Уушги гэж юу вэ, яагаад бидний эрүүл мэндэд чухал вэ?
Хүний амьсгалын системийн гол эрхтэн болох УУШГИ нь биеийг хүчилтөрөгчөөр хангаж, биеэс нүүрстөрөгчийн давхар ислийг гадагшлуулах чухал үүрэгтэй. Уушги нь хүчилтөрөгчийг цусанд шингээн, бүх эд эсүүдэд хүргэж, бие махбодийн бодисын солилцоог дэмждэг. Үүнээс гадна, уушги нь агаарын бохирдлоос биед хуримтлагдах хорт бодисыг гадагшлуулж, хүний эрүүл мэндийн үндэс суурийг бүрдүүлдэг.
Амьсгалын системын эрхтэнд хамар, ам, хоолой, төвөнх, мөгөөрсөн хоолой, уушги ордог.
Уушги ямар үүрэгтэй вэ?
Уушги нь дараах үүргүүдийг гүйцэтгэдэг:
- Хүчилтөрөгчийг шингээх – Амьсгалаар орж ирсэн хүчилтөрөгчийг уушгинд шингээж, цусны урсгалаар дамжуулан биеийн эс бүрт хүргэдэг.
- Нүүрстөрөгчийн давхар ислийг гадагшлуулах – Амьсгал гаргах замаар биед хуримтлагдсан нүүрстөрөгчийн давхар ислийг гадагшлуулдаг.
- Биеийн эсэргүүцлийг дэмжих – Уушгины эрүүл мэнд нь биеийн дархлааны системийг дэмжихэд чухал үүрэгтэй.
Хатгаа (Pneumonia) гэдэг нь уушгины үрэвсэл юм. Уушгинд орсон бактери, вирус, заримдаа мөөгөнцрийн халдвар уушгины цулцан буюу хамгийн жижиг хэсэгт үрэвсэл үүсгэж, шингэнээр дүүрснээр амьсгалахад хүндрэл үүсгэдэг. Ингэснээр цэр ялгарч, цэртэй ханиах, амьсгаадах шинж илэрнэ.

Өвчний үе болон хүндийн зэргээс хамаарч цэр нь өнгөгүйгээс эхлэн шар, ногоон заримдаа улаан өнгөтэй гарах нь ч бий.

Яагаад цэр ховхлох эм уух хэрэгтэй вэ?
Амьсгалын замын халдвар, ханиад, хатгааны үед цэр өтгөрч, наалдамхай болдог. Энэ нь:
- Ханиахад гадагшлахгүй байж уушги, гуурсан хоолойд гацах
- Амьсгал авахад хэцүү болох
- Биед орох хүчилтөрөгчийг бууруулах
- зэрэг асуудал үүсгэдэг.
Цэрийг гуурсан хоолой, уушгинаас ховхолж гаргаснаар
- Амьсгалын замыг чөлөөлж, хүчилтөрөгчөөр биеийг хангах
- Уушгинд халдвар даамжрахаас сэргийлэх нөлөөтэй
Кофлет сироп нь
Зөгийн бал агуулсан Кофлет сироп нь цэрийг шингэлүүлж, ховхолсноор уушгийг цэвэрлэнэ. Найрлагад агуулагдах 26 төрлийн эмийн ургамал нь ханиалга дарах, цэрийг шингэлж ховхлох нөлөө үзүүлэхээс гадна уушгины эдийн нөхөн төлжилтийг дэмждэг.


