Ханиад хүндэрснийг илтгэх шинжүүд

Улаанбаатар хотод бага насны хүүхэд жилд дунджаар 5-8 удаа томуу, томуу төст өвчлөлөөр өвддөг. Энэ үед бага насны хүүхдэд доорх шинж тэмдгүүд илэрнэ. Хүүхдэд илрэх ерөнхий зовуурь:

  • Нус гоожих, хамар битүүрэх
  • Халуурах 38.5С хүртэл
  • Амьсгаадах
  • Сүү, хоолондоо дургүй болох 
  • Их уйламхай, цаг үргэлж унтамхай болох
  • Булчингаар өвдөх

 

 Харин дор илрэх зовууриуд нь ханиад хүндэрч, хатгаа өвчин болсон шинж тэмдэг юм. Доорх шинжүүд илэрвэл яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Үүнд:

1. Амьсгалын тоо олшрох, тухайлбал :​

  • 2 сар хүртэлх нярай 60-с их ​
  • 2 сараас 12 сартайд 50-с их ​
  • 12 сараас 5 нас 40-с их бол амьсгал олширсон гэж үзнэ. ​

2. Өндөр халуурах, 39.0-с дээш ​

3. Амьсгалахад цээж хонхолзох, хавирга татагдах ​

4.Уруул, нүүр хөхрөх ​

5. Цээжээр өвдөх 

6. Булчингаар хүчтэй өвдөх, бага насны хүүхэд алхахад дургүй болох​

7. Усгүйжилтийн шинж илрэх (ам хуурайших, уйлахад нулимс гарахгүй байх, 8 цагаас дээш хугацаанд шээхгүй байх) ​

8. Орчинд харьцаагүй болох ​

9. Татах ​

10. 2 долоо хоногоос удаан хугацаанд халуурах ​

11. Халууралт, ханиалга сайжирсан ч эргээд доодох 

 

 

 

Ханиад томуугаас сэргийлж, дархлаа дэмжих Аюурведын найрлагатай СЕПТИЛИН эмийг уулгаж хүүхдийн дархлааг дэмжин, эдгэрэлтийг түргэсгээрэй.  Эх үрийн дархлааг дэмжих Септилинийг бүх эмийн сангаас авах боломжтой.