Та нурууныхаа насыг мэддэг үү?
“Нурууны насжилт” гэдэг ойлголт нь эмгэг биш харин биеийн байгалийн хөгшрөлтийн нэг хэсэг юм. Гэвч орчин үеийн суугаа амьдралын хэв маяг, гар утас, компьютерын хэрэглээний улмаас энэ үзэгдэл илүү эрт эхэлдэг болжээ.
Нурууны насжилт гэж юу вэ?
30–35 наснаас эхлэн бидний нугалам хоорондын мөгөөрс, диск, холбоос, булчин аажмаар уян чанараа алдаж эхэлдэг. Гэхдээ гэнэт нэг дор өөрчлөгдөх бус урт удаан хугацааны туршид явагддаг процесс юм. Энэ нь байгалийн процесс боловч дараах хүчин зүйлс хурдыг нь нэмэгдүүлдэг:
- Суугаа ажил — Өдөрт 8 цагийн турш хөдөлгөөнгүй суух нь нурууны дискэнд 40% илүү даралт өгдөг.
- Гар утас — “Tech neck” буюу гар утас ширтэх байрлалаас болж хүзүү, мөрний булчинд 12–20 кг жинтэй тэнцэх даралт үүсдэг.
- Компьютерын өмнө бөгтийх — Нурууны тэгш хэм өөрчлөгдөж, булчинд тэгш бус ачаалал өгдөг.
25–40 насны залуусын дунд хийсэн 2023 оны судалгаагаар, суугаа ажил эрхэлдэг хүмүүсийн 68% нь нурууны архаг өвдөлт болон хүзүүний хөшингө мэдэрдэг гэжээ.
Соронзон резонанс томографикийн дүрслэлд үндэслэсэн Японы судалгаанд, 35 нас хүрэхэд нугаламын дискний элэгдэл 37%-д илэрдэг, харин 50 насанд энэ хувь 80% хүрдэг гэсэн судалгаа гарчээ.
Шинж тэмдэг илэрвэл тоохгүй орхиж болохгүй!
Нуруу үе үе өвдөж, хөшиж байвал энэ нь таны “нуруу насжилт” аль хэдийн эхэлсний дохио юм.
Хэрэв анхаарахгүй бол дараах асуудлууд даамжирч болно:
- Булчингийн тэнцвэр алдагдах
- Диск цүлхийх
- Нурууны мэдрэлийн дарагдал
- Мөр, хүзүү, толгой өвдөх
“Нурууны насыг” залуужуулах 6 дадал
- Өдөр бүр 15–20 минут хөнгөн сунгалт, дасгал хийх
- Суугаа ажил хийдэг бол 1 цаг тутамд 5 минут завсарлах, хөнгөн дасгал хийх
- Гар утсаа нүдний түвшинд барих
- Ажлын сандлын өндрийг тохируулах, нуруу түшлэгтэй болгох
- Кальци, Д аминдэм, уураг хангалттай авах
- Хэрэв нуруу өвдөж байвал ургамлын гаралтай "Румалай Форте” + “Румалай гель" хэрэглэх


