Яагаад халуурдаг вэ?

Дархлааны систем биед гадны нян, вирусийг илрүүлээд тархинд “температурыг өсгөх” тушаал өгснөөр халууралт үүсдэг. Халууралт бол өвчин биш, харин биеийн өөрийгөө хамгаалах дохио юм.

Энэ үйл явц мэдрэлийн болон дархлаа тогтолцоо дааврын нарийн зохицуулалтаар явагддаг. Үүнийг амархнаар тайлбарлахад:

  • Тархины гипоталамус хэсэг нь нь биеийн температурыг удирдаж, зохицуулах үйлдлийг гүйцэтгэдэг.
  • Дархлааны эсүүд нян вирус зэрэг гаднын халдварыг илрүүлнэ. Тархи нь биед халдвар үүсгэгч байгаа дохиог хүлээж авснаар тухайн халдварыг устгахын тулд биеийн хэмийг өсгөх дохио өгдөг.
  • Биеийн хэм өссөн үед нян вирус үржих боломжгүй болохоос гадна, халуурсан үед дархлааны эсүүдийн хөдөлгөөн болон нян устгах чадвар нэмэгддэг.

 

Тархи халуурах дохио өгөх үед биед: 

▶ Дагжин чичрэнэ --   Булчин хурдан, жижиг хөдөлгөөн хийх буюу чичирснээр биеийн хэмийн нэмэгдүүлнэ.  

▶ Судас агших  ---  Халуурсан үед хүүхдийн гар хөлийг барихад хүйтэн байдгийн шалтгаан нь биеийн дулааныг гадагшлуулахгүйн талд захын судас агшдаг байна.  

▶ Бодисын солилцоо нэмэгдэх -- Бие дулаан үйлдвэрлэхийн тулд илүү их энерги зарцуулж эхлэнэ.  

 

Температурыг зөв хэмжих арга

  • Суга → Хамгийн түгээмэл, амар арга (0.5°C–1°C бага заах магадлалтай)
  • Ам → Насанд хүрэгчид, том хүүхдэд тохиромжтой
  • Дух → Хурдан  хэмжих боловч заримдаа гадаад орчноос хамаарч хэлбэлзэх магадлалтай. 

 

Халуурсан хүний нийтлэг шинжүүд Дух, хүзүү, цээж халуун санагдах Дотор арзайж дагжин чичрэх Хөлрөх (хожим халууралт буурах үед) Ядрах, сульдах Толгой өвдөх Бие аргаж өвдөх Ам шархирч, хоолны дуршил буурах Ам ихээр цангах (шингэн алдалтын шинж)

 

Хүүхдэд нийтлэг илрэх дохио:

  • Бие халуун оргих
  • Нүүр улайх
  • Нойрмоглох 
  • Хэт цочромтгой, уйламтгай болох
  • Хөлрөх
  • Ам цангах, уруул хуурайших
  • Хөхөө хөхөх,  хоол идэхээс татгалзах
  • Тоглож чадахгүй, сулбайх зэрэг шинж илэрнэ. 

 

Халууралтын хүндрэлээс сэргийлэхийн тулд

1. Шингэн сайн өгөх :

  • Халуурахаар шингэн хурдан алддаг учир бүлээн ус, шингэн шөл, жимсний шингэн шүүс зэргийг бага багаар ойр ойрхон уулгана.

 2. Хэт зузаан хувцаслуулахгүй

  • Хөнгөн хувцас өмсгөж, өрөөг сэрүүхэн байлгах (18–22°C)
  • Хөлөрсөн бол хувцсыг солих

3. Амралт, тайван орчин

  • Халуурсан үед бие сульдаж ядардаг тул тайван амрах орчныг бүрдүүлж, унтуулах нь чухал 

4. Бүлээн даавуугаар жин тавих

  • Хүйтэн ус, мөстэй жин тавих үед хүүхэд чичрэх нь нэмэгддэг. Харин духан, суга зэрэгт өрөөний хэмтэй адил нойтон даавуу тавьж болно.  

5. Хооллолт

  • Хөнгөн, хүссэн хэмжээгээр нь тэжээллэг шөл, зутан уулгах
  • Хүчээр идүүлэх нь бөөлжүүлэх магадлалтай тул бага багаар хооллох
  • Хэт тослог, хүнд хоолноос зайлсхийх

6. Хүүхдийн насанд тохирсон халуун бууруулах арга

  • 3 сараас бага сартайд эмчид үзүүлсний дараа халуун бууруулах эм уулгах хэрэгтэй.
  • 3 сараас дээш хүүхдэд парацетамол эмчийн зөвлөсөн тунгаар уулгана.
  • 6 сараас дээш ибупрофен эмчийн зөвлөсөн тунгаар хэрэглэж болно.

⚠ Гэхдээ тунг нас, жинд тооцож, эмчийн зөвлөсний дагуу уулгана.

 ⚠ Аспирин хүүхдэд өгөхийг хориглоно

                             

7. Дархлааг дэмжих Септилин

  • Дархлаа дэмжиж, эдгэрэлтийг түргэсгэх Аюурведын эм СЕПТИЛИН нь үрэвслийг намдааж, дархлааг дэмжих тул халууралт болон халдварын үед эдгэрэлтийг түргэсгэдэг.