2 хүртэлх насны хүүхдүүдийн 60–70 орчим хувь нь амьдралынхаа эхний жилүүдэд дунд чихний үрэвслээр өвчилдөг бөгөөд энэ нь бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчний дараа хамгийн түгээмэл тохиолддог эмгэг юм.
Харин 6 сар ба түүнээс дээш хөхний сүүгээр дагнан хооллосон хүүхдүүд уг өвчнөөр өвчлөх эрсдэл 43%-иар бага байсан нь судалгаагаар тогтоогдсон байна. Хөхний сүү яагаад халдвараас хамгаалдаг талаар маш энгийнээр тайлбарлая.
Хөхний сүүний нууц — Дархлааны идэвхтэй бодисууд
Хөхний сүү нь 2000 гаруй төрлийн биологийн идэвхт найрлагатай байдаг. Тэдгээрээс хамгийн чухал нь:
- Иммуноглобулин A (IgA) — IgA нь хүүхдийн ам, хамар, хоол боловсруулах замын дотор талыг нимгэн бүрхэж, нян, вирусийг дотогш нэвтрэхээс хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, IgA нь хүүхдийн “анхны хамгаалалтын бамбай” юм.
- Лактоферрин — Олон нян төмрөөр хооллодог тул лактоферрин төмрийг барьж, нянд “хоол” өгдөггүй. Үүнээс гадна, энэ уураг нь вирусийн үржлийг дарангуйлж, үрэвслийг намдаадаг.
- Лизоцим —Нянгийн хананд шууд нөлөөлж, тэднийг “задлан устгадаг”. Эхийн сүүн доторх лизоцим нь хүүхдийг халдвараас хамгаалж, гэдэсний орчныг цэвэр байлгадаг.
- Олигосахарид — Хүүхдийн гэдэсний ашигтай нянгийн тэжээл болж, дархлааны системийг зөв хөгжүүлэхэд тусалдаг.
Хөхөөр хооллолт ба дархлааны системийн хөгжил
Хүүхэд эхний 6 сард хөхний сүүгээр дагнан хооллосноор:
- Амьсгалын замын халдвар, суулгалт, чихний үрэвсэл, ханиад томуу өвчнөөс хамгаалдаг.
- Хожим харшил, чихрийн шижин, таргалалт, аутоиммун өвчин үүсэх эрсдэлийг бууруулдаг.
- Дархлааны системийг “таних” чадварт сургаж, дархлааны хэт хариу урвал болох харшил, астма гэх мэт эмгэгүүдээс сэргийлдэг.
Эхийн сүүг шинжлэх ухааны үүднээс судалсан зуу гаруй судалгаагаар — хөхөөр хооллосон хүүхдүүд өвчлөлийн эрсдэл 50–70% бага байдгийг тогтоосон байна.
Эхийн сүү хүүхдийн дархлаанд төдийгүй ээжийн биед ч ашигтай
- Төрсний дараа хөхүүлснээр умай хурдан агшиж, төрсний дараах цус алдалт үүсэх эрсдэлээс сэргийлнэ.
- Хөхөөр хооллох үед ээжийн бие сүү үйлдвэрлэхэд их хэмжээний энерги зарцуулдаг — өдөрт дунджаар 500–700 ккал зарцуулснаар биеийн жинг бууруулахад тусалдаг.
- Жирэмсэн ба хөхүүл үед эстроген дааврын ялгаралт багасдаг нь хавдрын эрсдэлийг бууруулах хамгаалалт болдог.
- Хүүхдээ хөхүүлэх үед ялгардаг окситоцин ба пролактин хоёр нь зөвхөн сүү ялгаруулах биш, сэтгэл хөдлөлийн холбоо, хайр, тайвшралын мэдрэмжийг нэмэгдүүлдэг.
Английн №1 Nature’s Aid брэндийн хөхүүл ээжийн витамин нь хөхний сүүний гарцыг нэмэгдүүлж, ээжийн ядаргааг багасгана.