Жирэмслэлт бол амьдралын хамгийн гайхамшигтай үе билээ. Гэхдээ энэ баяр баясгалант үйл явдлын ард маш чухал үүрэг хүлээсэн 100 хоног байдаг. Энэ бол ураг эхийн хэвлийд бүрэлдэн тогтож, амьдралын бүх үндэс суурь тавигддаг чухал үе юм.
Амьдралын эхлэл: Эхний гурван сар
Жирэмсний эхний гурван сар буюу 12 долоо хоногийг “ургийн тогтворжлын үе” гэж нэрлэгддэг. Энэ үед:
- Ургийн тархи, нугас, мэдрэлийн систем
- Зүрх ба судасны тогтолцоо
- Яс, булчин, дотоод эрхтнүүдийн эх үүсвэр бүрэлдэн бий болдог.
Тиймээс энэ үед ээжийн хэрэглэж буй бүх зүйл тухайлбал хоол хүнс, нэмэлт витамин тэр ч бүү хэл сэтгэл санаа хүртэл ургийн өсөлт хөгжилд шууд нөлөөлдөг.
Тархи, зүрх, мэдрэлийн системийн үндэс
Ураг бүрэлдсэн эхний долоо хоногуудаас эхлэн тархины эсүүд хуваагдан өсөж, мэдрэлийн системийн анхны бүтэц бий болдог. Энэ нарийн үйл явцад фолийн хүчил чухал үүрэгтэй байдаг.
Фолийн хүчлийн ач холбогдол:
- Мэдрэлийн гуурс хаагдах үйл явцыг дэмжинэ.
- Тархины гаж хөгжил үүсэхээс сэргийлдэг.
- Иймээс жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэй жирэмслэхээс өмнө фолийн хүчил хэрэглэж эхлэх нь зүйтэй.
Төмөр ба В12 витамины ач холбогдол:
Жирэмсний үед эхийн бие ургийн хэрэгцээг хангахын тулд цусны нийт эзлэхүүн нэмэгддэг. Энэ үед хангалттай хэмжээний төмөр болон В12 витамин авч чадахгүй үед
- Эхэд цус багадалт үүснэ.
- Ургийн хүчилтөрөгчийн хангамж муудна.
- Үр дүнд нь ураг удаан өсөх, зулбах, дутуу төрөх эрсдэл нэмэгддэг.
Ээжийн сэтгэл зүй
- Судалгаагаар эхийн стресс, айдас, уур бухимдал зэрэг нь дааврын түвшинд нөлөөлж, ургийн зүрхний цохилт, хөдөлгөөнд хүртэл нөлөөлдөг болохыг тогтоожээ.
- Тиймээс энэ үед хамгийн чухал зүйл бол сэтгэлийн амар амгалан юм.
.jpg)

