн томролын шинж тэмдэг
- Шээс тасалдах, Дүлүүлж шээх
- Шээс ойр ойрхон хүрэх, шөнө олон дахин шээх
- Дутуу шээсэн мэт мэдрэмж төрөх зэрэг шинжүүд нийтлэг илэрдэг.
Яагаад түрүү булчирхай томордог вэ?
Нас ахихын хэрээр эр бэлгийн дааврын тэнцвэр өөрчлөгдөж, булчирхайн эдүүд хэт ургах хандлагатай болдог. Үүний улмаас түрүү булчирхай аажмаар томорч, шээсний сувгийг гадна талаас нь дарж шахдаг. Энэ нь хавдар биш боловч шээсний урсгалыг сулруулж, шээс тасалдах, гүйцэт шээхгүй байх зэрэг зовуурийг үүсгэдэг. болгодог. Зарим тохиолдолд шээсний сүв бүрэн дарснаас үүдэн шээс хаагдах хүндрэл үүсэж болно.
Амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
Түрүү булчирхайн томрол нь аажим, удаан явцтай тул эхэндээ анзаарагдахгүй өнгөрөх нь элбэг. Гэвч шөнө олон дахин шээх, шээс дутуу гарах зэрэг шинж тэмдэг нь амьдралын чанарт ихээхэн сөргөөр нөлөөлдөг. Зарим эрчүүд олон нийтийн газар шээс хүрэхээс эмээж сэтгэл түгшүүртэй болдог. Ийнхүү энэ өвчин нь зөвхөн бие махбод төдийгүй сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлдөг.
Эмчилгээний арга ба шийдэл
1. Хөнгөн хэлбэрийн томрол:
- Амьдралын хэв маяг өөрчлөх (шөнө шингэн бага уух, архи, кофе, тамхийг хязгаарлах, идэвхтэй хөдөлгөөн хийх)
2. Дунд зэргийн томрол:
- Альфа-1 хориглогч эмүүд: Шээсний сувгийн булчинг сулруулж, шээсний урсгалыг сайжруулна.
- 5-альфа-редуктаз дарангуйлагч: Түрүү булчирхайн хэмжээ нэмэгдэхээс сэргийлнэ.
- Хосолсон эмчилгээ: Хоёр төрлийн эмийг хавсруулснаар илүү сайн үр дүн өгч, хүндрэлээс сэргийлэх боломжтой.
3. Хүнд хэлбэрийн томрол:
- Дурангийн хагалгаа, лазер эмчилгээ зэрэг орчин үеийн мэс заслын аргуудыг хэрэглэнэ.
.jpg)

