Өнөөдөр манай улсад зүрх судасны өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 35 гаруй хувийг эзэлж байна.
Үүнээс урьдчилан сэргийлэх нэгэн шинэ боломжийг судалгаагаар харуулжээ. “АБАНА” гэх ургамлын гаралтай эм нь цусан дахь өөх тосыг бууруулах, цусыг шингэлэх, даралтыг тогтворжуулахад эерэг нөлөөтэй болох нь тогтоогдсон байна.
29–64 насныханд хийсэн 8 долоо хоногийн судалгааны үр дүнд Абана эм нь бусад статины бүлгийн эмүүдтэй /ижил төрлийн зүрхний үйл ажиллагаа дэмжих эмүүд/ харьцуулахад өөх тосны үзүүлэлтүүд мэдэгдэхүйц буурч, гаж нөлөө ажиглагдаагүй байна.
Өвчлөлийн тоо баримт
Цусны өөх тос өндөр байх нь зүрх судасны хүндрэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Манай улсад насанд хүрэгчдийн дөрвөн хүн тутмын нэг нь цусны даралт ихсэх өвчтэй гэсэн тооцоо бий.
ДЭМБ-ын мэдээллээр дэлхий даяар жил бүр 10 сая гаруй хүн зөвхөн даралт ихсэлтийн хүндрэлээр амь насаа алддаг байна.
Цусны даралт ихсэлт эхэндээ ямар ч шинж тэмдэггүй явж байгаад, нэг мэдэхэд тархины харвалт, зүрхний шигдээсээр төгсдөг нь хамгийн аюултай. Тиймээс мэргэжилтнүүд үүнийг “чимээгүй алуурчин” хэмээн нэрлэдэг.
Урьдчилан сэргийлэх бусад алхмууд
-
Хооллолт – Давс бага хэрэглэж, хүнсний ногоо, жимсээ нэмэгдүүлэх
-
Хөдөлгөөн – Өдөр бүр алхах, дасгал хийхийг зуршил болгох
-
Муу зуршлаас татгалзах – Тамхи, архинаас бүрэн хол байх
-
Эмчийн заавар – Даралт бууруулах эмээ тогтмол ууж, өөрийгөө хянах
—Эрүүл мэнд бол хамгийн үнэтэй хөрөнгө—
Даралтаа хянаж, зөв хооллож, идэвхтэй хөдөлгөөн хийж, эрсдлийг бууруулах нэмэлт бүтээгдэхүүн сонгож хэрэглэж чадвал та зөвхөн өвчнөөс хамгаалаад зогсохгүй гэр бүлдээ хамгийн том бэлгийг бэлэглэж байна.
Эх сурвалж:
- Эрүүл мэндийн үзүүлэлт 2023, Монгол Улсын Эрүүл мэндийн хөгжлийн төв.
- WHO Global Hypertension Report 2023.
- Үндэсний Статистикийн Хороо, Монгол Улс: Нас баралтын зонхилох шалтгаан.
- Double-blind comparative clinical trial of Abana and Simvastatin in hyperlipidaemia.
- Water-soluble compounds in the herbal preparation Abana … (HepG2 эсийн in vitro судалгаа).
- Influence of Abana on experimental atherogenesis in hypercholesterolemic rabbits.