Халууралтын гол шалтгаанууд

Халууралт нь биед өвчин үүсгэгч нэвтрэхэд биеийн өөрийгөө хамгаалж буй хариу урвал юм. Өвчин үүсгэгчийн ялгаруулах хорт бодисууд нь биеийн температурыг нэмэгдүүлэх уургийг ялгаруулж, бие махбод өвчин үүсгэгч үржихээс сэргийлж биеийн хэмээ нэмэгдүүлэх дохио тархинаас өгснөөр халуурдаг.

Үүнийг өөрөөр дархлааны урвал гэж нэрлэдэг. Бидний бие өвчин үүсгэгчтэй тэмцэж байгаагийн шинж тэмдэг юм.

 

Халууралт гэж юу вэ? 

  • Хэвийн температур: 36.5–37.5°C 
  • Бага зэрэг халууралт: 37.6–38°C 
  • Дунд зэргийн халууралт: 38–39°C 
  • Өндөр халууралт: 39°C-аас дээш 

 

Бага насны хүүхдийн халуурах шалтгаануудаас дурдахад:

1. Ханиад

Ханиадны үед халуурахаас гадна хамар битүүрэх, хоолой өвдөх, ханиалгах, толгой өвдөх, ходоод өвдөх, суулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

2. Аденовирус

Өндөр халуурахаас гадна хоолой улайх, нүд улайх, толгой өвдөх, дотор муухайрах, суулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

 

3. Улаан бурхан

Халуурахаас гадна хамар гоожих, ханиалгах, нүднээс гоожих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Халуурсны дараа өндөр халуурч, тууралт гарч ирдэг. Дунд чихний үрэвсэл, уушгины үрэвсэл, тархины үрэвсэл зэрэг хүндрэл гарах эрсдэлтэй.

4. Салхин цэцэг

Халуурахаас гадна загатнуулсан цэврүүтэй тууралт гардаг. Хүнд тохиолдолд өндөр халууралт хэд хоног үргэлжилдэг ч, хөнгөн тохиолдолд халуурдаггүй.

5.Хатгалгаа

Өндөр халуурах, цэртэй ханиалгах, цээж шуугих, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

6. Томуу

Гэнэтийн өндөр халуурахаас гадна толгой өвдөх, үе мөч, булчин өвдөх, ерөнхий ядрах, ханиалгах, хамар гоожих, хоолой өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

 

 

Хэзээ эмчид яаралтай хандах вэ? 

  •  3 сараас доош хүүхэд 38°C-аас дээш халуурах 
  •  39.5°C-аас дээш халууралт буурахгүй байх 
  •  Татах, ухаан балартах 
  •  Амьсгал давчдах, уруул хөхрөх 
  •  Шингэн огт уухгүй байх, шээс гарахгүй болох 
  • Арьсан дээр  тууралт гарах 

 

Эцэг эхийн хийх ёстой зүйлс

  • Температурыг тогтмол хэмжих
  • Шингэнийг сайн уулгах- Ус, жимсний шүүс, шөл зэрэг нь биеийн дулааныг зохицуулж, шингэний дутагдлаас сэргийлнэ.
  • Хэт зузаан хувцаслахгүй байх - Хүүхдээ нимгэн хувцаслуулж, өрөөний агаарыг 2 цаг тутам сэлгэнэ. 
  • Унтах орчин бүрдүүлэх - Хүүхдийн дархлааг дэмжих хамгийн чухал зүйл бол нойр юм
  • Халуурлын эсрэг эм-  38.5°C-аас дээш үед парацетамол эсвэл ибупрофен эмчийн зөвлөсөн тунгаар өгөх.
  • Дархлаа дэмжих эм- Дархлаа дэмжих, үрэвслийн эсрэг үйлдэлтэй СЕПТИЛИН нь өвчлөлийг хүндрэхээс сэргийлэх болон дархлаа дэмжиж эдгэрэлтийг түргэсгэх үйлдэлтэй. Эх үрийн дархлааг дэмжих Септилинийг бүх эмийн сангаас авах боломжтой.