1. Цистон — Байгалийн хүчээр бөөрийг хамгаалах Аюурведийн шийдэл
Цистон нь Аюурведийн анагаах ухаанд үндэслэн найруулсан, 9 төрлийн ургамлын ханд агуулсан бэлдмэл. Энэхүү ургамлууд нь:
- Бөөрний өвчний гол үүсгэгч болох E.coli болон бусад нянгийн үржлийг дарангуйлах
- Бөөрийг гэмтээж болзошгүй хорт бодисоос хамгаалах
- Агчил тавиулж, ууц нуруугаар өвдөх, чилэх зовуурийг намдаах
- Шээс хөөж, хаван бууруулах
- Бөөрний чулууг жижиглэн буталж улмаар шээсээр дамжуулан гадагшлуулах, чулуу үүсэхээс сэргийлэх зэрэг олон төрлийн үйлдэлтэй.
2.1952 оноос өнөөдрийг хүртэл дэлхийд танигдсан Хималай Велнесс
Хүн төрөлхтөн эртнээс байгалийн ургамлын хүчээр өвчнийг анагаасаар ирсэн. Түүнчлэн ургамлыг шинжлэх ухаантай хослуулан дэлхийд нэр хүндтэй бүтээгдэхүүнүүдийг бий болгосон компани бол Himalaya Wellness юм.
1930 онд тус компанийн үндэслэгч Мираж Манал нь нэгэн сонирхолтой зүйл анзаарсан гэдэг. Өвдсөн заан өдөр бүр тодорхой нэг ургамлыг идсээр, хэдхэн хоногийн дараа эрүүлжин боссоныг хараад тэрээр байгалийн эмчилгээний судалгааг эхлүүлжээ. Энэ явдал нь Хималай компанийн эмийн ургамлын суурь шинжлэх ухааны үндэслэл тавигдсан түүхэн мөч болсон юм.
.jpg)
Анхны бүтээгдэхүүнүүдээ тэрээр гараар бэлтгэн, улам хөгжүүлсээр Хималай үйлдвэрийн үндэс суурийг тавьсан. Улмаар 1934 онд артерийн даралтыг бууруулах үйлдэлтэй, Reserpine агуулсан Serpina нэртэй анхны эмээ амжилттай бүтээжээ.
Үүний дараагаар 1952 онд ЛИВ 52, Цистон, Септиллин зэрэг олон улсын зах зээлд танигдсан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн нэвтрүүлж, өнөөдөр эрүүл мэнд, гоо сайхны чиглэлийн 500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй томоохон брэнд болж хөгжжээ.
3. Импортын эмийн чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан - Цистон
Хималай эмийн үйлдвэр нь бүтээгдэхүүнээ АНУ, Австрали, Их британи, Франц, Герман, Болгар, Монгол зэрэг 140 гаруй улсад экспортолдог.
Аливаа улс импортын эмийн бүтээгдэхүүнийг бүртгэн оруулахдаа эмчилгээний идэвх, чанар, аюулгүй байдлыг нарийн шалгадаг. Энэ нь хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалах чухал журам юм.
Бүртгэлд хамрагдахад дараах үндсэн шаардлагууд тавигдана:
- Эмийн сав баглаа, хэрэглэх заавар тухайн улсын хэлээр орчуулагдсан байх
- Эмнэлзүйн судалгаа, шинжилгээгээр үр нөлөө нь баталгаажсан байх
- Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгуулсан байх
Иймээс Цистон эм нь импортлогдож буй улс бүрд өөр өөр хэл дээр сав баглаа боодол, заавартай байдаг.
Гэхдээ доторх эмийн найрлага, туншил, үйлчлэл нь бүх улсад нэг стандартаар үйлдвэрлэгддэг гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Цистон эм нь анх 2002 онд Монгол улсын импортын эмийн бүртгэлд тавигдах шаардлагын дагуу эмийн сав баглаа болон хэрэглэх зааврыг монгол хэл дээрээ хөрвүүлэн , "уламжлалт эм'' эм хэмээн албан ёсоор бүртгэгдсэн.
Хималай Велнесс үйлдвэр нь дотоод зах зээлдээ бүтээгдэхүүнүүдээ нийлүүлэхдээ янз бүрийн өнгөтэй гаргадаг.
- Жишээ нь Лив 52 нь улаан, Цистон нь шар, Румалай форте нь улаан хүрэн өнгөтэй үйлдвэрлэдэг.
Учир нь энэтхэг улс нь өнгөний соёл өндөртэй бөгөөд өнгө бүр өөр өөрийн бэлгэдэл, утга агуулдаг байна. Харин дэлхийн бусад улс луу экспортлохдоо олон улсын стандартад нийцүүлж, нэмэлт будаг, бүрхүүлгүй байдлаар нийлүүлдэг байна.

4. GMP, GLP, GCP, GAP стандартыг хангасан дэлхийн шилдэг - Хималай эмийн үйлдвэр
5000 жилийн уламжлалтай Аюурведийн анагаах ухааны мэдлэгийг шинэ технологи, судалгааны аргуудтай нягт уялдуулан хүний биед хоргүй, гаж нөлөөгүй, эмчилгээний өндөр идэвхтэй 100% ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдийг тасралтгүй үйлдвэрлэсээр байна.
Өнөөдөр тус үйлдвэрт 3000 гаруй мэргэжилтэн ажиллаж, бүтээгдэхүүн бүрээ чанарын хатуу хяналтад үйлдвэрлэн, дэлхийн эмийн үйлдвэрлэлийн GMP, GLP, GCP, GAP зэрэг олон улсын шаардлагыг бүрэн хангасан, дэлхийд танигдсан брэнд болж чаджээ.
Himalaya Wellness компанийн бүтээгдэхүүний чанарын хяналт болон судалгаа шинжилгээ нь өндөр нарийвчлал бүхий HPLC (Өндөр чанарын шингэний хроматограф), HPTLC (Нимгэн үет хроматограф), AAS (Цөмийн шингээлтийн спектрофотометр) зэрэг олон улсын түвшний шинжилгээний аргуудаар хийгддэг.
Эмийн найрлагад багтдаг төрөл бүрийн ургамал, эрдсүүд нь биед үзүүлэх эерэг үйлдлээ харилцан дэмжиж, боломжит сөрөг нөлөөг саармагжуулах зохицолтой байдлаар бүтээгддэг нь Хималай брэндийн хамгийн том давуу талын нэг юм.
Тиймээс 100% ургамлын гаралтай, эмчилгээний үр нөлөө нь судалгаагаар баталгаажсан, аюулгүй, гаж нөлөө багатай энэхүү бүтээгдэхүүнийг дэлхийн олон эмч, мэргэжилтэн болон хэрэглэгчид өдөр тутмын эрүүл мэнддээ итгэлтэйгээр хэрэглэж, зөвлөдөг билээ.
5. Цистон — Эмнэлзүйн судалгаагаар баталгаажсан үр дүн
Цистон эмийн аюулгүй байдал, үр нөлөөг баталгаажуулсан 80 гаруй клиник судалгаа хийгдсэн байдаг. Эдгээр судалгаанууд нь олон улсад нээлттэй тул хүн бүр уншиж, нотолгоотой мэдээлэлтэй танилцах боломжтой.
Судалгааны үр дүн:
- 6.2 мм -10,4 мм хэмжээтэй бөөрний чулуутай 636 хүнд цистон эмийг хэрэглэхэд 6.2 мм-ээс 0.57 мм болж буурсан байна. Эндээс цистон эм нь бөөр, давсагны чулууг үр дүнтэй эмчилдэг болох нь харагдаж байна.
- Шээхэд хорсож өвдөх зовуурьтай 433 хүн цистон эмийг хэрэглэхэд , эмчилгээний дараа 357 эдгэрсэн буюу 81,97% үр дүнтэй
- Шээсэнд нян илэрсэн 276 хүн цистон эмийг хэрэглэхэд, 205 хүн эдгэрч зовуурьгүй болсон 74,28% үрд дүнтэй
.jpg)
- Цистон нь нян микробын салстад бэхлэгдэх явцыг саатуулах замаар шээс дамжуулах замын эрхтнүүдийн халдвар болон үрэвслийг намдаана мөн шээс дамжуулах замын халдвар, дахилтаас урьдчилан сэргийлнэ.
- Цистон нь чулуу болон талстын хэсгүүдийг холбож байдаг салстад үйлчлэх замаар талстын бөөгнөрлөөс сэргийлж чулууг задална, чулуу үүсэхээс урьдчилан сэргийлнэ.
- Та агар фарм болон бусад бүх эмийн сангуудаас худалдан авах боломжтой.

