Яагаад сарын тэмдэг хугацаанаасаа хоцордог вэ?

Сарын тэмдгийн хугацаа хоцорч эхэлмэгц эмэгтэй бүрийн толгойд янз бүрийн бодол орж ирдэг. Заримд нь энэ нь жирэмсэн байх магадлалтай гэсэн итгэл, догдлол төрүүлдэг бол, нөгөөд нь санаа зовнил, түгшүүр төрүүлэх нь бий. Гэхдээ санаарай — жирэмслэлт бол сарын тэмдэг хожимдох цорын ганц шалтгаан биш юм.

Доорх нийтлэлд бид эмэгтэй хүний мөчлөг яагаад хожимддог, үүнд ямар хүчин зүйлс нөлөөлдгийг тайлбарлая.

1. Жирэмслэлт

  • Сарын тэмдэг хожимдох хамгийн түгээмэл шалтгаан бол жирэмслэлт юм.
  • Хэрвээ үр тогтсон бол таны биед Хүний хорионы гонадотропин (ХГ) гэх жирэмсний даавар ялгарч эхэлдэг. Ихэс нь үр тогтсон өндгөн эсийг тэжээлийн бодисоор хангадаг гол эх үүсвэр юм.  Үр тогтсоноос хойш 11 өдрийн дараа цусанд ХГ тодорхойлогддог. ХГ хэмжээ нь цаг тутамд хоёр дахин нэмэгддэг. 

2. Стресс

  • Бие махбод стрессийг “жирэмслэхэд тохиромжгүй үе” гэж хүлээн авч, өндгөн эс гадагшлах процессыг хойшлуулдаг. Ингэснээр мөчлөг уртсах буюу сарын тэмдэг хугацаанаасаа хоцорч ирдэг.

           Сарын тэмдгийн хугацаанд нөлөөлж болохуйц стрессийн шалтгаан: 

  • Ажил, хичээлийн хэт ачаалал
  • Гэр бүлийн болон харилцааны асуудал
  • Нойргүйдэл 
  • Сэтгэл санааны хямрал, нийгмийн тогтворгүй байдал гэх мэт. 

3. Жингийн өөрчлөлт

  • Жингийн огцом өөрчлөлт нь таны дааврын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, өндгөн эсийн гадагшлах үйл ажиллагааг хойшлуулдаг. Үүний улмаас сарын тэмдэг хожимдох эсвэл бүр ирэхгүй байх тохиолдол гардаг.
  • Жингээ барих гэж байгаа бол хүнд хоолны дэглэм барих, хэт их дасгал хийх зэргээс зайлсхийж, аль болох бага багаар тогтвортой жингээ бууруулах хэрэгтэй. өөрчлөлт хийхийг зөвлөе. 

4. Өндгөвчний дутмагшил 

  • Энэ нь цэвэршилтийн процесс явагдахаас өмнө өндгөвч үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй болох эмгэг юм. 
  • Нийт эмэгтэйчүүдийн ойролцоогоор 1% -д нь өндгөвчний дутмагшил илэрдэг бөгөөд энэ тэдний 5–10% нь дахин өндгөн эс гадагшлуулах буюу жирэмслэх боломжтой байдаг.
  • Өндгөвчний дутмагшлын үед сарын тэмдэг удаан хугацаанд ирэхгүй байх буюу бүрэн зогсох шинж мөн илэрч болно. Ийм тохиолдолд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь чухал юм.

5. Дааврын тэнцвэр алдагдах

  • Хэрвээ таны сарын тэмдгийн мөчлөг байнга 35 хоногоос урт үргэлжилдэг бол эстроген ба прогестерон дааврын харьцаа алдагдсан байх магадлалтай.
  • Мөн энэ нь инсулин, бамбай булчирхай, пролактин, тестостерон зэрэг бусад дааврын асуудлаас ч үүдэлтэй байж болно.
  • Дааврын шинжилгээ өгч шалтгааныг тодруулж, дааврын тэнцвэрийг хадгалах нь чухал юм.

 "Эвэкер" - өндгөвчний үйл ажиллагааг дэмжих ургамлын гаралтай бэлдмэл

- Эмэгтэйчүүдийн дааврын алдагдал засна.

- Сарын тэмдгийн үеийн зовуурийг намдаана.

- Сарын тэмдгийн мөчлөгийн хямралыг засна.

- Үр тогтолтыг дэмжинэ.

 

Агар фарм болон бүх эмийн сангуудаас худалдан авах боломжтой.

Эмчийн зөвлөгөө авах утас: 80808385