Өвлийн улиралд хүүхдэд уушгины хатгалгаа тусах тохиолдол их байдаг. Ялангуяа утаатай, агаарын бохирдолтой энэ үед амархан хүндэрч, эдгэсэн ч ойр ойрхон өвдөх зэргээр олон хүндрэл гардаг. Уушгины хатгалгаа тусаад эдгэсний дараах үед барих чухал асаргааг дор бичлээ.
1. Халдвар авахаас сэргийлэх
Уушгины хатгалгааны үед уушги үрэвсэж, амархан халдвар авдаг тул:
- Гараа тогтмол угаах
- Олон хүнтэй газар маск зүүх
- Өвчтэй хүнтэй ойртохгүй байх зэргээр дараа дараагийн хүндрэлээс сэргийлнэ.
2. Утаа, тоос, тамхины үнэрээс зайлсхийх
Элдэв үнэртэй ус, арц хүж уугиулах, вок саван зэрэг нь харшлыг өдөөснөөр амьсгалын замд цэр салст ихээр ялгаруулж, амьсгалын замыг бөглөдөг тул хатгалгаа эдгэсний дараа ч 14 хоногийн турш хурц үнэр гаргахаас зайлсхийх хэрэгтэй.
3. Хангалттай шингэн уух уух
Бүлээн ус, шөл, жимсний шүүс, ус зэргийг ойр ойрхон уулгах нь чухал. Энэ нь биеийн шингэний тэнцвэрийг хадгалж, цэрийг шингэлэх, эдгэрэлтийг дэмжихэд тусалдаг. Үүнд хэт их чихэрлэг ундаа, газтай ундаа зэргийг хориглодог. Шингэн дутагдах үед цэр өтгөрч амьсгалын замыг бөглөх аюултай.
4. Эмчийн зөвлөсөн эмчилгээг бүрэн дуусгах
Антибиотик болон бусад эмчилгээг дутуу уух нь цаашид антибиотик тэсвэржилт, халдвар дахих, хүндрэл үүсэх зэрэг сул талтай тул биеийн байдал сайжирсан ч заасан эмчилгээг хийх хэрэгтэй.
5. Дархлаа сайжруулах
Хүүхэд өвдсөн үед хоолны дуршил буурдаг тул аль болох шим тэжээл сайтай, амархан шингэцтэй хоолоор хооллох хэрэгтэй.
Дархлаа дэмжиж, эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор Аюурведийн эм Септилинийг уулгаарай.
Септилин нь дархлаа дэмжих үйлчилгээтэй хэд хэдэн төрлийн эмийн ургамлын ханд агуулдаг. Хэрхэн нөлөөлдөг вэ:
- Цагаан эсийн тоог нэмэгдүүлэх: Септилин нь цусны цагаан эсийн идэвхийг нэмэгдүүлснээр нян, вирусийг таньж устгахад нь тусалдаг. Энэ нь дархлааны системийг илүү хурдан, үр дүнтэй ажиллах нөхцлийг бүрдүүлдэг.
- Макрофагийн идэвхжлийг нэмэгдүүлэх: Макрофаг гэдэг нь гадны биет болон үхэжсэн эсүүдийг залгиж устгадаг эсүүд юм. Септилин нь макрофагийн идэвхжлийг нэмэгдүүлснээр халдвар, үрэвсэлтэй тэмцэхэд тус болдог.
- Цитокиний ялгаралтыг нэмэгдүүлэх: Цитокин нь дархлааны эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулдаг химийн бодис юм. Септилин нь цитокины ялгаралтыг дэмжсэнээр дархлааны системийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг.
- Антиоксидант үйлчилгээ: Септилин нь антиоксидант агуулдаг тул эсүүдийг чөлөөт радикалаас хамгаалж, эсийн гэмтлийг багасгадаг. Энэ нь дархлааны эсүүдийн эрүүл байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
- Үрэвслийн эсрэг үйлчилгээ: Септилин нь биеийн үрэвслийг бууруулахад тусалдаг. Энэ нь дархлааны системийг зохицуулж, биеийн өөрийн дархлааны хариу урвалыг сайжруулахад дэмжлэг болдог.

6. Амьсгалын зөөлөн дасгал
Хүүхдийн уушгийг хэвийн байдалд оруулахын тулд амьсгалын зөөлөн дасгалыг өдөр тутамдаа хийх нь чухал.
Үүнд:
- Лаа унтрааж тоглох
- Шаар үлээх (үнэр багатайг сонгох)
- 6-с дээш насны хүүхдэд амьсгал гүнзгий аваад , удаанаар гаргах зэрэг.
Мөн хатгалгаа өвчин туссаны дараагаар биеийн тамирын хичээлд эхний 1–2 долоо хоног орохгүй байхыг зөвлөдөг. Оронд нь алхах, хөнгөн гүйх зэргээр ачаалал багатай дасгалаар эхэлж аажмаар дасгалын түвшнийг нэмэгдүүлэх
7. Унтах үед цээжийг бага зэрэг өндөрлөх
Цээж өндөрлөсөн үед ханиалга, цэр ялгарах багасаж амьсгалыг хөнгөвчилдөг.
- ⚠️ Нярай болон 2 хүртэлх настайд дэрээр, толгойг өндөрлөхийг зөвлөдөггүй. Оронд нь гудас, матрасны дор өндөрлөгөө хийж цээжийг өндөрлөдөг.
- Хэрэв ханиалгах, цэр гарах зовуурьгүй бол цээжийг өндөрлөхгүй

