Шөнөдөө ханиалгаад унтаж чадахгүй байна уу?

Ханиалгалт нь амьсгалын замд гадны биет орохоос сэргийлэх, цэр салстыг гадагшлуулах үүрэгтэй биеийн чухал хамгаалах урвал юм. Гэвч ханиад томуу, хатгааны үед шөнөдөө үргэлжилж унтаж чадахгүй болгох нь элбэг байдаг.   

Ялангуяа хүүхдийн гуурсан хоолой нь нарийхан байдаг учраас халдварын үед салст  хавагнаж, цэр хуримтлагдан амьсгалын зам бөглөрч, ханиалгадаг. 

 

Хүүхэд шөнө дунд цэртэй ханиаж, унтаж чадахгүй байх дараах нөхцөлүүдтэй холбоотой байж болно: 

  • Амьсгалын замын үрэвсэл - Цэр их ялгарч, шөнө ханиалгаж, амархан сэрдэг.  
  • Хамар битүүрэх  — Хамар битүү шингэн нус ихтэй үед, хоолой загатнаж хэвтэх үед ханиалгадаг.  
  • Хуурай цаг агаар --чийг багатай, хуурай цаг агаар, паар ажиллаж байгаа үед өрөөний агаар хуурайшиж амархан ханиалгадаг.
  • Астма , харшил — Харшлын үед хэвтэх үед ханиалга сэдрэх боломжтой. 

 

Шөнө ханиах үед авах арга хэмжээ 

  • Агаарыг чийгшүүлэх 

Өрөөнд чийгшүүлэгч эсвэл буцалсан ус хэрэглэх, мохоо мод, агаар сэлгэх зэргээр салстыг хамгаалах. 

  • Толгойг өндөрлөж хэвтүүлэх 

Хэвтэх үед уушгинд байгаа цэр нь амьсгалын замыг бөглөж ханиалгадаг. Тиймээс хэвтэх үед цээж, толгой хэсгийг өндөрлөснөөр ханиалгыг багасгаж, амьсгалын замыг бөглөрөхөөс сэргийлдэг.  

  • Бүлээн ус, цай уух 

Цай, хярам, бүлээн ус зэргийг ойр ойрхон ууснаар цэр өтгөрөхөөс сэргийлж, ханиалгыг хөнгөвчилдөг.  

  • Дархлаа дэмжих 

Эмийн ургамлын найрлагатай Септилин эм нь дархлааг дэмжих, эдгэрэлтийг түргэсгэх үйлдэлтэй тул хүйтэн, сэрүүн улиралд ханиад томуунаас сэргийлэх, өвдсөн үед эдгэрэлтийг түргэсгэх үйлдэлтэй.  

                                 

 

Хэзээ эмчид хандах вэ? 

1. Амьсгалын тоо олшрох, тухайлбал :  

2 сар хүртэлх нярай 60-с их  

2 сараас 12 сартайд 50-с их  

12 сараас 5 нас 40-с их бол амьсгал олширсон гэж үзнэ.  

2. Өндөр халуурах, 39.0-с дээш  

3. Амьсгалахад цээж хонхолзох, хавирга татагдах 

4.Уруул, нүүр хөхрөх  

5. Цээжээр өвдөх  

6. Булчингаар хүчтэй өвдөх, бага насны хүүхэд алхахад дургүй болох  

7. Усгүйжилтийн шинж илрэх (ам хуурайших, уйлахад нулимс гарахгүй байх, 8 цагаас дээш хугацаанд шээхгүй байх)  

8. Орчинд харьцаагүй болох  

9. Татах  

10. 2 долоо хоногоос удаан хугацаанд халуурах  

11. Халууралт, ханиалга сайжирсан ч эргээд доодох 

Зэрэг дээрх шинжүүд илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй.