Тулай өвчний тухай хүмүүсийн мэддэггүй баримтууд

Тулай гэдэг нэрийг сонсоод олон хүн зөвхөн үе мөч өвддөг өвчин гэж ойлгодог. Гэвч энэ өвчин үнэндээ хүний биеийн бодисын солилцоотой салшгүй холбоотой бөгөөд бидний төсөөлж байснаас илүү сонирхолтой, заримдаа гайхмаар баримтуудтай

1. Зөвхөн “их мах иддэг” хүмүүст тохиолддоггүй

Ихэнх тохиолдолд хүмүүс тулайг мах, ялангуяа улаан мах их хүмүүс өвддөг гэж ойлгодог.  Гэвч тулай нь пурины бодисын солилцооны алдагдал буюу бие махбодод шээсний хүчил их хэмжээгээр хуримтлагдсанаас болж үүсдэг.  Пурин нь зөвхөн маханд биш, зарим хүнсний ногоо, загас, шош, дотор мах, ялангуяа шар айрагт илүү их хэмжээгээр агуулагдаж байдаг.

2. “Эрчүүдийн өвчин” гэдэг нь үнэн боловч…

Тулай өвчинтэй хүмүүсийн ихэнх нь эрэгтэйчүүд байдаг нь үнэн. Учир нь эмэгтэйчүүдийн эстроген даавар шээсний хүчлийг гадагшлуулахад нөлөөлдөг.  Гэсэн хэдий ч  эмэгтэй хүнд цэвэршилтийн дараа эстроген даавар багасдаг учраас тулай өвчнөөр өвдөх эрсдэл эрс нэмэгддэг.

3. Тулай зөвхөн үе мөчийг бус бөөрийг ч гэмтээдэг

Тулай нь үе мөчний өвдөлтөөр илэрдэг учраас хүмүүс зөвхөн “үений өвчин” гэж ойлгодог. Гэтэл цусан дахь шээсний хүчлийн хэмжээ хэт их байвал бөөрөнд хуримтлагдан бөөрний чулуу, бөөрний дутагдал үүсгэж болдог. Тиймээс тулайг эмчлүүлэхгүй орхих нь маш аюултай.

4. Гэнэтхэн, ихэвчлэн шөнөөр хүчтэй өвддөг.

Тулайн дайралт ихэвчлэн шөнө гэнэтхэн эхэлдэг. Нэг л мэдэхэд хөлийн эрхий хуруу улайж, хавдаж, тэсэхийн аргагүй өвдөлт өгдөг. Энэ нь шөнө биеийн температур буурахад шээсний хүчил хурдан талсаждагтай холбоотой.

5. Даралт, зүрх судасны өвчинтэй холбоотой

Тулайтай хүмүүсийн ихэнх нь чихрийн шижин, даралт ихсэх, зүрх судасны өвчин зэрэг бусад эмгэгүүдээр өвчилсөн байдаг. Энэ нь зөвхөн хоол хүнснээс бус, биеийн ерөнхий бодисын солилцооны алдагдалтай байгааг илтгэдэг.

6. “Зөв хооллолт” эмийн эмчилгээтэй адил чухал

Тулайг эм уугаад бүрэн эдгээх боломжгүй. Харин хоолны дэглэмийг зөв баримтлах нь эмчилгээний тал хувь юм. Жишээ нь их ус уух, шар айрганаас татгалзах, дотор мах, далайн гаралтай хоолыг багасгах нь маш чухал. 

7. Тулайтай хүмүүс урт наслах боломжтой

Хэрэв өвчнөө эрт оношлуулж, хооллолт, амьдралын хэв маягаа зөв удирдвал тулай нь хүний амьдралын хугацааг богиносгодоггүй. Харин ч илүү эрүүл амьдралын дадалд суралцах, урт наслах боломжийг бүрдүүлдэг.

Гутрол бүтээгдэхүүн нь:

- Шээсний хүчлийн талстыг задалж үений өвдөлт, хаван бууруулна.

- Цусан дахь шээсний хүчлийн хэмжээг багасгаж, тулай өвчний дахилтаас сэргийлнэ.

- Витамин B6-ын агууламжтай тул бөөр, давсагт чулуу үүсэх эрсдэлийг бууруулна.

 

Румалай гель нь:

- Хэсэг газрын өвдөлтийг намдаах зорилгоор хэрэглэнэ.

Агар фарм болон монос эмийн сангийн салбаруудаас худалдан авах боломжтой.

Эмчийн зөвлөгөө авах утас: 80808385