Шөнө орондоо шээх нь

Хүүхэд шөнө орондоо шээх нь юу гэсэн үг вэ?

5-аас дээш насны хүүхэд 3 сараас дээш хугацаанд шөнө орондоо шээж байгаа бол noctural enuresis буюу шөнө орондоо шээх гэж нэрлэдэг.  Энэ нь хүүхдийн бие физиологийн болон сэтгэлзүйн хөгжлийн тогтмол үе шатны нэг хэсэг бөгөөд олон хүүхдэд нас ахих тусам аяндаа арилдаг боловч 3 сараас илүү хугацаанд үргэлжилбэл эмчилгээ хийх шаардлагатай байдаг.

  • 5 настай хүүхдийн 15–20%,
  • 7 настайд 10% ,
  • 10 настайд 5%-д илэрдэг.

 

Яагаад шөнө орондоо шээдэг вэ?

Шөнийн энурез нь олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд тэдгээрийг дараах байдлаар ангилна.

  1.  Бие физиологийн шалтгаан

Давсгаа хянах чадвар бүрэн хөгжөөгүй буюу 5–7 нас хүртэл хүүхдийн мэдрэлийн систем бүрэн төлөвшөөгүй байдаг тул “шээх дохио”-г тархи хүлээж авч чаддаггүй. ADH  буюу антидиуретик дааврын ялгаралт бага – Энэ даавар шөнийн цагаар шээсний ялгарал багасгах үүрэгтэй. Хүүхдэд ялгаралт хангалтгүй бол шөнөдөө илүү их шээс үүснэ.

 

       2. Гэр бүлийн удамшлын нөлөө

Хэрвээ эцэг эхийн аль нэг нь багадаа орондоо шээдэг байсан бол хүүхдэд илрэх магадлал 40–70% байна.

 

       3. Гүн нойр ба мэдрэлийн дохио

Зарим хүүхэд маш гүн унтдаг учир шээс хүрсэн дохиог сэрч чадахгүй тул мэдрэхгүйгээр орондоо шээдэг. 

 

       4. Сэтгэлзүйн болон орчны хүчин зүйл

Гэр бүлийн зөрчил, шинэ дүүтэй болох, сургууль цэцэрлэгт орох зэрэг стресс нь шөнө орондоо шээх эмгэгийг үүсгэдэг. 

 

      5. Эрүүл мэндийн шалтгаан

Шээсний замын халдвар, чихрийн шижин, нойрны апноэ зэрэг өвчнөөс шалтгаалан шөнө орондоо шээх тохиолдол байдаг тул гол шалтгааныг заавал оношлох хэрэгтэй. 

 

Цаашид яах вэ?

         1. Загнах, ичээхгүй байх

Хүүхэд санаатайгаар шээдэггүй тул ичээх, зэмлэх, гэмшүүлэх нь айдсыг нэмэгдүүлж, өөртөө итгэх итгэлийг бууруулдаг сул талтай.

         2. Тогтмол дэглэм баримтлах

Унтахаасаа өмнө ариун цэврийн өрөөнд оруулж хэвшүүлэх, орой 6 цагаас хойш шингэн уулгахаас зайлсхийх зэргээр тогтмол дэглэм үүсгэх хэрэгтэй. 

        3. Нойрыг сайжруулах

Тайван, сэрүүн, харанхуй орчинд унтуулснаар нойрны чанар сайжирдаг. Хэт гүн нойртой, тогтмол цагт шээдэг хүүхдийг шөнө шээх цагаас өмнө сэрээж ариун цэврийн өрөөнд оруулах зуршил мөн үүсгэж болно. 

         4. Урамшуулах

Өглөөд хүүхдийг орондоо шээгээгүй бол урамшуулж жижиг шагнал, бэлэг өгснөөр өөрт итгэх итгэлийг нэмэгдүүлэх сайн нөлөөтэй.

        5. Эмийн эмчилгээ

Аюурведын шинжлэх ухаанаар гарган авсан тархи дэмжигч Ментат эм нь мэдрэлийн холбоосыг дэмжиж сайжруулснаар тархи давсаг хоорондын холбоосыг дэмжих, хүүхдийн стрессийг бууруулж тайвшруулах зэрэг үйлдэлтэй. Та хэрэв эмчийн зөвлөгөө авах бол 80805316 дугаар луу залгаж зөвлөгөө аваарай. 

                        

      6. Сэтгэл зүйн эмчилгээн 

Сэтгэлзүйн зөвлөгөө авч гол шалтгааныг тодорхойлох хэрэгтэй. 

 

Эх сурвалж:

  • Nevéus, T. et al. (2017). Management and treatment of nocturnal enuresis – European Urology.
  • Bower, W. & Moore, K. (2016). Nocturnal Enuresis in Children – Pediatrics Journal.
  • American Academy of Pediatrics (2018). Clinical Practice Guideline: Evaluation and Treatment of Enuresis.
  • World Health Organization (2020). Child Health Data: Urinary Disorders in Children.
  • NICE (2018). Nocturnal Enuresis in Children and Young People – Clinical Guideline CG111.