Бөөрний өвдсөн үед илрэх шинж тэмдгүүд

Бөөр бол бидний өдөр тутмын амьдралд тэр бүр мэдрэгддэггүй ч биеийн бүх үйл ажиллагаанд чимээгүйгээр асар их үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм.

Бөөр нь биеийн “шүүлтүүр” бөгөөд өдөр бүр 150–180 литр шингэнийг шүүж, хэрэггүй бодисыг гадагшлуулах үүрэгтэй. Гэвч бид өдөр тутмын амьдралдаа бөөрнийхөө эрүүл мэндийг төдийлөн анзаардаггүй. Дөнгөж эхний үе шатандаа бөөрний өвчин ямар нэгэн тод шинж тэмдэггүйгээр чимээгүйхэн даамжирдаг тул дэлхий даяар “чимээгүй аюул” гэж нэрлэдэг.

Доорх шинж тэмдгүүд нь бөөрний үйл ажиллагаа алдагдаж буйг илтгэж болох бөгөөд үүнийг үл тоох нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулна.

1. Ядарч сульдах

  • Бөөрний үндсэн үүрэг бол биеэс хорт бодисыг шүүж гадагшлуулах явдал. Харин энэ процесс удаашрах үед хорт нэгдлүүд цусанд хуримтлагдан, хүчилтөрөгч тээвэрлэх процесс алдагдаж, улмаар бие махбод ядрах, сульдах шинж үүсдэг.
  • Зарим тохиолдолд бөөрний даавар болох эритропоэтин багассанаар цус багадалт үүсэж, ядаргаа улам нэмэгддэг.

2. Нүд, нүүр хэсгээр хавагнах 

  • Бөөрний өвчний үед биеийн шингэн гадагшлах чадвар муудаж, давс болон ус хуримтлагдан хаван үүсдэг.
  • Өглөөний сэрэхэд нүүр, нүдний доод хэсгээр сэлхэрч хавагнах нь түгээмэл байдаг. Зарим тохиолдолд оройн цагаар хөл хавагнах шинж илэрдэг. Энэ нь зүрх судасны эмгэгтэй төстэй байж болох тул анхааралтай ажиглах шаардлагатай.

3. Шээс хөөстэй гарах

Шээс тогтмол, их хэмжээгээр хөөсрөх нь шээсээр уураг алдагдаж буйг илтгэдэг. Үүнийг протеинури гэдэг.
Уураг шээсээр гарах нь:

  • Бөөрний шүүлтүүрийн үйл ажиллагаа гэмтсэн
  • Чихрийн шижин, даралт ихсэлтээс үүдэн бөөрний өвчний хүндрэл үүсэж эхэлсэн
  • Нефрит буюу бөөрний үрэвслийн эхний шинж байж болно.

4. Шөнийн цагаар олон дахин шээх

Эрүүл бөөр шөнийн цагаар шээсний хэмжээ багасгах “өдөр/шөнийн горимоор” ажилладаг. Хэрэв гломерулын шүүлтүүр буурвал:

  • Шээс их хэмжээгээр үүсэх
  • Шөнө 2–3 удаа, заримдаа 5–6 удаа босох
  • Шээсний даралт их болсон мэт санагдах

Энэ шинж тэмдэг нь бөөрний архаг өвчин, чихрийн шижин зэргийн улмаас үүсэж болно.

5. Цусны даралт ихсэх

Бөөр ба даралт хоёр салшгүй холбоотой. Бөөрний шүүлтүүрийн судас гэмтэх үед давс, ус биеэр хуримтлагдаж, улмаар даралт өсдөг. Даралт ихсэлт нь бөөрний судсуудыг улам гэмтээдэг.
Илрэх шинж тэмдэг:

  • 140/90-ээс дээш даралт тогтмол гарах
  • Толгой өвдөх
  • Толгой “манарах”, чих шуугих
  • Зүрх дэлсэх 

Шинж тэмдгийг үл тоох нь яагаад аюултай вэ?

  • Бөөрний өвчин эхэн үедээ хүчтэй өвдөлт өгдөггүй учир олон хүн эмчилгээ хийхгүй орхих нь элбэг.
  • Шээс дамжуулах замын халдвараар ойр ойрхон өвдөх болон бүрэн эмчлэхгүй орхих нь бөөр рүү дамжин удаан хугацааны гэмтэл үүсгэдэг. 
  • Бөөрний гэмтэл удаанаар, чимээгүй явагддаг. 
  • Гэхдээ зөв дадал зуршлууд бөөрийг тань хамгаалж чадна. 

  • Цистон нь нян микробын салстад бэхлэгдэх явцыг саатуулах замаар шээс дамжуулах замын эрхтнүүдийн халдвар болон үрэвслийг намдаана мөн шээс дамжуулах замын халдвар, дахилтаас урьдчилан сэргийлнэ. 

  • Цистон нь чулуу болон талстын хэсгүүдийг холбож байдаг салстад үйлчлэх замаар талстын бөөгнөрлөөс сэргийлж чулууг задална, чулуу үүсэхээс урьдчилан сэргийлнэ. 

  • Та агар фарм болон бусад бүх эмийн сангуудаас худалдан авах боломжтой.