Жирэмсэн болох мөчөөс эхлэн эмэгтэй хүний бие махбод, сэтгэл зүй болон амьдралын хэв маягт асар их өөрчлөлт гардаг. Гэвч нэг сонирхолтой зүйл бий. Хоёр эмэгтэйн жирэмслэлтийн явц ижилхэн байдаггүй. Тэр ч бүү хэл, нэг эмэгтэйн анхны болон дараагийн жирэмслэлт хүртэл ялгаатай өнгөрдөг.
Зарим эмэгтэй өглөө бүр дотор муухайрч, үнэрт мэдрэмтгий болдог бол нөгөөд нь бүх зүйл хэвийн мэт санагддаг. Тэгвэл энэ ялгааны шалтгаан юу вэ?
1. Гормоны түвшин
- Жирэмслэлт эхэлмэгц эстроген, прогестерон, хорионы гонадотропин зэрэг дааврын түвшин эрс нэмэгддэг. Эдгээр даавар нь умайн хананд үр хөврөлийг тогтоох, ургийн өсөлтийг дэмжих, төрөхөд бэлтгэхэд чухал үүрэгтэй.
- Гэвч судалгаагаар эмэгтэйчүүдийн дааварт хариу үзүүлэх мэдрэлийн рецепторуудын мэдрэг байдал харилцан адилгүй байдаг нь тогтоогдсон. Иймээс зарим эмэгтэй бага хэмжээний гормоны өөрчлөлтөд ч хүчтэй хариу үзүүлдэг бол, нөгөөд нь биеийн дасан зохицол илүү сайн явагддаг.
2. Бодисын солилцоо ба дархлааны зохицуулалт
- Жирэмсний үед бодисын солилцоо дунджаар 15–20% нэмэгддэг. Энэ нь ургийн өсөлтөд шаардлагатай нэмэлт энерги, уураг, витамин, эрдэс бодисын хэрэгцээг нэмэгдүүлдэг гэсэн үг.
- Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн дархлааны систем хагас дарангуйлагдсан байдалд ордог. Учир нь ургийг “гадны биет” гэж үзэхгүй байхын тулд дархлааны үйл ажиллагаа зөөлрөх шаардлагатай байдаг.
Энэ үйл явц нь ядаргаа, нойрмоглох, өвчлөмтгий болох зэрэг шинж илрэх шалтгаан болдог.
3. Генетик ба удамшлын нөлөө
-
Судалгаагаар жирэмсний хүнд хэлбэрийн дотор муухайрах шинж нь генийн хувилбаруудтай холбоотой болохыг тогтоосон.
Тухайлбал, GDF15 ба IGFBP7 гэх хоёр генийн илэрхийлэл их байвал жирэмсний дотор муухайрах шинж илүү хүчтэй илэрдэг хандлагатай байдаг. -
Энэ нь яагаад ээж, эмэг эх, охин гурвын жирэмслэлтийн туршлага төстэй байдгийн нэг тайлбар юм.
4. Амьдралын хэв маяг ба орчны хүчин зүйлс
- Хооллолт, стресс, нойр, хөдөлгөөний идэвх зэрэг нь жирэмсний явцад шууд нөлөөлдөг. Жишээ нь:
- Стрессийн даавар (кортизол) өндөр байвал прогестероны түвшинд сөргөөр нөлөөлж, ядрах болон сэтгэл санааны савлагааг нэмэгдүүлдэг.
- Тэжээлийн дутагдал, ялангуяа фолийн хүчил, төмөр, Д витамин дутагдах нь дархлааны үйл ажиллагааг сулруулдаг.
- Тогтмол хөнгөн хөдөлгөөн (иог, алхалт гэх мэт) нь цусны эргэлтийг сайжруулж, гормоны тэнцвэрийг тогтворжуулдаг.
5. Жирэмсний витамины хэрэглээ
- Энэ бүх ялгаанд нийтлэг нэг зүйл бий. Энэ нь бие махбодод шаардлагатай эрдэс, витаминыг хангалттай хэмжээгээр хэрэглэснээр жирэмсний явцыг хүндрэлгүй давах боломжтой.
Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан витамин:
- Фолийн хүчил (B9) – ургийн мэдрэлийн тогтолцоог хамгаална
- Төмөр – цусны багадалтаас сэргийлнэ
- Кальци, Д витамин – яс, шүд, булчингийн хөгжилд чухал
- Омега 3 – Ургийн тархи, нүдний хөгжилд тусалж, гажиг үүсэхээс сэргийлнэ.
Хэрвээ та ямар витамин сонгохоо мэдэхгүй эргэлзэж байвал Английн Nature’s Aid брэндийн жирэмсний витамин сонгоорой!