Жирэмсэн үед кортизолын үүрэг — “стрессийн даавар” ба түүний нууц

Кортизол нь бөөрний дээд булчирхайнаас ялгардаг даавар бөгөөд хүний биед олон талын үүрэгтэй. Энэ даавар нь эрчим хүчний солилцоог зохицуулж, дархлааны хариу урвал болон үрэвслийн процессыг удирдан, стрессийн үед биеийг хамгаалах механизмыг идэвхжүүлдэг. Иймээс л кортизолыг “стрессийн даавар” гэж нэрлэдэг. 

Жирэмсэн үеийн кортизолын физиологийн нэмэгдэл

Жирэмсний явцад эхийн биед кортизолын түвшин ердийнхөөс 2–3 дахин нэмэгддэг. Энэ нь эмгэг бус, харин физиологийн хувьд зайлшгүй хэрэгтэй өөрчлөлт юм. Үүнд дараах үүргүүд багтана:

 

  • Ургийн өсөлт, хөгжлийг дэмжих: Кортизол нь ургийн уушги болон төв мэдрэлийн тогтолцооны боловсролтод чухал үүрэгтэй.
  • Эхийн бодисын солилцоог идэвхжүүлэх: Инсулины эсэргүүцэл үүсгэснээр эхийн цусан дахь глюкозын түвшин нэмэгдэж, ингэснээр ураг хангалттай нүүрс усаар хангагддаг.
  • Төрөхөд бэлтгэх физиологийн үйл явцад оролцох: Төрөх хугацаа ойртох үед кортизолын хэмжээ өсөж, умайн агшилт болон төрөх үйл явцад оролцдог бусад дааврын идэвхийг дэмждэг.

Гэсэн хэдий ч, кортизолын түвшин хэт өндөр, удаан хугацаанд хадгалагдах нь зарим сөрөг нөлөөг үүсгэж болзошгүй.

Стрессийн дааврын хэт их ялгарал ба урагт үзүүлэх нөлөө 

Орчин үеийн судалгаануудын үр дүнгээр эхийн биед стрессийн улмаас кортизол хэт их ялгарах нь дараах эрсдэлийг дагуулж болохыг тогтоосон байна:

 

  • Ургийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлөх: Кортизол нь эхэсээр дамжин ургийн цусанд орж, мэдрэлийн эсийн ялгарал, холбоос үүсэлд сөрөг нөлөө үзүүлдэг.
  • Төрсний дараах зан үйлийн өөрчлөлт: Илүүдэл кортизолтой холбоотойгоор төрсний дараах хүүхдэд нойрны хямрал, хэт мэдрэг байдал, сэтгэл түгшүүр зэрэг шинж тэмдэг илэрч болохыг судалгаагаар харуулжээ.
  • Дархлаа тогтолцоонд нөлөөлөх: Хэт их кортизол нь эхийн дархлааны хариу урвалыг дарангуйлж, жирэмсний хүндрэл үүсгэх магадлалыг нэмэгдүүлдэг.

Иймээс жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл санааны тогтвортой байдал, хангалттай амралт, зөв хооллолт, аминдэм ба шим тэжээлийн дэмжлэг нь ургийн эрүүл хөгжилд онцгой чухал юм.

Витамин болон шим тэжээлийн ач холбогдол

Жирэмсний үед эхийн биеийн уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс бодисын хэрэгцээ эрс нэмэгддэг. Кортизолын физиологийн өсөлттэй уялдан бодисын солилцоо эрчимжиж, дархлаа болон антиоксидант хамгаалалт илүү ачаалалтай ажилладаг. Тиймээс зохистой шим тэжээлийн хэрэглээ нь эх болон ургийн эрүүл мэндэд чухал үүрэгтэй.

  • Фолийн хүчил - Ургийн тархи, нугасны хөгжлийг дэмжиж,  гаж хөгжил үүсэхээс сэргийлдэг.
  • Төмөр ба В12 - Цус багадалт, ядаргаанаас сэргийлж, хүчилтөрөгчийн зөөвөрлөлт, улаан эсийн нийлэгжилтийг дэмждэг.
  • Д витамин ба Кальци -  Ясны хөгжил болон дархлааны тогтолцоог дэмжинэ.
  • Омега-3 тосны хүчил -  Ургийн тархи, харааны хөгжилд чухал үүрэгтэй, үрэвслийн эсрэг хамгаалалт үзүүлдэг.
  • Антиоксидант аминдэмүүд (A, C, E) - Исэлдэлтийн стрессийг бууруулж, эсийн хамгаалалт ба эдийн нөхөн төлжилтийг сайжруулна.

Английн  №1 Nature’s Aid брэндийн жирэмсний витамин нь:

- Генийн өөрчлөлтгүй, харшил үүсгэхгүй

-  Жирэмсэн үед зайлшгүй шаардлагатай 23 төрлийн амин дэм, эрдэс агуулсан

-  Төмрийн бисглицинат хэлбэрээр агуулсан тул ходоод өвтгөхгүй, төмрийн хэрэгцээг бүрэн нөхнө.

- Эхийн болон ургийн витамины хэрэгцээг бүрэн хангана

-  Эхийн ядаргааг багасгаж, стресс бууруулна.

Эмчийн зөвлөгөө авах утас: 80808385  

Агар фарм болон бусад бүх эмийн сангаас худалдан авах боломжтой.