Жирэмсэн үед “Би угаасаа шим тэжээлтэй хооллодог болохоор нэмэлт витамин хэрэггүй байлгүй” гэж бодох нь элбэг. Гэхдээ жирэмсний үед таны биед хэрэгтэй шим тэжээл огцом нэмэгддэг. Тиймээс зөв хооллосон ч зарим амин дэм, эрдсийг хоолоор хангалттай хэмжээнд авахад хэцүү байдаг.
Жирэмсний үед ямар тэжээл хамгийн их хэрэгтэй вэ?
- Фолийн хүчил – урагт мэдрэлийн гаж хөгжил үүсэхээс сэргийлдэг бөгөөд өдрийн хэрэгцээ 400 мкг байдаг. Жирэмслэхээр төлөвлөж эхэлсэн цагаас нэмэлтээр фолийн хүчил хэрэглэж эхлэх нь өмнө эхэлж уух нь хамгийн үр дүнтэй.
- Төмөр – цус багадалт, ядаргаанаас хамгаална. Өдөрт 30–60 мг хэрэгтэй.
- Иод – ургийн тархины хөгжилд чухал. Иоджуулсан давс хэрэглэж, өдөрт 250 мкг зорих хэрэгтэй.
- Кальци – ясыг бэхжүүлж, даралт ихсэх (преэклампси) эрсдэлээс хамгаална. Хоолоор хангалтгүй бол 1.5–2 грамм нэмэлт ууж болно.
- Витамин Д – яс, дархлаанд нэн чухал. Монголд бараг бүх хүн өвөл хавар дутагдалтай байдаг. 2000–4000 ОУН тун эмчийн заавраар уувал тохиромжтой.
“Би өдөр бүр хоолоороо хангаж чадна” гэж үү?
Монголын улирлын онцлогоос шалтгаалж хоол хүнсэнд дараах зүйлс дутагддаг:
- Өвөл, хавар ногоо, жимс ховор тиймээс фолийн хүчил, С аминдэм хангалттай хэмжээнд авч чаддаггүй.
- Загас, далайн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг учир иод, Д аминдэм дутагдана.
- Цагаан идээ хэрэглэдэг ч өдрийн кальцийн хэрэгцээнд хүрэх нь ховор.
- Сүүтэй цай, кофе их уувал төмрийн шимэгдэлтийг бууруулдаг.
- Өөрөөр хэлбэл хангалттай олон төрлийн хүнс хэрэглэж байсан ч жирэмсэн үед нэмэгдсэн амин дэмийн хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй.
Д Витамины дутагдал
Монголд өвлийн улиралд нарны гэрэл бага тусдаг тул Д аминдэмийн түвшин бүх насанд бараг дутагдалтай хэмжээнд хүрдэг. Мөн нэмэлтээр хэрэглэж байгаа Д витамины хэлбэрээс хамааран бие махбодод хэр шимэгдэх нь хүртэл ялгаатай байдаг.
Ихэнх жирэмсний витаминд агуулагдах Д витамин нь Холекальциферол хэлбэрээр агуулагддаг бөгөөд тосонд уусдаг учир шимэгдэх нь бага зэрэг удаан, тогтворгүй буюу гэрэл, дулааны нөлөөгөөр амархан задардаг.
- Харин Vitamin D3 Prep хэлбэрээр агуулсан Д витамин нь боловсруулсан буюу илүү тогтворжуулсан хэлбэр юм.
- Жирэмсэн эмэгтэйчүүдэд Vitamin D3 Prep илүү тохиромжтой бөгөөд бие махбодод илүү сайн шимэгддэг, тогтвортой, амархан задрахгүй, тосонд уусгах шаардлагагүй тул хэрэглэхэд хялбар байдаг.
Харин Nature's Aid брэндийн "ПРЕГНАНСИ" бүтээгдэхүүн нь найрлагадаа Vitamin D3 Prep хэлбэрийн Д витамин агуулсан жирэмсний витамин юм.
.jpg)

