Төмөр нь хүний биед цусны улаан эсийг үүсгэхэд зайлшгүй хэрэгтэй эрдэс бодис юм. Төмрийн дутагдал нь ядрах, сулрах, анхаарал төвлөрөл муудах, арьс цайх зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Үүнийг нөхөхийн тулд эмч нар янз бүрийн төмрийн хэлбэртэй нэмэлтүүд бичдэг — харин аль нь илүү сайн болохыг мэдэх нь чухал.
1. Төмрийн сульфат (Ferrous Sulfate)
- Төмрийн сульфат нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг Fe²⁺ (феррус) хэлбэрийн төмөр юм. Энэхүү хэлбэр нь нарийн гэдсэнд DMT1 нэртэй зөөвөрлөгч уургийн тусламжтай шимэгддэг.
- Төмрийн сульфат нь ходоодонд хүчилтэй урвалд орж задрах үед л сайн шимэгддэг. Тиймээс ходоодны хүчил бага байдаг настай хүмүүс, жирэмсэн үед шимэгдэлт буурдаг.
Давуу тал: үр дүн хурдан, хямд.
Сул тал: Сульфат ион нь ходоодны салстыг цочроож, дотор муухайрах, гэдэс дүүрэх, өтгөн хатах зэрэг гаж нөлөө ихтэй.
2. Төмрийн фурамат (Ferrous Fumarate)
- Төмрийн фурамат нь мөн Fe²⁺ хэлбэртэй боловч фумарын хүчилтэй холбогдсон байдаг тул илүү тогтвортой шимэгддэг. Энэ нь сульфатаас илүү шимэгддэг ч ходоодонд цочроох шинж чанартай.
- Гэхдээ фураматын шимэгдэлт мөн л DMT1 замаар явагддаг бөгөөд сульфатаас нэг их ялгаагүй, зөвхөн сайн тэсвэртэй байдлаараа давуу талтай байдаг.
Давуу тал: Шимэгдэх чанар нь дунд зэрэг, үнэ харьцангуй хямд.
Сул тал: Сүү, кофе, цай зэрэг нь шимэгдэлтийг бууруулдаг, дотор муухайрах, гэдэс дүүрэх, өтгөн хатах зэрэг гаж нөлөө илэрч болно.
3. Төмрийн бисглицинат (Ferrous Bisglycinate)
- Төмрийн бисглицинат нь хоёр ширхэг глицин амин хүчилтэй холбогдсон “хамгаалалттай” буюу хилат хэлбэрийн бүтэцтэй төмрийн хэлбэр юм.
- Энэ бүтэц нь төмрийг ходоодны хүчил болон бусад бодистой урвалд оруулахаас хамгаалдаг тул гэдсэнд өөрөө уусаж, амин хүчил дамжуулагч (PepT1)-аар дамжин илүү сайн буюу бусад хэлбэрээс 2–4 дахин их шимэгддэг.
- Ийм учраас чөлөөт төмрийн ион бараг үүсдэггүй учир гэдсэнд төмрийн хуримтлал үүсэхгүй, улмаар гэдэс хямрах, дотор муухайрах, өтгөн хатах гаж нөлөө бараг илэрдэггүй.
Давуу тал: Шимэгдэх чанар нь бусад хэлбэрээс 2–4 дахин илүү, дотор муухайрах, гэдэс дүүрэх, өтгөн хатах зэрэг гаж нөлөө илэрдэггүй.
Сул тал: Үнэ харьцангуй өндөр
Nature’s Aid брэндийн жирэмсний витамин “Pregnancy” нь төмрийн бисглицинат хэлбэрийн төмөр агуулсан жирэмсний витамин юм.
.jpg)

